Хэрэглээний Урлал : Төрсөн өдрийн галт тэрэг

Төрсөн өдрийн галт тэрэг

...Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм... гэж хөгжмийн зохиолч Галмандахын нэгэн сайхан дуу санаанд орчихлоо.

Саяхан хүү маань 5н нас хүрлээ. Төрсөн өдрийг нь Томас гэдэг галт тэрэгний тухай хүүхэлдэйн киноноос сэдэвлэж хийсэн юм. Энэ жил хувийн шалтгаан, зав зайнаасаа болоод хангалттай сайн бэлдэж чадаагүй ч (ихэвчлэн бэлэн зүйлсээр аргалсан) сайхан төрсөн өдөр болж өнгөрсөн.

Гэрийн чимэглэл маань шинэ жилийн чимэглэлээсээ салж амжаагүй байсан болохоор шууд дээрээс нь чимэглэчихсэн.

Үнэндээ бол агаараар дүүлж гэр чимэглэх чадалгүй байсан л даа. Тэгсэн шинэ жил ч юм шиг төрсөн өдөр ч юм шиг эсвэл өвөл болж байгаа төрсөн өдөр гэсэндээ илүү гоё болчихсон байна гээд ирсэн хүмүүс хэлж байна лээ:)

Гэрийн чимэглэл маань нэг иймэрхүү. Шинэ жил ба төрсөн өдөр гэдэг хэхэ.

Харин ширээ болон амттаны ширээ зэрэгтээ галт тэрэгний чиргүүл хийж дотор нь янз бүрийн амттай зүйлс хийж тавьсан.

Галт тэрэгний чиргүүлүүд хийх зааврыг орууллаа шүү. Хатуу бор цаасыг ингэж зүсээд наалтуузаар 4-н буланг тогтоож хүнсний мөнгөлөг цаасаар бүрж тогтоогоод хоёр талд нь хараар будсан цаасаар дугуй хийгээд дотор нь амттай зүйлсээр дүүргээд л гүйцээ:)

Хүүхдүүдийг идэж байхад нь амар гээд тусад нь зассан ширээ.  

Чиргүүлийнхээ эхэнд хүүхдүүдийнхээ тоглоомоос нь ийм галт тэрэг олоод чирэгч толгойг орлуулсан.

Харин энэ бол захиалгаар хийлгүүлсэн бялуу. Энэ жил бялуугаа "Sweet kitchen" гэдэг хоолны бүлэг дээр зар тавьсны дагуу нэг бүсгүй хийгээд өгье гээд хийлгүүлсэн. Зургийг нь үзүүлж байгаад хийлгэсэн. Үнэхээр адилхан дажгүй хийсэн.

Бялууг маань сэтгэлээсээ гараа гарган хийж өгсөн тэр бүсгүйд баярлалаа гэж блогоороо дамжуулан хэлье.

Одоо харин аавынх нь хийсэн хоолны зургууд. Жилийн жилд төрсөн өдрийн хоолыг арай л ихдүүлээд байдаг болохоор энэ жил 2-3-р тоог нь багасгаж хийсэн.

Тахианы махтай энэтхэг шөл дотор нь жигнэсэн будаагаа өөрөө тохируулж хийдэг.

Бяслаг болон улаан лооль зэргээр амтлаад зууханд хайрсан талх

Үхрийн нарийн хэрчсэн мах болон бяслагтай хавчуургатай талх.

Энэ бол манай гэрийн нэрийн салат би ч гэсэн хийж дөнгөхөөр амархан салат :))))

Эцэст нь нэрстэй амттан. Гоё л юм билээ. Халуунаар нь ванилтай зайрмагтай идсэн. 

Аан тийм бас мах чанаад өргөст хэмхтэй хамт тавьсан. Учир нь манай нөхрийн найз танайд ирэхээр өөрийгөө ямаа билүү гэж бодох гээд байна гэж айлгасан учраас хахаха:)))  Хоол амттай, зочид ихтэй, сайхан төрсөн өдөр болсон шүү. Урьсан хүмүүс бараг бүгд ирсэн болохоор сэтгэл хангалуун байлаа.

Хүү минь чамайгаа анх харсан тэр шөнөө би унтаж чадалгүй шөнөжин чиний ямар сайхныг харсаар үүр цайлгасанаа хэзээ ч мартахгүй. Чи яг л тэнгэрээс бууж ирсэн сахиус шиг байсан. Одоо ч гэсэн чи өдөр бүр зүрхийг минь баяр хөөрөөр дүүргэдэг шүү. Чамдаа үнэхээр их хайртай:)

Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!  

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Ямаррррррр гоё юм бэ :)) хоорхон хууд нь торсон одрийн мэнд , ээжид нь бас ийм хоорхон хуутэй болсон одрийн мэнд хургэе :))

Ariunaa ariun (зочин)

Yostoi mundag uigaggui hudulmurch busgui shuu.IIm goyo setgeleer B

suvdmaaa (зочин)

huud n torson odriin mend eej, aavd n bas huuhdiinhee torson odriig temdgeleh ynz buriin sanaa uuniig unshaad etseg ehuuded orj irj bgaa bh gj bodoj bn.

Сарнай (зочин)

Мянга мянган бүсгүйчүүдийн бахархал болсон Цэцэгээ эгчдээ мөн хөөрхөн хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэе. Аавыг нь мартаж болохгүй шүү маш их сэтгэл гаргаж дэмжиж хамтдаа бүхнийг хийдэг аавд нь бас баяр хүргэе. Бүх зүйлээс маш гое энерги авлаа. /ккк бас санаа авчлаа /

batir

Сайхан болжээ. Хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэе.
Танай гэр бүлд сайх сайхан бүхнийг ерөөе.

Үнэн үг

Хөөрхөн хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэе! Ямар гоё төрсөн өдөр болоо вээ. Тэр вагоны чиргүүлнүүд яасан хөөрхөн сэтгэж хийгээ вэ! Бас хоолнууд үнэхээр амттай харагдаж байна. Ийм сайн ээж аавтай азтай хүү шүү. Сарнайгийн сээгийг дагалаа. Үнэхээр сайхан энергитэй гарч явлаа танайхаас : )

uugii (зочин)

bayrlalaa ene postiig yamar ih huleewee tanai ger buld az jargal husie buteelch busgui yumaa kk

Oyuka (зочин)

Sain bnuu. Huugiin chin tursun udur uneheer goy boljee.
Asuuh zuil bnaaa.turshilagaasaa huvaaltsaach kkk.umnu ni jiremsen bhdaa yum oyohoor huuhdiin hui ni oroodog uu gej asuuj bsandaa.odoo harin turchihood hed honood yum oyvol zugeer bdiin boloo.uuriin chin blog bolon facebook dehi bulgeer oroohoor goy goy yum oyoj bgaa gishuudiig haraad oyoh husel turuud bhiimaa kk. Uu neeree turuud 14 l honoj bgaaan.zuvluguu uguuch bayrlalaa

Цэцгээ

goyeej: Маш их баярлалаа:)
Ariunaa ariun: Маш их баярлалаа:) Чи ч бас мундаг уран ээж шүү:)
suvdmaaa: Маш их баярлалаа:)
Сарнай: Маш их баярлалаа:) Сайхан сэтгэл урмын үгс бүхэн надад улам их хичээгээрэй гэж байгаа юм шиг л санагддаг. Чамд бас хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсэн ерөөе:)
batir: Маш их баярлалаа:) Танай сайхан гэр бүлд ч гэсэн хамгийн сайн сайхныг ерөөе:)
Үнэн үг: Маш их баярлалаа. Танай гэр бүлд ч хамгий сайн сайхныг хүсэн ерөөе:)
uugii: Маш их баярлалаа чамд ч бас гэр бүлд нь ч бас аз жаргал хүсье:)
Oyuka: Баярлалаа, Жирэмсэн байхад хэт удаан сууж оёвол ороодог юм билээ. Харин өдөртөө маш бага цагаар сууж оёж бол болдог. Төрчихсөн бол оёоход ямар ч асуудалгүй шүү дээ. Харин ч бөөн боломж гэсэн үг. Хүүхдээ унтаж байх хойгуур ялангуяа эхний хэдэн сард бол амжуулж л байх хэрэгтэй. Чамд амжилт хүсье:) Үйл нь уран байг.

Oyuka (зочин)

Uu tiimuu.ashigui kk.gam barih hugatsaand boldoggui baij magad gej bodsiin he he. Mash ih bayrlalaa. Unetei zuvluguu bn

sokoo (зочин)

ungursun ch gesen hvvd ni tursun udriin mend hvrgie aaw eej 2 t ni ch bas bayriin mend hvrgie! saihan tursun udur boljee

Сафо

өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргий эх болох сайхан мэдрэмжийг мэдрээд таван жил болжийгаа таньд ч бас баярын мэнд

Ribonnie ♡

хөөөх гоё юмаа их өвөрмөц болсон байна
сайн ээж юмаа :)

Цэцгээ

Oyuka: Зүгээр дээ. Дуртай зүйлээ хийж байвал ялангуяа эмэгтэй хүний хувьд хамгийн сайхан хэрэг:)
sokoo: Маш их баярлалаа:)
Сафо: Маш их баярлалаа:) Ээж болох үнэхээр сайхан. Сафо дүү маань сайн ээж болоорой гэж ерөөе:)
Тууз ♡: Маш их баярлалаа:)

болорхон (зочин)

ямар гоё төрсөн өдөр вэ? зөвхөн хүүдээ зориулж сэтгэл гаргаж хийсэн төрсөн өдрүүдийг хожим дурсахад үнэхээр сайхан байх байхдаа,,,та дандаа ингэж гоё тэмдэглэх юмаа үнэхээр мундаг

Oyuka (зочин)

sain bnu? ta unexeer xodolmorch emegtei yma.busgui xun bolgon tani shig eej,xunii xani boloxig morooddog biz.xuu tani iim eejteide xojim tom bolod baxarxana gedegt itgeltei bn.tanii xiisen bux buteeluud chin mash ix taalagdla.teged bieer ochij uzmeer sanagdsan.xeze negen tsagt tanitai biechlen uulzax zawshaan toxiono buiza.

Монгол ээж

Ямар ч гоё юм бэ дээ. Цэцгээ маань юм бүхэнд сэтгэл гарган бэлдэж гоё болгох юмаа. Сурмаар юм их байна даа

энхжаргал (зочин)

үнэхээр бүтээлч сайхан ээж шүү. ийм сайхан ээж бас хань охин эгч байдаг т гэр бүлийнхэн нь маш их хайрлаж бас хүндэлж явдаг байхаа. урлалд чинь амжилт хүсье. ойрд ороогүй маш их зүйлс нэмэгджээ. би блогоо ажиллуулаагүй маш их удаж байна. гэсэн ч хэзээ нэгэн цагт ахин сэргээнэ. түр баяртай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)