Хэрэглээний Урлал : Сар шинийн сайхан бэлэг

Сар шинийн сайхан бэлэг

Удахгүй Цагаан сар боллоо. Бид бүхний хамгийн их бэлддэг бас хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг энэ баяраар нэг нэгэндээ өгөх гарын бэлэг бэлдэнэ гэдэг нэлээд чухал бөгөөд амаргүй ажлын нэг байдаг. Тэгвэл Урлах ин бүлгийн уран бас бүтээлч гишүүд бид өөрсдийн гараар хийсэн бэлгээ бусаддаа бэлэглэж яагаад болохгүй гэж. Уран гараас чинь урлагдан гарч сэтгэл шингэсэн тэр сайхан бэлэг хямд төсөр эсвэл хэтэрхий үнэтэй худалдаж авсан бэлгийн дэргэд дэндүү үнэтэй бас сайхан харагдах болно. Цагаан сар болоход сарын хугацаа байна. Та бүхэн өдөрт 20-30 минут зарцуулан нэг бэлэг хийхэд л бараг ихэнх дотны хүмүүстээ бэлгээ бэлдчихсэн байх болно. Хийхэд амар бас хэрэгцээтэй тийм л зүйлийг сонгож аваад хийгээрэй.

Харин бидний зүгээс та нартаа урам нэмж, бүтээлийг чинь уралдуулж “Сар шинийн сайхан бэлэг” гэдэг уралдаант аяныг зарлаж байна. Өөрөөр хэлбэл таны хийсэн тэр бэлэг хамгийн шилдэг нь байж чадвал та Төхөм урлан болон ЦОХ дэлгүүрийн зүгээс урлалдаа зориулсан бэлэг авах болно. Алдаж болохгүй сайхан боломж шүү. Та FB хуудас дээрх http://www.facebook.com/groups/urlahin/ гэсэн бүлэгт нэгдээд уг уралдаанд оролцож болно.

Тавигдах шаардлага:

-        Нэг хүн ямар ч төрлөөр хэдэн ч бэлэг хийж болно.

-       Таны бэлэг хийхэд амар бас зааврын хамт байвал илүү үнэлгээ авна.

-       Та хийсэн бэлэгнийхээ зургыг “Сар шинийн сайхан бэлэг” гэсэн цомогт тайлбар болон зааврын хамт оруулах ёстой.

-       Таны хийсэн бүтээлийг дарсан LIKE болон ивээн тэтгэгчидийн саналыг үндэслэн гаргана.

-       Бүтээл нь 100 хувь таных байх ёстой бөгөөд бэлэг гэдэг үүднээс баглаа боодол эсвэл шошготой байж болно.

Уралдааны эцсийн дүн 2 сарын 8-нд гарах бөгөөд бүтээлийнхээ хамт ирэн 12 цагт ТӨХӨМ урлан дээр ирж шагналаа аваарай.

Сар шинийн жинхэнэ сайхан бэлэг бол чиний хийсэн бэлэг юмJ

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ROSE HARMONY (зочин)

сайн байна уу ямар гоё юм бэ? хүмүүс их оролцох байхаа.
Би нөхрийнхөө дүүд даалин бэлэглэх гээд оёод эхэлсэн байгаа гэхдээ зургийг нь тийм ч их дараагүй ээ одоо зүү ороох оёогоо л хийж байгаа. гэхдээ эмжчихсэн зургийг нь явуулж болох болов уу хэ хэ.хэдэн сар оёдог гэхээр нь би уг нь сарын өмнөөс эхэлсэн дуусах үгүйг мэдэхгүй ээ

Khan-So

amjilt

Үнэн үг

Оюушка хийгээд эхэлцэн : Р Энэ жил охин бид хоёр эмээ өвөөгийнхөө айлын охидуудад өгөх бэлгийг нь хариуцаж байгаа. Зөндөө хөөрхөн юмнууд хийсэн байгаа. Тэгж байгаад оруулнаа.

Цэцгээ

ROSE HARMONY: Сайн сайн уу, Тийм үү үнэхээр сайхан бэлэг болох нь ээ. Уралдаандаа оролцоорой. Гол нь заавал нүсэр биш хийхэд амар хэрэгцээтэй сайхан бэлэг л болж чадвал болно шүү.
Khan-So: Чамд бас амжилт:)
Үнэн үг: Тийм үү ямар хөөрхөн юм бэ. Та хоёр тэгвэл хоорондоо бас уралдаж байгаа юм байна шдээ. Амжилт амжилт:)

Үнэн үг

Үгүй би хөгжөөн дэмжигч : Р

Цэцгээ

Үнэн үг: Аан заза, хэхэ:)

BAMBUUL (зочин)

ta nar ymar mundag ym be?bugded n amjilt.

BAMBUUL (зочин)

ta nar ymar mundag ym be?bugded n amjilt.

ℳ ℴℕiℱℯ (зочин)

Юун гоё юм урлдаад оролцохгүй зүгээр group-д нь орж болно биздэ? ^^

Цэцгээ

BAMBUUL: Маш их баярлалаа. Чамд ч бас амжилт:)
ℳ ℴℕiℱℯ: Тэгэж болно оо. Бусдаасаа суралцах сайахн боломж нээгдэх болно:)

УНДРАА (зочин)

сайн уу?би урлан дээр очиж үзэх гэсэн юмаа

УНДРАА (зочин)

Би юм оёох дуртай .та нартай нэгдмээр бна.гэртээ суудаг болохоор хамт олонтой болмоор байхиймаа.хамт урлаж санхүүгээ дээшлүүлэх ч юм уу?ер нь л бодсон зүйл байгаа.сайхан найз хамт олонтой болно гэж найдаж байна.түр баяртай?

Хармогү

Цоглог аниа ажлаа амжилттай үргэлжлүүлсээр л байгаа юм байна.Ингэж хааяа нэг орж ирж харчихаад санаа амраад гарах юмдаа хэхэ...

Ame

za oroltsood uzdeg ch um biluu?

Цэцгээ

УНДРАА: Тэгээрэй, FB-р бүлэгтээ нэгдээд бас урлан дээр намайг байгаа үед хүрч ирээд уулзаж байгаарай:)
Хармогү: Хөөрхөн дүүгээ эгч нь бас зав гаргаад эргэж тойроод л байгаа.
Ame: Тэг л дээ. Амжилт хүсье:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)