Хэрэглээний Урлал : Бас л бэлэг

Бас л бэлэг

Найзуудынхаа гуйлтыг биелүүлэх нэг том ажлын ард гарлаа. Хэдийгээр хүсэлт байсан ч бэлэг гэж хэлэхэд болохоор зүйлс байгаа юм:) Зав багатай байсан болохоор жаахан удаасан бол уучлаарай.

Би ихэнхдээ хүмүүст хийж өгсөн зүйлынхээ зургыг авч үлдэггүй байсан юм билээ. Одооноос өөртөө ядаж зурагтай үлдэх нь хэрэгтэй юм байна гэж бодоод блогтоо оруулаад дурсаж байхаар болов:Р

Энэ уут бол бяцхан Энхжиний хүсэлт. Хичээлдээ явахдаа авч явах өдрийн хоолоо хийх юм гэсэн. Дотроо халбага болон бусад зүйдлсээ хийх тасалгаатай бөгөөд хийсэн даавуу нь бол үнэхээр гоё байгаа биз. Найз маань охиндоо юм хийж өгөөрэй гээд энэ даавууг бэлэглэсэнийг нь хайчлахаас хайран санагдаад байсан юм. Тэгээд өөр нэг найзынхаа охинд ийм хөөрхөн уут хийсэн. Харин охиндоо тэгэж байгаад нэг юм хийнэ ээ.

Энэ болохоор Чимгээдээ хийж өгсөн гялсав (flash) болон үзэгний гэрийн хослол. Гялсавын гэр бол хийхэд их амархан байсан ч энэ үзэгний сав  жаахан гар ажиллагаа орсон.

Хэхэ охин сая энд ирснээ хөөх та ийм гоё юмнууд хийсэн юм уу надад хийсэн юм уу гэнээ. Үгүй ээ, найзууддаа гэсэн чинь нээх дурамжхан за за тэгвэл энд нь тавихаас даа гэнээ хөөрхөн гэдэг нь:)

За тэгээд авсан хүмүүстээ таалагдвал гол зорилго маань биелэж байгаа юм уу даа. Яагаад ч юм бусдад хийж өгсөн зүйлс бэлэн авч өгсөн зүйлээс илүү үнэ цэнтэй сэтгэлд хүрсэн бэлэг болдог нь сайхан.

Ирэх жилдээ сайхан бүхнээр дүүрэн байгаарай:)

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Тинкэрбэлл (зочин)

shn beleg bn^_^

Daginaa (зочин)

estoi huurhun goe belegnvvd bnaa

goyeej

Цэцгээгийн найзын хуухэд байсан бол гоё байхгуй юу. Ийм гоё бэлэг аваад л ...

Зочин

Goy beleg bnaa. Neeree avahaasaa ogoh n iluu goy gej unen ym bilee.avch bga hunii bayarlasan tsarai harah uneheer saihan ym bilee.

Цэцгээ

Тинкэрбэлл: Баярлалаа:)
Daginaa: Баярлалаа:)
goyeej: Хэхэ чи бас найз минь болчих оо:Р
Зочин: Баярлалаа. Тэгэлгүй яахав. Авах сайхан ч өгөх гэдэг бүр сайхан шүү дээ.

Үнэн үг

Энэ үнэхээр тасарсан гоё бэлэгнүүд байсан шүү. Тэр дээр байгаа даавуу бол үнэхээр гоёо тэ? Уран хүний гараар ороод ёстой хөөрхөн уут болсон байсан шүү. Тийм үзэгний сав, флашны гэр хийж найзууддаа бэлэглэвэл ч янзтай юм байна даа.

zochin (зочин)

hi,ter gunjtei daawu ni tanai dr bdag yy? bas uzegnii sawaa ymar daawuugar hisen be? bayrlalaa

enhjin (зочин)

nadad ter vdiin tsainii uut mash ih taalagdsan manai angiin ohiduud bvgd l ataarhaj vzsen mash ih bayrlalaa

misheel (зочин)

ene flahnii sav uzegnii sav 2 nadad odoo hurtel hereg bolj tsunhend yavdag shuu

Батцэцэг (зочин)

танын хийсэн бүтээлүүд надаа маш их таалагдалаа Үнэхээр сайхан уран бүтээлч хүн байна.Тэр үзэгний сав,гялсавын матеараалууд дэлгүүр дээр бүгдээрээ байгаа юу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)