Хэрэглээний Урлал : Урлах ин Шинэ жил 2013 таныг урьж байна! Азтай байгаарай:))

Урлах ин бүлгийн маань шинэ жил болох гээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн хэд хоног багт ороогүй ч гэсэн зүгээр очиж сонирхож болох эсэх талаар хүмүүс утсаар асуугаад байгаа болохоор  энэ бичлэгийг орууллаа.

Тиймээс та бүхэн Урлах ин бүлгийн шинэ жилийг үзэж сонирхох хүсэлтэй бол мөн аль нэг багийг дэмжиж оролцмоор байгаа бол энэ бүхэн бүрэн нээлттэй шүү гэдгийг уламжлах гэсэн юм. Манай шинэ жил нь аливаа албан газрын шинэ жил шиг зохиогдож байгаа болохоор та 30000 төгрөгийн тасалбараа аваад оролцоно. Тасалбар маань 30000 төгрөгийн үнэ бүхий 3-н ширхэг хонжвортой байгаа.

Үүнд Туузан хатгамлын сургалтанд 50% хөнгөлөлттэй сурах эрх, гоо сайхны газар хүссэн үйлчилгээндээ орох 30000 төгрөгийн эрх 2 ширхэг, мөн гоо сайхны газар 10% хөнгөлөлттэй үйлчилүүлэх эрх 3 ширхэг тус тус байгаа шүү. Та азтай байгаарай. Шинэ жил маань 12 сарын 8-нд 16 цагаас Палас зочид буудлын Саран зоогийн газарт болно.

Энэ шинэ жилийн арга хэмжээ маань бүхэлдээ урлалд дуртай хүмүүсийн баяр болох тул агуулга болон хэлбэрээрээ илүү онцгой бөгөөд үр дүн бүхий баяр байлгах гэж хичээж байгаа болохоор таны сонирхлыг өөрийн эрхгүй татаж байгаа биз ээ. Урлалд дурласан бид бүхний анхны шинэ жилийн баяр гэдэг утгаараа олон хүн хамрагдаасай гэж хүсэж байгаа билээ.

"Урлах ин Шинэ жил 2013" -т та бүгдийгээ урьж байна:)

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Nara (зочин)

hi, haana hezee heden tsagt ged medeelel ogooch, ochij amjij magad um... hiisen urlan bguich uzej harah, surah um zondoo bgaa daa :-)

Цэцгээ

Nara: Сайн уу, мэдээллийг нэмж орууллаа. Тэгэлгүй яахав сонирхолтой сайхан байна аа:)

Muugi (зочин)

Сайн уу Цэцгээ, их гоё блог байнаа. Facebook ийн бүлэгт нэгдэж чаддаггүй ээ. Уг нь хүсэлт явуулсан, одоо болтол намайг бүртгэж авдаггүй ээ хэхэ.

Muugi (зочин)

Миний сэтгэгдэл болон хүсэлтийг юунд устгав, би Урлах ин бүлэгт чинь л элсэхийг хүссэн шүү дээ. Намайг хүсэлт явуулснаас хойшхи хугацаанд гишүүдийнх нь тоо зөндөө нэмэгдсэн байна шүү дээ. Бүр гайхахдаа, хүсэлтээ цуцлав!!!!!!!!!

Цэцгээ

Muugi: Сайн байна уу, Мөөги, Би одоо л блогруугаа орж байна. Таны ямар ч сэтгэгдлийг устгаагүй хоёр сэтгэгдэл чинь хоёулаа байна. Олон хүн бүлэгт хүсэлтээ явуулдаг. Бүгдийг нэг дор зэрэг нэмж чаддаггүй болохоор та хоцроод байгаа байх аа. Тиймээс уучлаарай. Мөн би ганцаараа админ хийдэггүй хүн нэмэх болон зарим нэг ажлыг маань өөр хүн хийдэг. Эсвэл та өмнөх хүсэлтээ устгаж байгаад дахин шинээр явуулна уу. Мөн та намайг найзаараа нэмчихвэл би таныг бүлэгрүүгээ оруулахад хялбар байх болно шүү. Цахим орон зайд янз бүрийн л алдаа байж болно шүү дээ. Магадгүй таны хүсэлт бидэнд ирэхгүй ч байгаа юм билүү. Танаас хариу хүлээж байя.

Сарнай (зочин)

ямар гоё юм бэ юу юугүй л хугацаа нь болсон байх юмаа би гэж хачин хүн ерөөсөө болж өгөхгүй юмаа орохоо байя гэхэд хэдэн тоглоом хийж оролцоно гэж бодож байсан юмсан яанаа амжихгүй болох нь ээ.худлаа яриад л муухай юм болох нь дээ

Цэцгээ

Сарнай: Өө тийм юм болоод байгаа юу? За бүр болохгүй бол зүгээрээ чи минь манай бүлгийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг маань шүү дээ. Дараагийн удаад оролцоорой. Харин урьдчилгаагаа буцааж аваарай:)

gliter (зочин)

Sain bnu, Urlah In bvlgiin bvh gishvvded ene udriin mend hvrgie. Hamt shine jilee temdeglej taniltsaj naizlahiig hvssen bolowch hol bolohoor chadahgvi yum. Ta nartaa bvgded ni az jargal hamgiin sain saihan bvhniig hvsen eruue. Uil uran baij ilvv ihiig urlatsgaagaarai.

Barhasmaa (зочин)

Ta onoodor UBS-eer garch baisan shdee :)

Deegii (зочин)

ta bugded shine jiliin mend hurgey, bayar shn bolson uuu, tanai hayag hna bdgiin, bi gertee huuhdee haraad suudag, tanaihaar ochij sonirhoj uzeed, zuvulguu avaad, jaal juul yum hudaldaj avmaar bn,

Цэцгээ

gliter: Сайн сайн уу, Маш их баярлалаа. Чамд ч бас бүх бүлгийнхээ гишүүдийн өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе:) Дараа дараагийн үйл ажиллагаанд оролцож байгаарай:)
Barhasmaa: Харин тийн гэсэн. Эгч нь өөрөө ч үзэж амжаагүй. Яг шинэ жилтэй давхцаад.
Deegii: Сайн уу, баяр их сайхан болсон. Зав муутай байгаа болохоор бичлэг оруулж амжихгүй л байна. 99080947 гэсэн утсаар холбогдож байгаад хүрээд ирж болно шүү.

eegii (зочин)

hi chinii blog ih taalaglaa amjilt husie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)