Хэрэглээний Урлал : Шинийн 3-ны бүтээл

Шинийн 3-ны бүтээл

Сар шинэдээ сайхан шинэлсэн үү, эрхэм блог уншигчид минь. Та бүхэн маань ирж буй могой жилдээ их зүйлийг хийж бүтээн аз жаргал амжилт бүтээлээр бялхаж яваарай.

Монгол хүн амны билэгтэй, биелэх мөрөөдөлтэй, биелүүлэх чадвартай гэж боддог. Тэр ч утгаараа шинийн 3-н хэмээх билэгт сайн өдөр уламжлалт ёсыг эрхэмлэж тухайн өдөр нэгэн бүтээл урлаж дуусган ирж буй жилийн их ажлын эхлэл болгодог болоод нэлээд удаж байгаа билээ.

Энэ жил эмээгийнхээ бурханд зориулан маанийн 6-н үсэг бүтээлээ.

Хар багаасаа л эмээгээсээ суралцаж даган дуурайж, үлгэрлэн хүмүүжиж өссөн болохоор хамгаас хайртай эрхэм хүндээ  энэ билэгт өдрийн урлалыг зориулаг юм.

Сайн үйлс, сайхан үйл дэлгэрэг!

УМ МА НИ БАД МЭ ХУМ

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Гайхалтай уран, сэтгэлтэй бүсгүй шүү чи минь. Үнэхээр сайхан харагдаж байна. Эмээ нь тэнгэрээс хараад их баярлаж байдаг байх даа. Бурхан тахилаа цэнгүүлж байх чинь их буян болдог гэж сонссон юм байна. Яг л шинийн гуравны бүтээл байна даа. Би нь нэг юм хийгээд тавьчих юмсан гэж өчигдөржин бодоод амжсангүй ээ : Р Дараа жил л бүр эртнээс төлөвлөж байгаад, яагаад ч амжихгүй бол жижигхээн шүдниы чигчлүүр ч болтугай хийж тавьнаа : Р

goyeej

Унэхээр сайхан бутээл болжээ :))

sainaa (зочин)

ih saihan boljee mundag egch shuu.

Зочин

ямар уран мундаг юм бэ агуу юмааа

Сафо

ум ма ни бадмэ хум

Нойрмог охин

Үнэхээр гайхалтай Буян их хураах болтугай

Цэцгээ

Үнэн үг: Маш их баярлалаа. Эмээ маань байсан ч болоосой гэж үнэхээр их боддог юм. Өнгөрсөн хугацааг эргүүлж чадахгүй ч сэтгэлээ ингэж тайтгаруулах юм даа. Сэтгэлийн бас итгэлийн билэгдэл болохоор ирэх жил нэг жаахан ч гэсэн зүйл хийгээд үзээрэй:) Могой жилийн үйл нь уран байг:)
Гоё ээж: Баярлалаа Гоё ээжээ:)
Сайнаа: Их баярлалаа:)
Зочин: Блогоор маань зочилж байгаад баярлалаа. Танд их баярлалаа:)
Сафо: Ум ма ни бад мэ хум:)
•●Нойрмог охин ●•: Баярлалаа. Ерөөл бат оршиг ээ:)

Munkhtuul (зочин)

Uneheer saihan, uneheer goe buteel boljee. Iim saihan setgelee shingeesen iim saihan buteel urlasan um chin ene jil geltgui tsaashdiin urlah buteel ni buur saihan bj, uran bh boltugai.

Үнэн үг

Баярлалаа

Anbok (зочин)

saixan shinelesen uu. unexeer saixan boljee. bi shiniin 3-nii buteel xiine gej ertnees bodoj baigaad neg sanaa olj beltgel ajil mash sain xangagdsan baisan bolowch ail xesch alt mongo tsugluulaad oroitoj gertee irsen tegeed 2xon tsagt amjij xiix neg zuil xiisen daraa zurgiig ni yawuulnaa.

Батчимэг (зочин)

ямар мундаг юм бэ. таны үйл бүхэн уран байг.

miigaa (зочин)

SAIN BNU
Mash ih bayarlalaa. Herhen yaj hiisenee zaaj ogooch. Aawdaa zoriulj buteeh gesen yum. Taniig hariu bichne gedegt itgej bna

Цэцгээ

Anbok: Сайхан шинэлсээн:) Тэгээрэй үзэхийг их хүсэж байна аа. Үйл нь уран байг!
Батчимэг: Баярлалаа :)
miigaa: Хатуу цаасан хайрцагийг хоргойгоор бүрээд маанийн 6-н үсэг урлалын эсгийгээр хайчилаад зээглэж оёсон. Хумбаган цэцэг хийх заавар блог дээр маань байгаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)