Хэрэглээний Урлал : ӨХ: Торон оруулга хийх заавар

ӨХ: Торон оруулга хийх заавар

Хувцсандаа торон оруулга хийж өөрчлөн өмсөж яагаад болохгүй гэж. Тиймээс бяцхан санаа өгөх зорилгоор хэрхэн торон оруулга хийх заавар оруулъя гэж бодлоо. Нөгөө ягаан цамцныхаа ар талд нь зүрхэн хэлбэрийн торон оруулга хийж үзүүлье.

Эхлээд цамцны ар хэсгийг голоор нь нугалан хагас зүрх голлуулж зураад түүнийгээ мурилзаг хайчаар хайчилж авна.

Дэлгэж тавиад завсраар нь цагаан цаас хавчуулна. Ингэх нь 2 ач холбогдолтой. 1-т та дээр нь тороо тавиад шууд хайчлахад цаас маань торыг ялгарч харагдахад туслана. 2-т хатгуур зүүгээр тороо цамцтайгаа тогтоох үед нэвт хатгаж цаг алдахаас сэргийлнэ.

Тороо ингэж зүрхэн хэлбэрээр хайчилна.

Тороо ар талын хэсгийн араар хийж хатгуур зүүгээр тогтооно.

Оёдлын машинаа хол дээр нь тааруулаад шулуун оёдлоор оёно.

 

За тэгээд нэг иймэрхүү харагдаж байна лээ.

Мэдээж энэ жишээ болохоор та зүрхэн хэлбэрийн оронд ямар ч хэлбэрийг сонгон торон оруулга хийж болно.

Мөн цамцныхаа зарим нэг таалагдахгүй хэсгийг ч тороор орлуулж болно. Би өмнө байсан том цагаан бичгийг хайчилж аваад тороо хоёр давхарлан оруулга хийсэн.

Өмнөхөөсөө хамаагүй дээр болсон гэж бодоод байгаа.

Торон ханцуй хийх заавар энд байгаа.

Тороор өөрчлөхөд бэлэн үү:)

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Унэхээр сайхан болжээ ийм тор би ер энд тэнд анзаарч хараагуй юм байна , дандаа тууз шиг нарийхан л байсан санагдана , дараа сайн харахаас , унэхээр их таалагдаж байна ...

Ms.φэйωн мαнгαс

Гоё болжээ би оёдолын машинаа гаргаж ирээгүй худалч хүнд жил болжээ хэхэ :D

Цэцгээ

goyeej: Баярлалаа. Иймэрхүү тор гадуур зөндөө байгаа. Хайгаад явбал гараад л ирнэ:)
Ms.φэйωн мαнгαс: Баярлалаа. Тэгвэл нэг гаргаж ирж тоосыг нь үргээмээр л юм байна даа:)

sweet mommy (зочин)

Гоё болжээ... надад эмээгэээс минь үлдсэн оёдлын машин байдаг юм. Энэ блогруу орохоор л тэр машинааа янзлаххд оёж сурмааар санагдааад байх юм. Эмээ минь их сайхан , уран хүн байсан шүү . ;)

нэргүй (зочин)

яасан гоё юм хийдэг юмвэ миний хобби чиний хоббитой яаг ижил юм байна үүнээс хойш үргэлж энэ блогоор аялах болно уран бүсгүй чамд аз жаргал хүсье өшөө зөндөө гоё зүйл бусдад түгээгээрэй

үүл (зочин)

хөөе эгчэ та хүүхэд хийхээр амархан зүйл хааяа ч гэсэн хийл дэ гуйя эээээээээээээээээээээ

nandia (зочин)

snuu murilzag haich ene tor 2iig n haanaas awah we tuslaach

Цэцгээ

sweet mommy: Баярлалаа. Тийм үү тэгвэл эмээгийнхээ машинаар юм оёорой. Чамд ээлтэй бас урамтай байна гэдэгт итгэлтэй байна.
нэргүй: Маш их баярлалаа. Блогоор маань зочилж байгаарай:) Чамд ч бас амжилт хүсье. Үйл нь уран байг.
үүл: Хэхэ за ойлголоо.
nandia: Мурилзаг хайч манай урлан дээр зарагдаж байгаа. 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

nandia bna (зочин)

za tegneee bayrlalaa

Зочин

shan bolson bas goe shine sanaa bnaa bayrlalaav

soko (зочин)

iim tom toriig haanaas yaj avah ve todorhoi ner haygtain zaagaad uguuch tehuu hariu bicheerei

Г.Дуламдорж (зочин)

маш гоё юмаа сонирхолтой дэгжин зүйлүүд байна. Туузан урлалыг илүү дэлгэрэнгүй сурмаар байна.

мөнгөө (зочин)

яг миний хайж байсан блог бна. миний хобби адил бсанд баярлаж байна. нарийдаж багадсан оффисын плажыг яаж өргөсгөх вэ. зөвлөгөө өгөөч. танай блогт өдөр бүр зочлох болно. олон сайхан зөвлөгөө тавихыг хүсье.

Цэцгээ

Сайн байцгаана уу, та нарт баярлалаа. энэ торыг захаас авч байсан. Захын бөс барааны хэсэгт жижиг жижиг даавуу зардаг газар байсан. Мөн 3р хорооллын өндөр дэнж дээр очоорой тэнд сүүлд харсан. Туузны сургалтанд сууж болно шүү. 99080947 гэсэн утсаар бүртгүүлээд сураарай. Нарийдсан даашинзыг хоёр талын оёдлыг хагзалаад оруулга оруулж өргөн болговол зүгээр гэж болов уу.

мөнгөө (зочин)

плажандаа оруулга оруулж чадахгүй өөртөө эргэлзээд л явж бна.

цээгий (зочин)

goy boljee mash ix taalagdlaa xiij vznee amjilt

лхагий (зочин)

Уран бүсгүй чамд баярлалаа

энэрэл (зочин)

umnuh ni deer baisan yum bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)