Хэрэглээний Урлал : Сар шинийн сайхан бэлэг уралдааны явц

Сар шинийн сайхан бэлэг уралдааны явц

Сар шинийн сайхан бэлэг уралдаанд манай уран бүсгүйчүүд маань маш их идэвхтэй оролцож өөрсдийн хийсэн сайхан бэлгээрээ ETV-н Сийлэн нэвтрүүлэгт оролцож мөн ярилцлага өгч нэг өдрийг өнгөрүүллээ. Энэ уралдааны маань гол зорилго бол сар шинэ болохоор болсон болоогүй бэлэг авч өгдөг зуршлыг халж аль болох өөрсдийн хийсэн зүйлээ нэг нэгэндээ бэлэглэж жинхэнэ сайхан бэлэг гэж юу юм бэ гэдгийг бусдад сурталчилж таниулахад оршиж байгаа юм. Тиймээс энэ уралдаан маань жил бүр зохиогдож улам олон хүмүүсийг эгнээндээ нэгтгэж мөнгө үрж авсан биш сэтгэл шингээж урласан бэлгээ нэг нэгэндээ бэлэглэж байх сайхан уламжлалыг бий болгох байх гэдэгт итгэлтэй байгаа.

Төхөм урлан дээр бүтээлээ авчирч нэвтрүүлэгт оролцохоор Оюундэлгэр, Отгонжаргал, Үнэн үг, Мөнхтуул нар ирсэн бөгөөд хийсэн бүтээлээ дэлгэн харуулж бусадтайгаа санал бодлоо хуваалцаж Сийлэн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн юм. Тэдний маань хийсэн зүйл үнэхээр их байсан тул бараг нэг дэлгүүр нээхээр болж гэж хошигнож байлаа. Бараг бүх ойр дотны хүмүүстээ бэлгээ бэлдчихсэн гэж хэлэхэд нь үнэхээр сайхан санагдсан шүү. Энэ өдөр ирэх олон урлаачид байсан боловч ихэнх нь ажилтай эсвэл хүүхдээ хараад гэртээ байсан тул амжаагүй юм. Тэдний хийсэн бүтээлийг та УРЛАХ ИН бүлгийн цахим хуудаснаас үзээрэй.

Ингээд та нартаа урлаачдынхаа  хийсэн зүйлсээс сонирхуулъя.

Урлах ин бүлгийн гишүүн урлаач Отгонжаргалын сар шинийн бэлгүүд: Нэхмэл болон шүрэн хэлхээсэн бүтээлүүд

 GiftofOtgonjargal_zps40f207a5.jpg

 GiftofOtgonjargal3_zps5a571c4b.jpg
 GiftofOtgonjargal2_zpsf004a9cc.jpg
Урлах ин бүлгийн гишүүн урлаач Мөнхтуулын бүтээлүүд: Нэхмэл цүнхүүд
 GiftofMunkhtuul_zps76dbccbf.jpg
Урлах ин бүлгийн гишүүн урлаач Үнэн үг, Оюушка нарын бүтээл: Нэхмэл, оёмол, шүрэн хэлхээсэн бүтээлүүд илүү дэлгэрэнгүйг http://truewords.blog.gogo.mn -с
 GiftofBayarmaa_zps86662206.jpg
Урлах ин бүлгийн гишүүн урлаач Оюундэлгэрийн бүтээлүүд: Нэхмэл
 GiftofOyundelger_zpsad688d2e.jpg
 GiftofOyundelger2_zpsd5ee398c.jpg
Мөн урлаач Отгонжаргалын бүтээл нэхмэл номын хавчуурга.
 GiftofOtgonjargal4_zps83e43cf7.jpg
Энд дэлгэгдсэн сайхан бэлэгнүүд маань ихэнх нь очих эзэндээ зориулагдаж хийгдсэн бөгөөд очсон хойно оо сэтгэл ханамж 100-с ч илүү хувь байна гэдэг нь тодорхой. Тийм ээ хамгийн сайхан бэлэг бол таны хийсэн бэлэг яахын аргагүй мөн:)
Сар шинийн сайхан бэлэг улам олон болтугай:)
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Эд нар бүгдээрээ аймаар гоё байсан тэ? Ёстой л дэлгүүр нээхээр байсан даа. Цэцгээ ч олон айлын орлого зарлагыг хямгадаж, олон айлд сэтгэл шингэсэн гоё бэлэг өгүүлж байгаа хүн дээ. Сайн үйлс дэлгэрэг

Цэцгээ

Үнэн үг: Харин тийн. Ширээнүүд бүгд дүүрэн хийсэн зүйлс нь үнэхээр сайхан сэтгэл хөдлөм байсан. Та нартаа их баярласан шүү. Энэ бүхнийг бусдад таниулж бас нөлөөлж чадсанд нь их баярласан. Тийм ээ сайн үйлс улам бүр дэлгэрч сайхан бүхнээр үргэлж биелж байг:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)