Хэрэглээний Урлал : Урлах ин Шинэ жил 2013 боллоо!

Урлах ин Шинэ жил 2013 боллоо!

Урлах ин бүлгийн маань анхны шинэ жил болох Урлах ин Шинэ жил 2013 амжилттай болж өндөрлөлөө.

Сэтгэлд нь хайр асгарсан, ухаанд нь урлал биелсэн, гарт нь ур шингэсэн үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүд цугларсан энэ үдэш бол зөвхөн тэдэнд л зориулагдсан тийм сайхан үдэш байж чадсан юм.

Тэдний минь сэтгэлээ шингээн урласан тоглоомоор дүүрэн модод нь ер бусын онцгой, сэтгэл татам хараад ханамгүй тийм ганган байсан юм. Тийм ч учраас тэдэндээ:

Ганган ногоон гацуур мод чинь гараар урлагдсан тоглоомоор дүүрчээ

Гараа гарган хийсэн бүтээлүүд чинь гайхам сайхнаар биеллээ олжээ.

Сэтгэлээ нэгтгэн зүтгэсэн болохоор сайхнаас сайхан болсон юм уу

Итгэлээ нэгтгэн ирсэн болохоор энэ өдрийн эзэд нь та нар шүү гэж хэлэхэд сэтгэл өөрийн эрхгүй догдолж, огшиж байсан.

Тийм ээ, ингээд л бидний шинэ жил эхэлсэн. Бидний шинэ жилийн модод дундаас хамгийн шилдэг тоглоом, хамгийн шилдэг модыг шалгаруулахаар МYTECH компанийн захирал, Бүтээлч залуус бүлгийн тэргүүн Ж.Ган-Эрдэнэ, "Юмжир файшин" загварын урлангийн тэргүүн Ү.Юмжир нар хүрэлцэн ирж хамгийн хүндэт зочид маань болсон юм.

Хүн бүр өөрсдийн хийсэн тоглоомоосоо хамгийн гоё болсон гэж бодсоноороо  бүлгийн модоо чимсэн юм. Энэ чимэглэлүүдээс нийтдээ 4-н шилдэг тоглоом шалгарах байсан.

Ингээд туузан урлалын шилдэг тоглоомоор Дуламхандын бүтээл сагстай цэцэг.

Нэхмэлийн урлалын шилдэг тоглоомоор Нямдаваагын нэхэж чимэглэсэн бөмбөлөг.

Даавуун урлалын шилдэг тоглоомоор Баасанжавын эрвээхэй.

Эсгий урлалын шилдэг тоглоомоор Оюунмандалын алиалагч гэсэн тоглоомууд тус тус шалгарсан.

Ийнхүү манай Урлах ин бүлгийн мод маань жилээс жилд улам өнгө орон гялалзаж, улам олон урлаачдаар гоёулж, мөчрөө даахгүй чимэглэлээр дүүрч, мөнхөд биднийг тойруулан цуглуулж байхыг ерөөн хамгийн эхний шалгаруулалт өндөрлөсөн юм.

Харин манай шинэ жилийн хамгийн шилдэг модны шагналыг авах модод маань уран бүсгүйчүүдийн урласан тоглоомуудаараа чимэглэгдээд бэлэн болчихсон байгаа нь энэ.

Нэхмэлийн урлалын "Шидэт утас" багийн мод

Даавуун урлалын "Уран даавуу" багийн мод

Эсгий урлалын "Жаргалтай эсгий" багийн мод

Туузан урлалын "Хүслийн тууз" багийн мод

 Ribbontree_zpsebeaf5a3.png 

Ингээд манай 4-н баг болох Шидэт утас, Хүслийн тууз, Уран даавуу, Жаргалтай эсгий гэсэн багуудын мэндчилгээ үргэлжлэн тус бүр өөрсдийн багийн онцлог сайхныг магтан шүлэглэж бүр зохиомжилсон тоглолт хүртэл үзүүлж байв. 

 tsaas_zps7988e08e.jpg

Мөн цаасан урлалын баг гэж орох байсан ч хүн нь бүрдээгүй. Гэхдээ л багийн ахлагч нь өөрийн хийсэн бүтээлтэйгээ мөн нэг гишүүнтэйгээ хамт ирж зочин багаар оролцсон юм. 

Харин шилдэгийн шилдэг модыг урласан багаар эсгий урлалын Баярмаа ахлагчтай Жаргалтай эсгий багын мод түрүүлсэн юм.

Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Төхөм урлангийн дэргэдэх ЦОХ дэлгүүр ажилласан бөгөөд түрүүлсэн хүн бүрт болон түрүүлсэн багт тухайн урлалд нь тохирсон шагналаар мялаасан.

Харин манай наадмын бас нэг ивээн тэтгэгч болох МYTECH компанийн шагналыг нэхмэлийн урлалын "Шидэт утас" баг маань авсан.

Мөн манай шинэ жилийн баярын тасалбар маань сугалаатай байсан тул 1 хүн Төхөм урлангийн туузан хатгамлын сургалтанд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрх, 2 хүн Стайлетто гоо сайхны газраар бүтэн жил 10н хувийн хөнгөлөлттэйгээр 30000 төгрөгийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх мөн 3-н хүн бүтэн жил 10 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх, 4-н хүн шүүгч Ү.Юмжирын Хувцас дизайн номыг хожих эрхийг тус тус сугалсан юм. Та бүхэн ирэх жилдээ ч бүгд аз хиймориор дүүрэн байх биз ээ:)

Мөн хамгийн онцгой нэг гишүүний шагналыг Сүйхт жин ХХК-с манай хамгийн бяцхан оролцогч Шидэт утас багийн гишүүн Оюунболорт маань өгсөн юм.

Багийн ахлагч нарын дунд тэмцээн явуулахад нэхмэлийн багийн ахлагч Ундрах түрүүлсэн бөгөөд аливаа багийг удирдаж хүмүүсийг нэг зүгт чиглүүлэх гэдэг амаргүй ажил гэдгийг бодолцон бүх багийн ахлагч нартаа Түвшин арга билэг бариа заслын эмнэлэгт 3-н удаа 20-н хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнасан.

Харин манай мэдээллийн ивээн тэтгэгчээр Боловсрол телевиз, ETV телевизүүд ажилласан юм.

Эдгээр телевизээр манай шинэ жил баярын дугаар болж гарах бөгөөд та бүхэн тэр үер нь дэлгэрэнгүй үзээрэй.

Харин МYTECH компанийн зүгээс манай Төхөм урлангийн дэргэдэх Урлах ин бүлгийн цахим хуудсыг үнэ төлбөргүй хийж өгөх эрхийн бичиг өгсөн бөгөөд энэ нь бидний хувьд хамгийн том шагнал байлаа.

Энэ бол бидний бялуу. Амт нь үнэхээр гоё байсан яг л бидний шинэ жил сэтгэлд яаж хүрсэн шиг...

Бидний бялуу. Амттай байсан шүү:)

Урлах ин бол бидний холбогдсон уяа

Урлах ин бол бидний гагнагдсан гинж

Урлах ин бол бидний атгалцсан гар шиг тийм нэгэн сайхан бат бэх холбоо үүссэнийг гэрчилсэн энэ шинэ жил бол бидний хүсэл мөрөөдлийн очийг бадрааж, хүн бүрийн сэтгэлийг баясган,  хийсэн бүтээсний урмыг тэтгэсэн онцгой баяр байж чадсан.

Урлах инчүүд маань одоо гэрийнхээ модыг чимэх гээд завгүй байгаа:) Өөрийн гараар урласан тоглоомууд гэдэг ямар гоёмсог, амьдлаг, сайхан байдгийг тэд маань мэднэ ээ.

Айлчлан ирж буй шинэ жилдээ

Аз жаргалаар бялхаж байгаарай

Амжилт бүтээлээр цалгиж яваарай

Урмын үгээр нэгнээ баярлуулж

Урлан бүтээхийн онгодоор хөглөгдөж яваарай:)

Урлах ин бүлэг

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
oyunaa (зочин)

Шинэ жилээ хамгийн түрүүнд хамгийн гоёоор хамгийн бүтээлчээр тэмдэглэсэн та нартаа баяр хүргэе. монголын эмэгтэйчүүд бүгд уран байх болтугай. 2013 он та бүхэнд аз жаргал эрүүл энх элбэг хангалуун амьдралыг авчрах болтугай. Төрийнхөө сүлд шиг тэнгэрлэг
Төрийнхөө далбаа шиг хийморьлог яваарай.

goyeej

Уран гартай урлах интэй бүсгүйчүүддээ амьдралд нь сайн сайхныг хүсье .

asdfghjkl

wow bayr hurgey goy boljee.amjilt busguichuudee.yamar ch uzegslentei yum be dee bugdeeree

Монгол ээж

Yostoi uvurmuts goyo shine jil boljee. Yamar ch goyo zuils hiisen um be? Ta nartaa ulam ihiig hiij buteehiig yeruue!

Heaven (зочин)

Энэ сайхан хамт олныг бvрдvvлж, хайр шингээсэн олон сайхан зvйлийг бvтээж чадсан Цэцгээдээ улам их амжилт хvcч, санасан хvccэн гэгээн мереедел бvр нь биелэх болтугай гэж ереее

.•*`GℓαмσʋR`*•.

гоё юм хийжээ эгч нар :D

Цэцгээ

oyunaa: Танд маш их баярлалаа. Сайхан ерөөл тань бат оршиг:) Ирэх жилдээ эрүүл энх аз жаргалтай яваарай.
goyeej: Баярлалаа. Гоё ээж маань ч амжилт бүтээлээр дүүрэн байг:)
asdfghjkl: Баярлалаа:) Чамд ч бас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе:)
Монгол ээж: Баярлалаа. Чамд ч бас амжилт бүтээлийн дээдийг хүсье:)
Heaven: Баярлалаа. Танд ч бас амжилт бүтээлийн дээдийг хүсье.
.•*`GℓαмσʋR`*•.Баярлалаа:)

goyeej

Би дараа жил орно шүү гээд эртхэн тасалбараа захиалчихья .

enkhjin (зочин)

setgelees hezee ch garahgui uneheer saihan shine jil bolsoon.enehuu bayariig zohion baiguulsan,iween tetgesen mun oroltsson buh humuust bayarllaa.

Үнэн үг

Үнэхээр гоё шинэ жил болсон шүү. Миний охин ч бүр их сэтгэл өндөр харьсан. Хэзээ ч мартахгүй гэж байна лээ. Цэцгээдээ их баярлалаа. Нэг ижил хоббитой бүсгүйчүүд цуглаж нэгэн үдшийг сэтгэлдээ хоногштол өнгөрүүлсэндээ үргэлж баяртай байх болноо. Дараа жил бүр олуулаа тэмдэглэнэ гэдэгтээ найдаж байна.

Цэцгээ

goyeej: За ойлголоо:)
enkhjin: Тийм ээ бүгдэд нь дахин дахин баярлалаа гэж хэлье:)
Үнэн үг: Маш их баярлалаа. Дараа жил бүр олуулаа байна аа:) Манай ялагч баг бүр мундаг байсан шүү. Энэ талаар блог дээрээ бичихгүй юм уу:)

Сафо

хүүе Оюушка байна, Үнэн үг эгч байна ямар сайхан шинэ жил үнэхээр сайхан шинэ жил болжээ, уран бүсгүйчүүддээ улам их амжилт хүсий

Гэрэлтүүлэг (зочин)

Яасан олон уран бүсгүйчүүд вэ...Урлангийх нь уран бүсгүйчүүдэд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Үнэн үг

Харин тиймээ, бичлэг оруулмаар л байна. Даанч ойрд нэг тусгай зөвшөөрөл хөөцөлдөөд, амь наана, там цаана явнаа

Цэцгээ

Сафо: Харин тийн ийм сайхан болсон болохоор хойтон бүр сайхан болгох ёстой гэсэн бодолтой үлдсэн дээ:)
Гэрэлтүүлэг: Маш их баярлалаа. Чи ч бас шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.
Үнэн үг: За тэр ажил нь хурдан сайхан бүтээсэй:)

бямбаа (зочин)

Та нартаа шинэ жилийн мэнд хүргэж шинэ ондоо улам гоё бүтээл урлах уран бүтээлд чинь өндөр амжилт хүсэн ерөөе он гарахаар завтай болоод та нараасаа суралцаж уран бүсгүйчүүдийнхээ багт нэгднээ амжилт

нэргүй (зочин)

gogo hiicen bnadaa gehdee tiimerhuu

Цэцгээ

бямбаа : Танд баярлалаа. Тэгээрэй, танд ч бас амжилт хүсье!
нэргүй: Аан за, тиймэрхүү гэдэг нь ямархуу гэсэн үг вэ?

Зуугийн сүм

Өө ямар гоё болоо вэ охидуудаа : Уран санаа нь хязгааргүй Урлах шаглах нь хэмжээгүй Ундрах бүтээл нь сааралтгүй Уралдаан тэмцээн нь бууралтгүй байж Ирэх оны шинэ жилээр Эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)