Хэрэглээний Урлал : Эсгийгээр урлаж эхлэхэд чинь туслана

Эсгийгээр урлаж эхлэхэд чинь туслана

Нимгэн урлалын эсгийгээр юм хийж сурах гэсэн юм зааж өгөхгүй юм уу гэж хүмүүс их асуудаг юм. Үнэндээ урлалын эсгий маань хэн ч аваад юу ч хийгээд сууж чадахаар тийм хялбархан зүйл байдаг. Тийм болохоор та бүхэндээ нэгэн бяцхан зөвөлгөө хүргэх гэсэн юм. Хамгийн хялбар арга бол бэлэн заавар үлгэр бүхий бэлдэц аваад зааврын дагуу өөрөө хийгээд үзэх юм. Ингэвэл 1-т юу хийх чинь тодорхой байна. 2-т хэрхэн яаж хийх нь ойлгомжтой байна. 3-т энэ төрлийн зааврууд нь эсгийгээр урлах үндсэн оёдол арга барилуудыг ерөнхийд нь тусгасан байдгаас гадна хийгээд дууссаны дараа та хэрэгтэй нэг зүйлтэй болно гэсэн үг.

Жишээ болгоод урлалын эсгийгээр хийсэн жижиг зүйлсийн уут болон амны цаасны савыг сонирхуулж байна.

 

Энэ бэлдэц маань дотроо бэлэн эсгүүр болон бусад хэрэгтэй зүйлс хийх заавартайгаа савлагдсан байдаг

Эхлээд зааврын дагуу тороороо эмжинэ. Энэ том хясаан товч нь их таалагдсан.

Эмжихдээ аль болох цэвэрхэн мөртлөө амархан оёдол болох ердийн шаглах хатгаасаар торныхоо нүхийг даруулан нэг талыг нь оёно.

Жижиг эсгийнүүдээ өгсөн зургийн дагуу хайчлаад гялтагнууруудаар даран оёж тогтооно.

Одоо хатгуур зүүгээр эсгүүрүүдээ холбож тогтоогоод хонин холбоогоор эмжиж давхарлан оёно.

Гадна тал нь дэлгэсэн байдлаараа харагдаж байна.

Харин энэ дотор тал нь. Ингээд дотор нь хэрэгтэй зүйлсээ хийгээд тавьчихаарай.

Торныхоо нэг талаар товчоо ороож уутаа хаана. Хайртай бяцхан охиндоо эсвэл найздаа хийж өгвөл баярлах нь гарцаагүй.

Энэ бол таны бяцхан хүүд тань яг тохирох амны цаасны сав. Мөн л дотор нь хэрэгтэй зүйлс заавар нь байгаа.

Ихэнх зүйл нь бэлэн эсгэгдсэн болохоор таны цагийн хэмнэх нь гарцаагүй.

Зааврын дагуу хийж дуусгаад харахаар үнэхээр хөөрхөн болж байгаа биз.

Үүнтэй маш төстэй нэг заавар өмнө нь энд оруулж байсан юм байна. Энэ мэтчилэн урлалын эсгий нь таны гарын ураар юу ч болж хувирах шидтэй болохоор таныг энэ төрлийн урлалд дурлаасай хийж сураасай гэж маш их хүсэж байна. Эдгээр зааварт бэлдэцүүд маань ЦОХ дэлгүүрт маань зарагдаж байгаа тул авч туршаад үзэж болно. 

Эсгий урлалын сайхныг мэдрээрэй:)

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ROSE HARMONY (зочин)

Урлалын эсгийгээр юм хийх ч урамтай шүү үнэхээр гоё ЦЭцэгээ эгч дөнгөж төрчөөд л ажлаа хийгээд эхлээ юу даа их ажилсаг шүү би ойрд юм хийхээ бйасаан охин том болох тусам л хийж байгаа юманд их саад хийдэг болсон заавал дээр нь гарч сууна, эсвэл оролцож хамт хийлцэх гээд... гэхдээ л хийнэ ээ

Үнэн үг

Машин ёстой хөөрхөн юмаа. Ингэхэд Цэцгээ ингээд суугаад байж болж байгаа юмуу? Нэг л болохгүй ч юм шиг санагдаад байна шөө

ROSE HARMONY (зочин)

харин тийн нээрээ би төрсний дараа бол унтмаар л санагдаад байдаг байсан ш дээ аавд нь охиноо өгч гадаа салхинд гарах хооронд нь л унтаад авдаг байсан

Цэцгээ

ROSE HARMONY: Хэхэ хүүхэд унтчихаар хийх юм олдохгүй болохоор хуучин хийчихсэн байсан зүйлсээ бичлэг болгож оруулсан юм аа. Одоогоор хамаагүй сууж оёж барихгүй л байгаа.
Үнэн үг: Хамаагүй суувал яадаг гэнэ ээ хэхэ:)

goyeej

хууеээ Цэцгээ торсон юм уу ??? юун учир битуулэг юм ярьцгаагаад байнаа

Цэцгээ

Гоё ээж: Хүмүүсийг гоё ээжийн хоолонд цохиулаад нам унтаж байх хойгуур гялс төрөөд хүүтэй болчихсын хахаха:D

goyeej

яанаа хахаха гээд их л хонгон шингэн байгаа юм аа даа баяр хургэе :))

Цэцгээ

Гоё ээж: За баярлалаа:)

batir (зочин)

Bie- ee bodooroi busgyi min.
Bid bol baingiin l zochid. Bichleg nemsengyi gd oroxoo xezee ch bolixgyi

Үнэн үг

Нялх байгаа юм чинь ядрах байлгүй дээ.

Цэцгээ

Батир: За ойлголоо, бас их баярлалаа. Орохгүй удвал хаачив гээд л хайна шүү:)
Үнэн үг: Найз нь одоохондоо ч энэ компьютэрээс өөр юмтай найзлахгүй л байгаа. Юм хийвэл ядрах шинжтэй байна лээ. Саяхан хүүгийн өмдний өвдөгийг нөхсөн чинь арай л гэж дуусгасан шдээ ккк.

zoloo (зочин)

bayrlalaa ih sonirholtoi yum bna tsoh delguur haana bdiin helj ugnuu

esee5@yahoo.com (зочин)

ta urlan saihan sanagdlaa. tanai urland zochloh getel global tov haana bdgiig medehgui yma. hayagaa jaahan delgeruulj ogno uu, bayrlalaa.

Цэцгээ

Сайн уу та бүхэн 99080947 гэсэн утсаар холбогдоорой. Урлан маань нүүсэн тул шинэ хаягаар ирэ үйлчилүүлээрэй,

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

sh_enkhtegsh (зочин)

sainbaina uu. hayag utsaa ilgeen vv

Цэцгээ

99080947 гэсэн утсаар холбогдоорой

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)