Хэрэглээний Урлал : ″Урлах ин″ бүлгийн анхны уулзалт боллоо, Бүгдэд нь баярлалаа:)

Олон сайхан зүйлс давхацсан энэ өдөр бүлгийн маань анхны уулзалт амжилттай боллоо.

Хийж бүтээхийн хүсэлдээ хөтлөгдөн сэтгэл гарган хүрэлцэн ирсэн андууд маань хоорондоо танилцаж, нэг нэгнийхээ гарын урыг гайхаж, хийсэн зүйлсээр нь нүдээ хужирлан, хамтдаа сууж удахгүй болох шинэ жилийн баярын тоглоом урлаж, нэг нэг хийсэн тоглоомоо дурсгал болгон аваад, явах гэхээр хорогдоод байна гэсээр гэр гэрийн зүг хөдөлсөн. Бас блогын маань 2 жилийн ойг хамт тэмдэглэж зориулж хийсэн бялуугаа амтлаад UBS телевизийн "Mongolia now" нэвтрүүлэгт хамтдаа оролцсон.

Энэ бол бидний хамтдаа хийсэн бүтээл болох шинэ жилийн сүлд модны тоглоомууд. Гараар хийсэн зүйлс яагаад ийм гоё харагдаад байдаг юм болоо:) Бусад зургуудыг Facebook  дэх бүлгийн хуудсанд оруулах тул тийшээ орж үзээрэй. Анхны уулзалтдаа хүрэлцэн ирсэн гишүүддээ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа дахин илэрхийлье:)

Мөн бидний сайн мэдэх Космополитан сэтгүүл Өөрсдөө хийе буландаа намайг урин оролцуулсан нь шинэхэн дугаарууд дээр нь цуврал болон гарсан байлаа. Тус сэтгүүлийн хамт олондоо баярлаж талархсанаа дахин илэрхийлж байна.

Биднийг ид бужигнаж байхад гэнэт хаалга нээгдээд л цэцэг барьсан хүү ороод ирсэн. Тэгсэн найзын маань дүү нь ирж чадаагүй ч гэсэн сэтгэлийнх нь илэрхийлэл болсон энэ сайхан цэцэгсийг надад өгсөн. Үнэхээр гэнэтийн сайхан бэлэг байсан шүү. Найздаа маш их баярлалаа.

Гэртээ авчраад цэцгийн ваарандаа хийгээд тавьчихлаа. Гоё харагдаж байгаа биз. Манай хоёр жаал нэг хэсэг баахан тойрч гүйв дээ хэхэ. Бас өдөржин хүүхдүүдээ харсан, хийж байгаа зүйлд минь үргэлж тусалж дэмждэг хайртдаа маш их баярлалаа:-*

Ажлаа таслан байж охиндоо тусалсан ээждээ бас зөндөө баярлалаа хайртай шүү тандаа:-*

Анхны юм бүхэн сайхан. Алдаа дутагдал мартаж орхигдуулсан зүйлс их ч гэлээ эхлэх гэдэг хийхээс хэцүү гэж үг байдаг даа. Бид ямар ч байсан эхэллээ. Одоо хэрхэн цааш үргэлжлэх нь бидний хамтын хичээл зүтгэл хийе гэсэн хүсэл зоригоос бүрэн хамаарах билээ.

Тиймээс бүлгийнхээ бүх гишүүддээ хандаж хэлэхэд агуу зүйл бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шиг жаахан гэлтгүй аливаад үнэн сэтгэлээсээ хандаж, аливаад зорьж тэмүүлсэн л бол хэзээ ч битгий шантраарай, хамтдаа нэг хүн шиг байж нэг нэгэндээ тусалж, дэмжиж ихийг хийж бүтээгээрэй гэж хүсэн ерөөе.

Бид УРЛАХ ИНтэй:)

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

тэнэг, мангар
oyunaa (зочин)

yamar goyo yum bee. bugded ni bayar hurgeye

Ame

Bayar hurgiiiiiiiii ^^
Yasan goe um bee ...
Tsetsgee egchee bi bas tanai urland ochij um surch bolohuu?
=( um hum oyodog mundag sain eej bolmoor bn.
Ohindoo goe goe um hiij ugmeer bn

Үнэн үг

Сайхан байсан шүү. Охин маань харьчихаад: "Өнөөдөр хичээлдээ явчихсан бол ийм гоё юманд очиж чадахгүй байсан байна ш дээ" гээд л байсан : )

asdfghjkl

bayr hurgey yamar goy yum bee.bi neeh gariin ur dui bhgui ch gsn surmar l bna zav bval

Сарнай (зочин)

Үнэн үг охин нь хичээлээ таслан байжирсэн юмуу? ямар мундаг юм бэ? хүний дуртай сонирхолтой зүйлээ гэж сайхан юмаа юуг ч дийлэх.уулзалтанд сайха байсан би дараа очихдоо маскгүй зөндөө ярьж хөөрөх цагтай очно оо охин маань том болж байгаа юм чинь.хэ хэ

goyeej

та нар гоё шуу :))

Энхзаяа

Цэцгээ эгчдээ баяр хүргэе ээ :)
Бас блогийнх нь 2 жилийн баярын мэнд хүргэе :D

Золу

агуу зүйл бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шиг жаахан гэлтгүй аливаад үнэн сэтгэлээсээ хандаж, аливаад зорьж тэмүүлсэн л бол хэзээ ч битгий шантраарай, хамтдаа нэг хүн шиг байж нэг нэгэндээ тусалж, дэмжиж ихийг хийж бүтээгээрэй гэж хүсэн ерөөе...Like
Сайхан,гэрэл гэгээтэй, дулаан энерги түгээдэг :)

Үнэн үг

Хэхэ харин тиймээ. Сая камер байсан бас олон үйл явдал давхцаад олигтой хэдэн үг сольж амжсангүй ээ. Дараа уулзахдаа л жинхэнэ тухтай уулзана даа тэ? Манай охин хичээлээсээ чөлөө авчихсан юм. Нээх азтай, яг шалгалтгүй өдөр нь таараад.

Цэцгээ

oyunaa: Баярлалаа:)
Ame: Тэгэлгүй яахав хүрээд ир. Бас facebook дэх бүлэгдээ нэгдээд л мэдээллээ авч байгаарай.
Үнэн үг: Охин нээх эгдүүтэй шүү. Ажил хичээлээ таслаад л хүрээд ирдэг та хоёр нээрээ амжуулдаг хүмүүс дээ хэхэ:)
asdfghjkl: Баярлалаа. Бидэнтэй нэгдээрэй:)
Сарнай: Харин тийм байна лээ. Чи минь ирсэн нь хамгийн чухал шүү дээ:) Охиноо том болохоор Үнэн үг шиг дагуулаад л хүрээд ирж байгаарай:)
goyeej: Гоё, гоё:)
Энхзаяа: Маш их баярлалаа. Монголд ирээд урлангаар маань зочилж олон найзуудтай болоорой:)
Золу: Маш их баярлалаа. Золу чи бас энэ энэ бүлэгт орно гэж хүлээж байгаа шүү.
Үнэн үг: Харин тийн би бас тэгэж бодсон үнэхээр камерийн дэргэд чөлөөтэй байж чадахгүй байсан.

Khan-So

bayr hurgie...

altaa (зочин)

ямар гоё юм бэ? зөндөө уран хүмүүс цугласан байхдаа?Би даанч ажилтай байгаад гоё уулзалтаас хоцорчээ?Дараагийн уулзалтанд заавал очно оо.Бас Цэцгээ эгчдээ блогынх нь 2 насны тэмдэглэлт өдрийн баярын мэнд хүргэе!

NYAM (зочин)

YAMAR GOY YUM BEEEE
ESTOI TSAGAANAAR ATAARHCHIHLAA.
BUGDED NI BAYRIIN MEND/UNGURSUN CH GESEN/

Тоогий (зочин)

Баяр хүргэе. Ямар гоё юм бэ,

lmurun (зочин)

урла урла бас дахин урла, орчлон ертөнцөд баяр жаргал шинэ гоо сайхныг өгдөг юм бол сайхан урласан ямар нэг эсвэл янз бүрийн бүтээлүүд л байдаг юм...

gliter (зочин)

Bayr hvrgie ulam ihiig bvteegeerei

Daginaa (зочин)

bvlgiin bvh gishvvded chin setgeleesee bayr hvrgey minii bie ochij chadaagvi ch gsn uulzalt bolj bh ved goe bgaa bhdaa geel bodood suuj blaa shine jiliin bayraar bvgdeeree saihan taniltsaj naizuud bolnoo. mon tsetsegee egchdee iim goe zvil zohion baiguulj bgaad n bayr hvrgej ondoroos ondor amjilt hvsye.:)

ARIUNTUYA (зочин)

Үнэхээр гоё юм а 2 жилийн ойн баярын мэнд хүргэе энэ шинэ жилийн тоглоом хийхэд би оролцоно шүү би зураг аа яаж оруулах э уучлаарай

davaa (зочин)

2 jiliin oin bayariin mendiig bugded ni hurgie. amjilt husie.

Цэцгээ

Khan-So: Баярлалаа:)
altaa: Маш их баярлалаа. Дараагийн уулзалт маань шинэ жилийн баяр шүү заавал ирээрэй:)
NYAM: Маш их баярлалаа:)
Тоогий: Баярлалаа:)
lmurun: Тийм шүү. Үргэлж сайхан үгээр намайг мялаадаг чамд маш их баярлалаа:)
gliter: Баярлалаа:) Хичээнээ:)
Daginaa: Маш их баярлаа. Шинэ жилдээ амжилттай оролцоорой. Амжилт хүсье:)
ARIUNTUYA: Mаш их баярлалаа. Тэгээрэй оролцвол их баярлана шүү. Уран найзууд буланд бүтээлээсээ ирүүлэх гэсэн юм уу тийм бол tsetsgeee@yahoo.com -д захиа бичээд зургуудаа хавсаргаад явуулаарай.
Даваа: Маш их баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье:)
davaa

Delgerbayar

Bi garaar hiisen yumand l durtai. Yaagaad ch yum neg l sujigtei baidag yum. Tegj baigaad tanid zahialah, esvel guih ed nariin ali bolomjoor ni yum hiilgej avbal? Oird zavgui baij baigaad goy yum unshij chadalgui ongoroochihson baina. Halit gerte ireed heden blogoor shagaigaad l garsaar baigaad.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)