Хэрэглээний Урлал : Хүслэнд тусалсан мөн туслах гэж байгаа бүх хүмүүст баярлалаа:) (шинэчлэв)

Өнөөдөр буюу 2012.12.13-нд Хүслэнд эмнэлгээс гарахад нь төлбөр нь дутаад байсныг Урлах ин бүлгийн гишүүд дахин цуглуулан ҮНЭН ҮГ-д өгсөн байна . Мөн үлдэгдэл болох 50000 төгрөгийг Майтеч ХХК (MyTech Ltd)-н захирал, Бүтээлч залуус бүлгийн тэргийн Ж.Ган-Эрдэнэ өгч Хүслэндээ амжилттай тусаллаа. Хүслэн охинд тусалсан туслах гэж байгаа бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа гэж хэлье. Та бүхэн бол туслах сэтгэл, хайрлах зүрхтэй хүмүүс юм:)

Мөн одоо ч гэсэн Хүслэнд туслах гэсэн хүмүүс утсаар залгаад байгаа болохоор та бүхэн Хүслэнгийн 95257609 утас руу нь шууд холбогдож болно шүү.

2012.12.12нд

Хүслэнд маань эмнэлэгээсээ гарахад нь төлбөр дутаад байгаа юм байна. Та бүхэн Үнэн үгийн блог дахь энэ бичлэгийг үзээрэй.  http://truewords.blog.gogo.mn/read/entry444918

Бас энэ бичлэгийг сая бүлгийнхээ хуудаснаас чирээд аваад ирлээ:)

Үнэн үг:
Манайхан нөгөө Хүслэн гээд охиныг санаж байна уу? Хүслэн маань эмнэлгээсээ гарах гэсэн чинь эмнэлгийн төлбөр нь дутаад, биднээс тусламж хүсч байна. Чадах чинээгээрээ туслаач, тав, арав, хориор нь цуглуулбал болох л юм шиг санагдаад байна. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Миний данс 4950 43 241 Худалдаа хөгжлийн банк. Данс эзэмшигчийн нэр: Т.Баярмаа. Одоо яг 180 000 орчим дутсан байгаа гэнэ. Би болох хэмжээгээр нь мөнгө цуглуулаад шууд эмнэлгийнх нь дансанд хийх гэж байна.

2012.12.11

Жич: Өчигдөр Урлах ин бүлгээ төлөөлөөд Үнэн үг бид хоёр бүлгийн гишүүдийн өгсөн хандив мөн SUNSHINE-ний хандивын хамт өгчихөөд ирлээ. Ээж хүү хоёр маань хоёулаа сайн байна лээ. Бас тэнхэрч байгаад удахгүй гэртээ харих бодолтой байгаа гэсэн болохоор нэг бодлын санаа амарлаа.

2012.12.10

Тэр охин маань дөнгөж 2 хоногын өмнө төрж хүүтэй болсон бөгөөд ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа. Хамгийн гол нь тэдэнд очих газар ойр зуурын хэрэглээний зүйлс гээд олон зүйлс хэрэгтэй байгаа юм. Бид эргэж очингоо чадах зүйлээрээ туслахаас гадна тэр охинтой илүү сайн ярилцаж туслах гэж байгаа юм. Иймээс та нарыгаа 19-хэн настай ээж болоод яахаа мэдэхгүй амьдралд барьц алдаж ч мэдэх тийм нэгэн охинд туслаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Бид туслах сэтгэлтэй хайрлах зүрхтэй хүмүүс:)

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг, мангар
fiona (зочин)

Tsetsgee egch min sn bnu?
Yunii turuund shine jilee amjilttai zohion bguulsand chin bayar hurgeye.
Oroltsohiig ih hussen bolowch olon huchin zuil dawhatssanii ulmaas ene jil chadsangui.

Huslend tuslah gj bgaad chin bayrtai bn, ene uil ajillagaag ch gsn amjilttai zohion bguulj todorhoi uur dund hurne gedegt itgej bn shuu.

bi bas Zulaa Ariunzaya gd eej ohin 2t tuslah gd ydaad ywj bn. gol n hen ch demjihgui tuslahiig husehgui ymoo.

tdg l bjiin daa. tand amjilt husya.

jich, eej ohin 2n talaar sonirhson humuus minii blog ruu orj uzej bolno shuu.
mongolianchild.gblog.mn

Цэцгээ

fiona: Сайн сайн уу, Баярлалаа, шинэ жил маань сайхан болсон. Өчигдөр бүлгээ төлөөлөөд Үнэн үгтэй хамт очсон. Ээж хүү хоёр сайн байна лээ. Мөн Зулаа Ариунзаяа хоёрт тусалж болноо. Надад мэдээлэл нь хэрэгтэй байна. 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

Үнэн үг

Цэцгээдээ их баярласан шүү.

Цэцгээ

Үнэн үг: Зүгээр дээ:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)