Хэрэглээний Урлал : Ноос эсгийрүүлж урлахуй

Ноос эсгийрүүлж урлахуй

Эсгий буюу ноосон урлал маань дотроо олон төрөл зүйл болж хөгжсөний нэг төрөл нь энэхүү зүүгээр эсгийрүүлэх арга юм. Энэ арга нь амархан бас тэр хирээрээ хүмүүс хийх дуртай сонирхол татам байдаг.

 Needlefelt4_zpsb53d6c9d.png

Саяхан найзынхаа хийж үзээрэй гэж өгсөн нэгэн зүйлийг гараас гараад та нартаа харуулах гэж байна. Энэ бол бидний мэдэх эсгий билэгдэлтэй тун төстэй ноос эсгийрүүлж хийх жижигхэн бэлдэц байсан юм. Дотроо ноос болон заавар нь дагалдаж ирдэг.

 Needlefelt2_zpse571ad63.png

Анхлан хийхэд жаахан сул бас бага зэрэг туршлага дутаж мэдэх боловч хийх тусам улам гоё болж таны сонирхлыг өөрийн эрхгүй татах болно.

 Needlefelt1_zpsa18627d6.png

Энэ хөөрхөн хэрэм нэг тийшээ магадгүй Парис руу ч юм уу аялах гэж байгаа юм гэсэн. Гол нь аялалдаа явахад бэлэн болоход нь би тусалсан санаатай.

 Needlefelt3_zps4b43deb0.png

За баяртай, сайхан аялаад олон зүйл үзэж харж баясаад ирээрэй хэрэмхэн минь.

 Needlefelt6_zpsbb951fc1.png

Мөн та нартаа нэг мэдээ дуулгахад удахгүй Төхөм урлан дээр энэ ноос эсгийрүүлэх болон эсгий урлалыг хэрхэн хийх талаар анхан шатны сургалт үнэ төлбөргүй явагдах болно. Та зөвхөн өөртөө хэрэглэх материалынхаа үнийг л төлөхөд хангалттай. Энэ талаар дэлгэрэнгүй бичлэг оруулах болно. Харин сонирхож байгаа хүмүүс нь урьдчилаад бүртгүүлж болох юм. Учир нь миний хувийн шалтгаанаас болоод сургалт маань нэг юм уу хоёр удаа л явагдах билээ.

Эсгий урлал үнэхээр сайхан шүү:)

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Ame

yamar huurhun iin !
iim um belen bdiin bol amar um bn shdee.
za bi hamgiin turuund burtguulii thu?
unen ug egchiin hiiseniig haraad surahiimsan gej bodool bsiin !

gerelee (зочин)

estoi goe yum bna.Bi hiij surmaar bnaa

Үнэн үг

Хөөх, ийм бэлдэц бас байдаг байх нь. Гоё юмаа. Ноос эсгийрүүлэх ёстой зугаатай тэ? Хийгээд л баймаар гоё байдаг юм байна лээ. Зав гарвал сургалтанд нь суумаар л байна.

Anbok (зочин)

Үнэхээр хөөрхөн юмаа. сурахыг маш их хүсч байна. би өглөө бүр ажилдаа ирээд хамгийн түрүүнд чиний блогоор орж үзчихээд ажлаа хийдэг зуршилтай болоод байгаа. Олон сонирхолтой санаа авч өөрөө хийж үзсэн. Баярлалаа.

khanso (зочин)

bi burtguulii kkk

uugii (зочин)

estoi hoorhon yumaa bi bas burtguulii

Цэнд-очир (зочин)

BI BURTGUULYEE SURGALTAND TANI SUUMAAR BNA HEZEE VE

nyambuu (зочин)

ene ih hoorhon yumaa .utas zugeer neg utas baisnaa egduutei amitan boljihson bih yum. ih goe yumaa ta ih goe goe yum hiih yum. bi tani hiisen zuiliig haraad ih baharhdag .bi gertee omno ih uiddag baisaan. ereen baraan zuil bodood hiih yumgui bolhoor bie maan j ovdood baigaa yum shig.tegeeed neg odor tani saitiig olj uzeed tsaas hilddag yum avsan ter uneheeer sonirholtoi bas bi odoriig ih bayar hoortoi ongoruuldeg bolson. odoo bi tsaas huildag yumaar konvert buyu gify card hiij baigaa egchee tand bayarllaa tsaasan huilbariig mongoloos olohod hezuu l baih baisan .amjilt

goe saihan (зочин)

надад их таалагдлаа үзээд л баймаар зүйл их байна шүү
сурах зүйл ч, санаа авах зүйл ч их байна баярлалаа

Цэцгээ

Ame: Харин тийм ийм заавартайгаа бүр хөөрхөн байгаа биз. Бүртгүүлж болно оо. Сургалтын талаарх бичлэгтэй танилцаарай.
gerelee: Баярлалаа. Тэгээрэй.
Үнэн үг: Харин тийн хөөрхөн байгаа биз. Зав зай нт болж байвал ирээрэй.
Anbok: Тийм үү маш их баярлалаа. Боломжтой бол энэ сургалтанлд сууж үзээрэй.
khanso: Тэг тэг ккк:)
uugii: Тэгээ хө гэхдээ заавал утсаар бүртгүүлэх хэрэгтэй шүү.
Цэнд-очир: Болно оо. Сургалтын талаарх бичлэгтэй танилцаарай.
nyambuu: Баярлалаа дүүдээ. Чи их бүтээлч бас хичээнгүй сайн охин шүү. Би ч гэсэн чамтай танилцсандаа баяртай байдаг. Юмыг чинь аваачиж өгөх далимаараа уулзах юмсан гэж бодоод л байгаа. Хүсвэл хэзээ ч очиж болно шүү. Олон сайхан зүйл урлаж аз жаргалаа бүтээж яваарай:)
goe saihan: Маш их баярлалаа. Үргэлж зочилж байгаарай:)

гандулам (зочин)

танай сургалтанд яаж хамрагдах вэ?

Цэцгээ

гандулам: Та энэ хагас сайнд буюу 2 сарын 2нд Төхөм урлан дээр 12 цагаас ирээрэй. Урлан маань Глобал дээд сургууль дээр байдаг. Сайн мэдэхгүй бол 99080947 гэсэн утсаар лавлаж байгаад хүрээд ирээрэй:)

TUMEE (зочин)

HI ENE SURGALT HEZEE BE

uugii (зочин)

ene surgalt ahij yawagdah uu

tsetsgee (зочин)

yaanaa ymar huurhun yum be? buur hiij surmaar sanagdchihlaa...

мөнхтуяа (зочин)

гоё юмаа улам их амжилт хүсье

Цэцэгмаа (зочин)

маш их таалагдсан нэг удаа би өөрөө хийх гэж оролдсон хэцүү юм бнлээ. сургалтанд чинь сууж хэрхэн хийхийг сурмаар байна. дахин хэзээ сургалт явуулах вэ

Цэцгээ

Бүгдэд нь баярлалаа. Сургалт маань байнга явагддаг тул 99080947 гэсэн утсаар холбогдоод хамрагдаарай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)