Хэрэглээний Урлал : Туузан гацуур хийж сурцгаая

Туузан гацуур хийж сурцгаая

Шинэ жилийн баяраараа гэртээ өөрийн гараараа заавал нэг юм хийж тавиарай. Энэ туузан гацуурыг өнгөрсөн жил хийж байсан юм. Энэ жил урлан дээрээ аваачиж тавьсан чинь хүмүүст их таалагдсан. Зарим асуусан хүмүүст хэлж бас хийлцэж өгсөн болохоор блогтоо зааврыг нь оруулъя гээд л бодоод байлаа.

Энэ туузан модны голыг 2 жилийн өмнө хийсэн  даавуун модоороо хийсэн болохоор тууз нэг бүрийг гараараа оёсон билээ. Уг нь зориулалтын гол байдаг бол бүгдийг шууд наагаад наагаад явчихвал амар байх байсан биз. Гэхдээ л аливаа юмыг орлуулж хийх нь сонирхолтой шүү дээ.

Даавуугаар хийсэн модныхоо доод талыг бүрэх туузаараа эмжин наах юмуу оёж  тогтоогоорой:)

Төрөл бүрийн цагаан өнгөтэй бүдүүн нарийн туузыг тэнцүү хэмжээгээр буюу 4-5 см хайчилж бэлдэнэ.

Ижил өнгийн утсаар хайчилсан туузаа голоор нь нугалаад нэг нэгээр нь бэхлэн доороос нь оёж эхлээрэй. Оёх үедээ аль болох өнгө болон төрлийг нь сайтар алаглуулан ар талын даавууг ил гаргалгүйгээр бүрж оёно.

Эдгээр туузан гацуурыг гэрийнхээ хаана ч тавьж болох юм. Манайх болохоор үүднийхээ толины өмнө тавьдаг.

Шинэ жилээ шинэхэн бүтээлтэй угтаарай:)

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Daginaa (зочин)

goe yum bn zaaj ogsond bayrlalaa belgend awsan tuuzaaraa zaawal eneniig hiinee uil uran baig:)

Ame

yasan huurhun um beeee !!!

mimo

peeee yamar uigagui yum be?

moogii (зочин)

goliig ni yg yaaj hiih we . ene daawuun mod yaaj iim helbertei togtood bna hormoi enterni

Улаан Хатан

Ёстой хөөрхөн юмаа. ^^

ундраа (зочин)

Сайн бна уу цэцгээ эгчээ. Таны блогыг дандаа уншдаг боловч сэтгэгдэл бичиж чадалгүй гарчдаг юмаа. Таны тухай ubs.р үзсэн их гоё гарч бна лээ. Бас их хөөрхөн эгч бна лээ шүү. Би өөрөө одоо хүүгээ хараад гэртээ байгаа юм л даа. өөрийн гэсэн орлогогүй бхор шинэ жилд оролцож чадсангүй ээ. Их гоё бсон бхдаа. Шинэ жилийн сонин сайхнаас хуваалцаарай.

Үнэн үг

Ийм гоё туузан гацуур нэгийг хийнээ. Би бас тэгж байгаад эсгий тоглоомнуудаа зарим нэг заавартай нь оруулъя гэж бодоод л байгаа юм. Хэрэгтэй тэ?

Цэцгээ

Daginaa: Баярлалаа:) Тэгээрэй:)
Ame: Баярлалаа:)
enkh: Баярлалаа:)
moogii: Даавуугаа гурвалжилж хайчлаад доод талыг нь бас дугуйруулна. Тэгээд хоёр талаа нийлүүлж оёхоор даавуу чинь конус шиг болно. Доор нь дугариг даавуу гараар барьж залгаж оёно. Даавуу хэцүү байвал хатуувтар цаасаар хийгээд туузнуудаа халуун цавуугаар тогтоогоорой.
Улаан Хатан: Баярлалаа:)
ундраа: Баярлалаа:) Тийм үү би өөрөө үзэж амжаагүй ээ. Яг Урлах ин-ы шинэ жилтэй давхцаад. Ирэх жил ороорой:) Мөн гэрээрээ орлого олмоор байвал эгч нь туслахад бэлэн шүү.
Үнэн үг: Тэгэлгүй яахав. Хийсэн тоглоомуудаа заавартай нь оруулвал хүн бүр л хийж үзмээр санагдах гоё тоглоомууд юм чинь:)

★ Hღpe Ful ★ (зочин)

ta ETV geer garj bsan tee hehe goy yum zaasan shuu amjilt

kitty (зочин)

баярлалаа танай блогоос их сайхан зүйлийг харж, үзэж, хийх хүсэл төрсөн шүү. өөрийн гэсэн орлоготой болмоор байна. надад зөвлөөрэй, туслаарай. :)

kitty (зочин)

баярлалаа танайд зиг заг хайч байна уу? хэд вэ?

Цэцгээ

❤Enku ^^ ❤: Аанха. Баярлалаа. Чамд ч бас амжилт:)
kitty: Баярлалаа. Манай урлан дээр ирээрэй:) Жаахан ч гэсэн тус болж магад:) Мөн хайч байгаа шүү.

jagai (зочин)

daavuu bgaa yu

Цэцгээ

jagai: Байгаа

gerlee (зочин)

sn bnu m hvv john bhp gers garc cdggve tanii blog goy heregtei zvil zondoo yma gerere hiij bh gariin doorh zviler hj bh ymnuudiig zaj ogorei tgj bh bluu

Amaa (зочин)

wow nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)