Хэрэглээний Урлал : ″Brother″ нэрийн оёдлын машинууд ирлээ

″Brother″ нэрийн оёдлын машинууд ирлээ

Үйлчин, урлаач бүсгүйчүүддээ зориулан BROTHER нэрийн оёдлын машинууд маш боломжийн үнээр оруулж ирэн борлуулж байна.

BROTHER нь 1908 онд Японы Нагоя хотод Ясүйн Оёдлын машин гэдэг нэрээр анх байгуулагдаж байсан юм. 1954 онд Бродэр Олон улсын Пүүс болон өргөжиж Америк улсад анхны гадаад худалдаагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд 1958 онд Ирландын Даблин хотод Европын холбооны худалдааны компаниа байгуулсан байна. Хамгийн сүүлд 1962 онд Бродер Индастриес Компани болгон нэрээ өөрчилсөн юм. 1968 онд Жонес Оёдлын машин компанийг худалдан авсны дараа Англи улсын Манчестер хот дахь Ауденшэвд өөрийн төв салбараа нүүлгэж удаан хугацаагаар Англид оёдлын машин үйлдвэрлэгч байж ирсэн. Өдгөө 2012 оны байдлаар Бродер нь жилийн 497 тэр бум иений эргэлттэйгээр худалдаагаа эрхэлж байна.

Ийм нэгэн түүхэн хугацаанд бүтээгдсэн сайн чанарын оёдлын машиныг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байгаа билээ. Одоогоор манайд Бродер нэрийн дараах машинууд зарагдаж байна.

Жаноме 

Жаноме бол мөн Японы хамгийн сайн брэндийн оёдлын машин юм. Энэ эгдүүтэй ягаан машин 6-с дээш насны бүх хүмүүст тохирно. Хөөрхөн охиндоо төрсөн өдрийн бэлэг болгон авч өгөөрэй. Хүсвэл та өөрөө хэрэглэсэн ч болно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүх оёдлыг багтаасан 10-н оёдолтой. Энгийн ахуйн хэрэглээ болон эхлэн суралцагч нарт хамгийн тохиромжтой машин юм.

Бродер 2

BROTHER-н 2012 оны загвар. Байгальд ээлтэй нэрийн дор бүтээгдсэн тул тог маш бага хэрэглэдэг. 17 оёдолтой, 38-н өгөгдөлтэй. 4-н төрлийн ултай. Товчны нүхээ 4-н алхмаар хэрдэг, дамар нь дээрээсээ хялбар ордог, CD-тэй заавартай. Гоёмсог загвар, сайн чанарын нийлэмж:)

Бродер 3

 409.jpg

2014 оны шилдэг борлуулалттай, хэрэглэгчидийн сэтгэл ханамжийн үзүүлэлт нь өндөр байсан машин. 25-н оёдолтой. 6-н төрлийн ултай. Өмнөх машины бүх үйлдлийг хийхээс гадна илүү хялбарчилсан үйлдэлтэй. Жишээлбэл товчны нүхээ 1 ахламаар өөрөө тохируулан хэрдэг, зүүгээ өөрөө сүвлэдэг мөн 6-н төрлийн ултай, үндсэн болон гоёлын оёдлуудаас гадна чөлөөт оёдлын тохируулагатай юм.

Бродер 4

 410.jpg

35 оёдол, 72 өгөгдөлтэй. 9-н төрлийн ултай. Дамар нь хялбар ордог. Ахуйн хэрэглээний олон төрлийн оёдлоос гадна хөдрөгийн (Quilting) зориулалттай. Нэмэлт том тавцан маш олон төрлийн ул гээд л энэ машинд байхгүй зүйл ховор бөгөөд хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдхүүн нь байсаар байна.

Бродер 5

37н оёдолтой, 74-н өгөгдөлтэй. 5-н төрлийн ултай, дагалдах хэрэгслүүдтэй. Товчны нүхээ 1 алхмаар хэрдэг.  Тог бага хэрэглэнэ. Дамар нь дээрээсээ хялбар орно, CD-тэй заавартай. Шинэ загвар

Бродэр 6

Brother CS6000i Sewing Machine - Refurbished

60-н оёдолтой компьютержсэн машин. Гадуураа хатуу гэртэй, нэмэлт том тавцантай. Товчны нүхээ 1 алхмаар 8-н төрлөөр гаргадаг, CD-тэй заавартай. Олон төрлийн гоёлын болон өргөн хэрэглээний оёдлуудтай. Хөдрөг хийх нэмэлт тоноглолтой тул хөвөнтэй зузаан зүйлийг хөөгч улны тусламжтайгаар сайн оёно. Олон төрлийн даавуунд тохирно. Хэрэглэгчидийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн.

Бродер 7

Хэрээсний машин.

 411.jpg

22 төрлийн хэрээсэн оёдол хийдэг. Энэ хэрээсний машины хувьд маш нимгэн тор болон даавуунаас эхлээд зузаан даавуу олсон даавуу зэргийг ч хэрэх боломжтой 3-4н утсаар оёж болдог хэрэглэхэд хялбар болохоор ижил төрлийн хэрээсний машинуудаас давуу талтай.

 412.jpg

Дагалдах хэрэгслүүдээс гадна CD -дээрх заавартайгаа танд очих болохоор та машин дээрээ хурдан хугацаанд суралцаж чадна.

Бродер 8

Оёдол болон хатгамалын машин

Энэ машин нь оёдол болон хатгамалыг нэг дор шийдэж өгсөнөөрөө давуу талтай. Нийт 67 оёдолтой 70н хатгамалыг загвартай. Хэрвээ та хүсвэл өөрийн компьютерээсээ хүссэн дүрсээ гаргаж оёно. Хувиргадаг программ 114 доллар байдаг. Товчны нүхээ 8-н төрлөөр өөрөө хэрдэг. Хэрээсний оёдолтой, олон төрлийн ул дагалдах хэрэгсэлтэй.

Бродер 9

Хатгамалын машин

136 хатгамалын загвартай. 6н үсгийн фондтой. Том хүрээтэй дүрсээ томруулж жижгэрүүлж хатгах тохируулгатай. Хэрвээ та хүсвэл өөрийн компьютерээсээ хүссэн дүрсээ гаргаж оёно. Хувиргадаг программыг нь үнэгүй дагалдуулж өгнө.


Бродер 10

Оёдол Хатгамалын машин

Энэ машин нь оёдол болон хатгамалыг нэг дор шийдэж өгсөнөөрөө давуу талтай.  Алдарт Project Runway- загварын шоунд зориулан гаргасан загвар. Өөрөөр хэлбэл хувцас болон оёмол бүтээл урлаачдад хамгийн хэрэгцээтэй зүйлсийг нэг дор багтаасан гэсэн үг. Нийт 67 оёдолтой 70н хатгамалыг загвартай. Хөдрөг хийхийг хүсвэл тавцан ул авахад л хангалттай. Хөдрөгийн оёдолуудтай. Та хүсвэл өөрийн компьютерээсээ хүссэн дүрсээ гаргаж оёно. Прогамм дагалдаж ирнэ. Товчны нүхээ 10-н төрлөөр өөрөө хэрдэг. Хэрээсний оёдолтой, олон төрлийн ул дагалдах хэрэгсэлтэй. Нэг сумаар 2 туулай гэдэг шиг үнэхээр сайхан боломжийг танд олгож байгаа юм шүү.

Хамгийн гол нь машиныг худалдан авбал 1170 ам долларын зүйлс бэлгэнд ирж байгаа. Үүнд компьютерээсээ зургаа хөрвүүлдэг программаас эхлээд 48 өнгийн хатгамлын утас, 25000 хатгамалын загвар, наалт цаас, дэглий хайч, зөөврийн цүнх гээд л маш олон зүйлсийг маш боломжийн үнээр худалдан аваарай.

Бродер 11

Даавуу болон цаас зүслэгийн машин. Өөр дээрээ 600 гаран бэлэн дүрстэй. Дурын цаасан дээрх дүрсийг скандаж аваад зүсэж болдог. Зүслэгийн хавтангийн хэмжээ 30*30см ба 30*60см. Энэ машин нь дэлхийн хамгийн анхны өөр дээрээ скантай машин юм. 2013 оны сүүлээр худалдаанд гармагцаа хамгийн сайн борлуулалттай зүслэгийн машин болж чаджээ. Цаас болон даавуун урлалд дуртай хэн бүхэнд зориуллаа.

Та эдгээр бүх оёдлын машиныг авахыг хүсвэл 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
TS (зочин)

BROTHER 1N HEDEER ZARJ BGA VE

uugii (зочин)

uniig ni medmeer baina

soko (зочин)

ed nar ymar unete ve ?

Цэцгээ

Үнэ болон бусад дэлгэрэнгүй мэдээллээ утсаар холбогдоод аваарай:)

anxaa (зочин)

hereesnii mashin hed ve tsetsegee egchee. bi nuguu mashinaa 15nii dotor avnaa. hereesni mashin blomjin unetei bol avmaar bna.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй.