Хэрэглээний Урлал : Шинэ жилийн чимэглэлүүд

Шинэ жилийн чимэглэлүүд

Бид бүгд шинэ жилээ сайхан угтахсан гэж хэрэндээ л хичээн бэлддэг билээ. Тэгэж хичээн бэлдсэн зүйлс дотор чинь таны өөрийн гараар хийсэн зүйлс байвал хичнээн сайхан байх билээ. Ингээд өнгөрсөн жил хийсэн тоглоомуудаасаа каримыг нь сонирхуулъя. Хуучин тоглоомоо хэрхэн өөрчилж шинэхэн болгох талаар хэдэн заавар оруулж байсан бол энэ удаад өөрөө хийсэн болон өөрчилсөн тоглоомууудынхаа зураг болон хийх аргыг нь товчхон орууллаа.

Хуучин тоглоомоо нэхмэлийн утсаар нэгэн жигд бүрээд эхлэл болон төгсгөлийг нь халуун цавуугаар нааж тогтоогоод дээр нь товч шигтгээ гэх мэт зүйлээр чимэглэн наана. Огт чимэглэхгүй байсан ч хөөрхөн харагдах болно.

Туузаар хийсэн чимэглэл. Туузаа өнгө тохирох шүртэй сөөлжүүлэн утсаар хэлхэнэ.

Туузаа цагираглан ороож нэг талд нь нийлүүлж оёод голд нь шүр унжуулна.

Туузаа адилхан хэмжээтэй зүсэж бөмбөлгөн тоглоом дээрээ халуун цавуугаар наана. Мөн хуучин тоглоомоо ингэж өөрчилж болно.

Шүрэн чимэглэл. Цэцэгний иш хийдэг зориулалтын уян төмөрт шүрээ хэлхээд цасан ширхэг мэт гоёмсог дүрс үүсгэж хийнэ.

Энэ мэтчилэн та өөрийн хүссэн зүйлсээрээ сүлд модныхоо тоглоомуудыг хийгээд үзээрэй.

Эрхэм блог уншигчид минь удахгүй шинэ он гарна. Та нар маань бүгд л сэтгэл догдлон хүлээж байгаа. Энэ шинэ ондоо бүгдээрээ аз жаргалтай эрүүл энх байж, зорьж хүссэн бүхнээ биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.

Шинэ оны мэнд хүргэе:)

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

ЭЭЭЭ ямар гоё юм бэ дараа жил л ийм юм хийхээс :р Шинэ оны мэнд хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсье :р

Үнэн үг

Дараа жил заавал ийм олон төрлийн гоё тоглоомнууд хийнээ. Энэ жил ч эсгий голдуу тоглоомоор гоёлоо.

Barhasmaa (зочин)

Shine onii mend !! :)

Цэцгээ

goyeej: Маш их баярлалаа. Тэгээрэй. би бас эртхэн оруулж амжсангүй ээ зарим зураг нь байдаггүй. Шинэ ондоо шинэ сайхан бүхнээр бялхаж яваарай!
Үнэн үг: Нээрээ тэгсэн байх шүү. Оюушка-н утсан тоглоомноос гэрийн модонд нь үлдсэн үү?
Barhasmaa: Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе!

Үнэн үг

Үлдсээн. Энэ тоглоомнууд их зүгээр юмаа. Хагарна хугарна гэж байхгүй болохоор гацуураа хураасан ч тоглоомуудаа аваад үлдчиж байгаа юм чинь. Жилжингээ тоглоно ккк

Зочин

shine onii mend !!dajgui shuu ..amjilt

Khan-So

hehe shn ym aa bi ch esgiiger neg arvan hoyr jil l hiih shiv dee hehe :D

otgoo (зочин)

сайн байна уу? Ямар гоё юм хийдэг юм бэ та. Надад маш их таалагдлаа. Би өөрийнхөө хүссэн юмыг өөрөө хийж чаддаг болох юмсан гэж мөрөөддөг. Тань дээр очвол мөрөөдөл минь биелэх юм шиг санагдлаа. Өнөөдөр ямар азаар ETV/HD сувгийг үзэж сууваа гэж бодлоо. Миний хорхой гозолзож байна ккк. Цаг даанч орой болчихож, өглөө хурдан болоосой утсаар хурдхан холбогдох юмсан гэж догдолж сууна. Танд жаргал жаргалын дээд эрүүл энхийн аз жаргалыг хүсээд улам ихийг сэтгэн бодож мөрөөдөгч над шиг хүмүүст зөндөө гоё зүйлийг зааж өгөөрэй.

zoloo (зочин)

Сайн байна уу? би өөрийн гараар ямар нэгэн зүйл хийе гэж бодохоор гоё материал хаанаас авахаа сайн мэддэггүй. та надад хэлж өгөөч.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)