Хэрэглээний Урлал : Шинэ жилийн бэлэг:)

Шинэ жилийн бэлэг:)

Урлан дээрээ Урлах ин бүлгийнхээ модыг засчихсан. Гишүүдийн маань хамгийн гоё болсон тоглоомуудаар чимэглэгдсэн энэ мод онцгой ганган болсон байгаа биз.

 Urlahinmod_zps9815cdf6.jpg

Түрүүлсэн 4-н тоглоомоос гадна энэ модыг чимэглэсэн тоглоомуудыг орууллаа.
 
 Urlahin6_zps7e076842.jpg Urlahinmod1_zpsb2f5872a.jpg Urlahinmod2_zps4404eadf.jpg Urlahin4_zps846d2c8a.jpg Urlahin8_zps29399174.jpg Urlahin7_zpsfbb4b732.jpg Urlahin14_zps99e53c1e.jpg

Мөн энэ шинэ жилээр өөрийнхөө авсан бэлэгнийхээ зургуудыг орууллаа.

Даавууны багийн ахлагч Ууганцэцэг надад хайр зарлаж байгаа юм шүү гээд энэ зүрхийг бэлэглэсэн:Р

 Ornamentgift_zps456d69ec.jpg

Харин эсгийний багийн Оюунмандал маань ийм хөөрхөн бөмбөлөг өгсөн бол

 Ornamentgift3_zps408fd47c.jpg

Нэхмэлийн багийн ахлагч Ундрах маань надад шинэ жилийн сахиусан тэнгэрээ өгсөн.

 Ornamentgift1_zps6a0138d6.jpg

Эдгээр тоглоомуудаа гэрийнхээ модонд чимэг болгон өлгөсөн. Гэрийн мод гэснээс ноднин жил бараг 40-д тоглоом төрөл бүрийн материал ашиглан хийж гэрийн модоо чимэглэж байсан боловч ихэнх тоглоомын зургийг нь авч амжилгүй бэлгэнд өгчихсөн. Үлдсэн хэдэн тоглоомоо цувуулаад блог дээрээ оруулна аа.

Урлах ин багийн гишүүд маань бас ЦОХ дэлгүүртээ зориулан өөрсдийн багийн сонгосон төрлөөр цох хийж бэлэг барьсан юм.

 Tsohmod_zps03d0ff62.jpg

Энэ бол Уран даавуу багийн даавуун ЦОХ

 ladybug3_zps7c77e1c6.jpg

Хүслийн тууз багийн туузан ЦОХ

 Ladybug1_zps7a95ea94.jpg

Харин энэ бол Жаргалтай эсгий багийн ЦОХ

 Ladybug2_zps48f06fce.jpg

Та нар энэ цохыг таньж байна уу. Үнэндээ ҮНЭН ҮГ-с надад барьсан гэнэтийн бэлэг байсан юм. Хараад баярласандаа болоод үнсээд авсан шдээ. Нээх гоё санагдсан. Блог дээр байдаг цох хорхой ингээд амилаад хүрээд ирнэ гэж хэн санахав:)

Эцэст нь Бүлэгтээ, ЦОХ дэлгүүртээ бас надад ийм гоё бэлэг өгсөн бүх багийн гишүүддээ дахин баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлье:)

Та нар минь үнэхээр сайхнаар шинэ оноо угтаад ирэх жилдээ ихийг хийж бүтээрэй.

Баярлалаа, та нартаа:)

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Khan-So

hooorhon hehe
tsoooooooooooooooooooor chi

Үнэн үг

Ёстой гоё бичлэг байна. Үнэхээр хөөрхөн тоглоомнууд болсон шүү. Нээрээ мод нь оройгүй байна... Манай эсгийний багийн модны оройд байсан энжелийн авахуу найзаа?

Цэцгээ

Khan-So: Хэ хэ за за:)
Үнэн үг: Баярлалаа:) Зүгээр ээ танай мэндчилгээний модоор оройг нь орлуулчихсан байгаа. Тэр хөөрхөн сахиусан тэнгэрээрээ гэрийнхээ модыг чимээрэй:)

Үнэн үг

Ккк. Манай гэр харин үе дамжсан орос тоглоомон оройтой. Тэр орой багаас минь жил бүр сүлд модны орой дээр залардаг байсан болохоор сэтгэлд их ойр байдаг юмаа.

Ame

suuliin tsoh yostoi huurhun umaa !
engeriin temdeg bolgood zarj bolohuu tsetsegee egchee.
bi esgii engeriin temdeg tsugluulj ehelj bgaa.
aimar taalagdaj bn !

Цэцгээ

Үнэн үг: Аан за тийм бол аргагүй. Би бас багийн тоглоомоо бүр хайрлаад гаргахгүй байгаа шдээ. Жижигхэн хүмүүс эд бадыг нь хийчих байх гэж айгаад kkk.
Ame: Хэхэ юу гэж зарах вэ. Харин чи өөрөө хийгээд үз л дээ. Амархан шүү дээ:)

Үнэн үг

Харин тиймээ. Ёолктойгоо зэрэгцэж зогсож байгаад л татаж зулгаагаад байна лээ.

Цэцгээ

Үнэн үг: Хэхэ доод тал нь дан мөчирөөрөө дээгүүрээ л тоглоомтой байна уу?

Ame

oyoj chaddaguumaaa =((

Daginaa (зочин)

estoi goe togloomnuudaa . tsoh neeree estoi huurhun

maralmaa (зочин)

ymar hoorhon hoorhon toglomud ve

Сарнай (зочин)

ямар гоё юм бэ бүгдэд нь шинэ оны мэнд?би охинтойгоо 2-уулхнаа шинэ оноо угтахнээ аав нь хөдөө тэгээд ч охин минь жаахан болохоор мод аваагүй ээ тийм болохоор хүмүүсийн модыг харахаар л гоё санагдаад байх юмаа.Үнэн үг эгчийн блогруу орсон бас л модны зураг модны тухай шинэ жил гэж гоё юмаа сэтгэл нэг л гоё болчлоо блогуудаар ороод

Цэцгээ

Ame: Өө тийм үү, уг нь эсгий урлал заавал оёдог байхыг шаарддаггүйгээрээ давуу талтай шдээ. Оролдоод үзээрэй:)
Daginaa: Харин тийм ээ. Урлан дээр очих болгондоо хараад уйддаггүй шдээ:)
maralmaa: Баярлалаа. Хойтон чиний тоглоомууд бас байна гэж итгэж байна:)
Сарнай: Охиноо жаахан гэлтгүй засч өгөөрэй:) Шинэ жил чинь угаасаа хүүхдүүдийн хамгийн дурсамжтай баярын нэг нь шүү дээ:)

Тинкэрбэлл (зочин)

tsoh delguur hna bdg we??

Болорхон

Тэр буга бол үнэн тасархай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)