Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Хишгээ-н бүтээлүүдээс

Миний уран найзууд: Хишгээ-н бүтээлүүдээс

Бас нэгэн уран найзтай болж байгаадаа баяртай байна. Түүнийг Хишгээ гэдэг. Хийсэн зүйлсийг нь харахад үнэхээр чадварлаг уран санагдлаа. Оёдол болон загвар зэрэг нь ёстой хөөрхөн болсон байна. Латин үсгээр бичигдсэн захиа байсан болохоор хөрвүүлэх гэж жаахан цаг орлоо. Цаашид манай уран ээж нар маань захиагаа монгол үсгээр бичиж байвал их баярлана шүү. За ингээд захиагаа уншиж уран найзын маань бүтээлийг үзнэ үү. 

Сайн байна уу, Намайг Хишгээ гэдэг. Би та бүхэнтэй нэгдээд нэг их удаагүй ч гэлээ их дотно сайхан байгаа. Гэртээ хүүгээ хараад сууж байгаа олон ээжүүдийн хийсэн бүхнийг үзэж сонирхоод гоё байна. Ингээд би хүүдээ зориулан урласан зарим зүйлийнхээ зургуудыг илгээлээ. Эхний улаан ууртай шувууны сэдэвтэй цамцыг дулаан зөөлөн даавуу сонгож хийсэн юм. Хүү маань ч өмсөх дуртай байдаг юм. Дулаан хөнгөн биед эвтэйхэн байдаг байх.

 20121130_124451.jpg
 
 
 
 

Хүн аалзны сэдэвтэй цувыг өнгөрсөн зун их бороотой болохоор гарч ороход, хөдөө гадаа явахад зүгээр юм уу гээд ус нэвтрэхгүй нимгэвтэр материал сонгоод сэдэв болох хүн аалзны хэв маягийг нь хар утсаар дарж оёсон.

 20121130_124902copy.jpg
 
 
 
 
 
 

Харин сүүлийн нөмрөгийг саяхнаас хүү маань хүн аалзны кино үзээд нисэж бууж тоглоод байхаар нь урам өгч хийж өгсөн юм. Бас л улаан даавуун дээр аалзны тор гаргаж оёлоо. Өмсөхөд хялбар болсон болохоор хүү маань өөрөө нөмрөөд л гүйдэг юм:)

 20121130_124952copy.jpg
 
Блогт маань бүтээлээ явуулсан Хишгээдээ маш их баярлалаа. Хийсэн зүйлээс чинь хүмүүс урам зориг санаа авч улам ихийг хийж бүтээх биз ээ. Мөн ийм уран Хишгээгийнхээ сайхан гэр бүлд нь бүх уншигчидынхаа өмнөөс хамгийн сайн сайхан эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе. Үйл нь уран байг:)
Хэрэглээний урлал блог
Цэцгээ
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

тэнэг, мангар
asdfghjkl

wow yamar huurhun yum bee.shine sanaatai goy buteel bnaa.big like

oyunaa (зочин)

uneheer goyo boljee. ene huvtsasnii ezend eruul enhiig huseye

Дөлөө (зочин)

Ямар мундаг юм бэ. Их хөөрхөн болжээ.

Үнэн үг

Хөөөх яасан залхуугүй оёо вэ! Тэр аалзны шүлсийг ёстой ар өвөргүй оёсон байна ш д. Мундаг юмаа. Ёстой хөөрхөн болж. Эхнийх нь цамцны дулаан, хөнгөн нь шууд хараад л мэдэгдэж байна. Мундаг ээжтэй азтай хүү байна даа

БоЛоРоо

Ямар хөөрхөн болоо вэ ээжийнх сэтгэл шингэсэн сайхан хувцаснууд болжээ. Хүү нь өмсөх дуртай нөмрөх дуртай байхаар улам их урам орж байгаа биз дээ. Өөр зөндөө гоё юм хийгээрэй.

エンフシ

Таалагдлаа

Сарнай (зочин)

Ингээд л манай уран ээжүүд гарч ирээд л байна аасайхан шүү хүний хийсэн бүтээснийг харж нүд, сэтгэлээ баясгах ч. мундаг юмаа АМЖИЛТ

sokoo (зочин)

huuh ymar mundag eej we yasan gangan zaluu we? aalznii tor gaihaltai boljee. bi bas hvvdee oeuulii Hishgee. amjilt hvsie zunduu goy yum oeoroi

gliter (зочин)

uran bvsgvi yumaa tanai ger bvld az jargal hvsie

Barhasmaa (зочин)

Hoo!! Mundag ymaa Amjilt !! :))

Daginaa (зочин)

yasan goe urlaa we? vil uran baig

Цэцгээ

Хишгээд маань урам зориг өгч байгаа та бүхэндээ их баярлалаа. Хишгээ маань бас та бүхний сэтгэгдэлд удахгүй хариулах байх аа.

ариун (зочин)

Ёоооё хүүхдийнхээ мөрөөдлийн хувцаснуудыг хийж өгөөд.хүүхдүүд нь баярлаж байгаа байхдаа.амжилт хүсье

Зочин

сайн байна уу, та бүхэндээ урамын үг хайралсанд баярлалаа.дөнгөж өнөөдөр л уншлаа. интернет маань тасарсан байж байгаад холбууллаа.тиймээс тухай бүрд нь хариу өгөөгүйд уучлаарай.оны сүүлийн өдөр ийм сайхан гэнэтийн бэлэг боллоо. бас дахин баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)