Хэрэглээний Урлал : Нэхмэлийн туслах хэрэгслүүд

Нэхмэлийн туслах хэрэгслүүд

Нэхэх дуртай хүмүүсийн ажлыг хөнгөвчилж урлалыг тань улам сайхан болгоход нэмэр болохуйц туслах хэрэгслүүд ирсэн байна.

Багана тэмдэглэгч ба үзүүр хамгаалагч

 

-  Та нэхэх үедээ сүлжих болон бусад зориулалтаар багана үүсгэх болбол энэ хатгуур мэт тэмдэглэгчийн тусламжтайгаар төвөггүй үүсгэнэ.

-  Харин нэхэж байх үедээ түр орхих бол зүүний үзүүртээ энэ хамгаалагчийг хийвэл нэхээс хөврөхгүй бөгөөд заавал тухайн эгнээг дуусгах гэлгүйгээр хамгаалагчаа хийгээд л орхичихно.

Эгнээ тэмдэглэгч бөгжүүд

Нэхэж байх үедээ нэхмэлийн эгнээ болон мөрийг тэмдэглэж байх зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь таны ажлыг хялбарчлаад зогсохгүй зөв хурдан нэхэхэд тань туслах болно.

Нарийн утасны оёдлын зүү

Энэ зүү нь дотроо 3-н хэмжээтэй 6-н ширхэг зүү байгаа. Таны нэхэж дууссан зүйлийн үзүүрийг нууж бэхлэхэд болон хооронд нь залгаж оёход туслана.

Өөр нэг ашиглах хэлбэр нь туузан хатгамал болон бусад урлалд хэрэглэнэ. 

Нэхэж урлахад нь найдвартай тусална:)

Холбогдох утас: 99080947

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар
сансармаа (зочин)

маш их таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)