Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Халиунаа -н бүтээлүүдээс

Миний уран найзууд: Халиунаа -н бүтээлүүдээс

Миний уран найзууд ч үнэхээр уран бас ажилсаг хүмүүс шүү. Халиунаа маань охиндоо зориулж хийсэн бүтээлүүдээсээ явуулсан байна. Охин бол үнэхээр хөөрхөн загвар үзүүлэгч байгаа биз. Ийм хөөрхөн ээж охин хоёрын бүтээлийг үзэх ч гоё байна шүү. Та хоёртоо их баярлалаа.

Халиунаа маань зүгээр л гарын доорх материал эсвэл хэрэглэхгүй зүйлсээ ашиглаад л охиноо гоёчихсон байгаа. Та бүхэн санаа аваад хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За бүгдэд нь амжилт хүсье.

Зураг бүрийн доор өөрийнх нь тайлбар байгаа тул ойлгомжтой байгаа.

Охиныхоо хуучин даруулгийг өнгийн тууз ашиглаад шинэчилчихсэн. Цэцгийн гараараа оёоод, даруулгийн цавуу ашиглан туузаа нааж өгсөн. Жоохон чимэг болгоод шүр цилконы буугаар наасан. Гэхдээ гараараа оёвол цэвэрхэн болох байсан юм билээ. Үлдсэн туузаараа үсний дан хар резинийг ашиглаад даруулгийн цэцэгтэйгээ ижилсүүлээд үсний боолт хийсэн. Ингээд л хос даруулга үсний боолттой болсон миний охин.

Энэ бас л хуучирч муудсан даруулгийн шинэчилсэн. Гэхдээ нэг дэгээ зүү ашиглан нэхсэн. Утас нь мяндасан утас байгаа юм.

Харин энэ өөрийнхөө ороолтыг хөвөөд охиндоо даг дэгээ зүүгээр малгай нэхсэн. Хөөрхөн зохисон миний охинд.

Сайхан бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шиг урлах бүтээлч байх гэдэг ч жижиг зүйлээс л эхэлдэг билээ. Халиунаадаа маш их баярлалаа. Танай сайхан гэр бүлд бүх уншигчдынхаа өмнөөс эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Бас дараагийн сайхан ажлуудыг нь ч хүлээж байгаа шүү.

Бид урлах дуртай:)

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
zolu (зочин)

uran yumaa :) amjilt

goyeej

Халиунаа ч уран ээж юм охин нь ч хоорхон охин юм тэгээд манай Цэцгээ ийм ажил санаачилж бидэнд урам огдогт нь талархаад баршгуй

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Хөөрхөн байна...уран юм аа )

Үнэн үг

Ёстой мундаг юмаа. Үнэхээр гоё болж

zazaa (зочин)

yasan hoorhon ohun bee

Цэцгээ

Та нартаа бүгдэд нь их баярлалаа. Халиунаа маань бас та нарт талархлаа илэрхийлнэ байх аа. Уран найзууд маань улам олон болох болтугай:)

Daginaa (зочин)

wow yasan goeiin bi malgai nehej surah gej bgaa bvgdeeree goe bson bna. bi bas haluun tsawuutai bolhiinson gej bodool bgaa awnadaa neg shan odor. amjilt hvsye

Сарнай (зочин)

Уран юмаа тэр нэхмэлүүдийг ямар гоё нэхээ вэ?
охинтой болохоор гангалмаар санагдаад байх юмаа санаа авхаар юмс ч байна шүү БАЯРЛАЛАА

khaliunaa (зочин)

Sain bnuu. Cecgee egch bolon busad naiz nartaa urmiin ugeer myalaasand bayarlalaa. Urlah husel muruudul min orgilj bn shuu :-) Ta buhend urlaliin ih uilsed tani amjilt husie.

bglmaa (зочин)

санаа авах зүйл их байна. тэр болгон анзаардаггүй зүйлийг нээн үзүүлж байгаад баярлалаа

Bgl (зочин)

Haliunaa chi ih goy ym hje chamd amjilt hvsie ene hen ymnuda yah hiih argiig n zaaj ugwul ih bayarlana shv! Olon eejvvd chinii hsn shigiig hj such ohinoo goyohiig hvsch bga bh!

BEMBI (зочин)

HI IH GOE YUM BNAA AMJILT TEEED BAS NEG ASUUH YUM BNAATER DEGEE ZUUGEER NEHSEN DARUULGANII UZUURIIG NI YAJ TOGTOOSIIN BOL MMMM???

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)