Хэрэглээний Урлал : Сар шиний сайхан бэлэг уралдаант аян амжилттай өндөрлөлөө!
Сар шинийн сайхан бэлэг анхны уралдаан маань тун амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны дүнгээ хүлээсэн олон хүн байсан биз ээ. Басхүү олон хүн оролцож олон сайхан бэлэг урласан байсан учраас шүүхэд үнэхээр хэцүү байсныг нуух юун. Гэхдээ уралдаан маань анхнаасаа тодорхой үзүүлэлтүүд, бас та бүхний дарсан LIKE-н тоо зэрэг нэлээд хэдэн зүйлийг авч үзсэн байгаа.
Ингээд манай уралдааны анхны ялагч бол Үнэн үг боллоо. Чиний хийсэн зүйл олон хүний санаанд хүрснээс гадна манай уралдааны гол шалгууруудыг бүрэн хангаж, бусдад хүртээмжтэй, дуурайж хийхэд амар заавруудтай, олон төрлийн байснаас гадна уралдаандаа маш идэвхтэй оролцож бусдыг уриалан "уруу татаж" чадсан гэж үзэж байгаа. Чамд болон чиний охин та хоёртоо Урлах ин бүлгийн бүх гишүүдийн өмнөөс баяр хүргэж халуун дотноор тэвэрье:)
Өнөөдөр манай бүлгийн урлаач @[1189562654:2048:Bayarmaa Bai], @[1305227983:2048:Oyushka Oyunbolor] хоёртоо Сар шинийн сайхан бэлэг уралдаант аяныхаа ялагчийн бэлгийг ЦОХ дэлгүүрээ төлөөлөн нь гардуулан өглөө. Та хоёрыг олон сайхан зүйл урлахад нь жаахан ч гэсэн нэмэр, бас хачир болно биз ээ. 
Энэхүү бүтээлч уралдаанд оролцсон нийт урлаачдадаа болон Урлах ин бүлгийн бүх гишүүддээ ирж буй Могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэн, эрүүл энх аз жаргалтай байгаарай гэж ерөөе!
Бид урлах интэй:)
Өнөөдөр Сар шинийн сайхан бэлэг уралдаант аяныхаа ялагчийн бэлгийг ЦОХ дэлгүүрээ төлөөлөн нь гардуулан өглөө. Та хоёрыг олон сайхан зүйл урлахад нь жаахан ч гэсэн нэмэр, бас хачир болно биз ээ.
Энэхүү бүтээлч уралдаанд оролцсон нийт урлаачиддаа болон Урлах ин бүлгийн бүх гишүүддээ ирж буй Могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэн, эрүүл энх аз жаргалтай байгаарай гэж ерөөе!
Мөн уралдаанд оролцсон бүх хүмүүст цахим ном бэлэглэх болсон тул Сар шинийн сайхан бэлэг цомогт бүтээлийн зургаа оруулсан өөрийн нэрээ цахим хаягийн хамт 99080947 гэсэн утас руу илгээгээрэй:)
Үйл нь уран, үйлс нь өөдрөг, үргэлж аз жаргалтай байгаарай:)
САР ШИНИЙН САЙХАН БЭЛЭГ УЛАМ ОЛОН БОЛОГ!!!
Бид урлах интэй:)
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Сафо

Үнэн үг эгч Оюушка 2 тоо баяр хүргийеээ вийшд вийшд

Оюужин

баяр хүргэе та 2т энэ эрчээрээ ихийг хийж бүтээгээрэй, мөн сурсан мэдсэнээ бусддаа харамгүй зааж зөвлөж байгаарай гэр бүлийнхэнд нь бүгдэд нь сар шинийн мэнд

sokoo (зочин)

mundag shvv amjilt :)

Khanso (зочин)

ugiin unen ug egch lag bsoon kk ih shn yupka oyson shd kk bayr hurgie!

Үнэн үг

Их баярлалаа : )

Цэцгээ

Та нартаа бас баярлалаа. Урлах бүрд нь урам нэмж, улам ихийг хийж бүтээ гэж хурцалж байсан болохоор Үнэн үг маань бүр илүү урам зоригтой, өөртөө итгэлтэй, идэвхтэй байсан биз ээ:)

batchimeg (зочин)

bayar hurgey. mash awyaslag eej ohin 2 shuu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)