Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Дагинаа-н бүтээлээс

Миний уран найзууд: Дагинаа-н бүтээлээс

Энэ удаад мөн манай блогын уншигч Дагинаа маань өөрийн бүтээлүүдээсээ явуулсан байна. Хийсэн зүйлс нь үнэхээр хөөрхөн болсон байна лээ бүгд таалагдсан. Олон зураг явуулсан болохоор зураг болон зааврыг нь янзлах гээд жаахан удчихлаа. Үүнээс хойш найзууд маань бичдэсээ монгол үсгээр бичиж байгаарай. Тэгвэл хэн хэнд маань ойлгомжтой байх болно. Харин зургаа бол шууд явуулж болно оо.

Дагинаа-н бүтээлүүд:

... Энэ анх таны блогыг үзээд хийж байсан туулай, гүзээлзгэнэ, байцаа, лууван зүүний хатгуур. 

 

Зүүний хатгуур нь уг нь улаан лооль байсан юм. Навчийг нь хийх ногоон өнгө олдохгүй болохоор нь зүүний саванд бэхлэж оёод товчоор чимээд зүүний хатгуур болгочихсон. Тэгээд дээр нь зүүгээ хатгасан гоё өнгөлөг харагдаж байна лээ.

Хүрээт түгжээ, эрээн даавуу эсгий ашиглан хийсэн түрүүвч.

Охиндоо пад хавчаар хийж өгсөн. Мөн дахиад хэд хэдийг хийж өгсөн байгаа зургийг нь авч амжилгүй бэлгэнд явуулчихсан байна лээ.

Зургийн аппаратдаа гэр хийсэн. Зузаан эсгий ашиглан хатуулгатай хийсэн. Одоохондоо чимэглэж амжаагүй байгаа ч тэссэнгүй явуулчихлаа. Та бүхэн яаж чимэглэвэл зүгээр байна санаа хэлээрэй. Би өөрөө хатгамал хийвэл зүгээр юмуу гэж бодож байгаа.

Аан харин энэ урамшуулалд авсан хэв оруулагчаа ашигласан юм. Хүүхдүүд их дуртай идэж байна лээ. Уг нь зүгээр л агшаасан будаа байсан юм. Хэвэнд ороод жижигхэн загас болов:)

Энэ зургийг оёж дуусгах гэж их удсан болохоор маш их хөдөлмөр шингэсэн бүтээл байгаа юм.

 

За энэ хүрээд манай уран найз Дагинаагын маань илгээсэн бүтээлүүд дуусч байна. Үнэхээр хөөрхөн бас их хөдөлмөр шингэсэн бүтээлүүд үзэх сайхан байгаа биз. Аливаа үйл үртэс, бүтээл гэдэг чамаас гарах бүхий л эрч хүчийг өөртөө шингээн байж бүтдэг болохоор өөрөө хийсэн юм гэдэг ямар их үнэ цэнэтэй сайхан байдгийг та нарын бүтээл бүрийг үзэх болгонд мэдрэх юм. Дагинаа чамдаа маш их баярлалаа. Чиний гэр бүлд бүх уншигчдынхаа өмнөөс хамгийн сайн сайхан, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе:)

Бид урлах дуртай!

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Ямар уран бүсгүй вэ , тэр уран зураг шиг хатгамал үнэхээр сайхан , гэхдээ бүх л бүтээлүүд нь сайхан болжээ , Дагинаад улам их амжилт хүсье , бас бид бүхнийг эрч хүч урмаар хөглөдөг Цэцгээдээ баярлалаа :р

Daginaa (зочин)

goyeejid bayrlalaa.Tsetsegee egchiig anh nadad taniltsuulsan bolowsrol suwag tv-d, mash ih awyastai tsetsegee egchdee talarhaj yawdag shvv.

Админ

pooh yamar olon angilaltai blog ve? manai blog deer bas iimerhuu hicheel tataj awahaar bgaa. hicheel tatah file tatah deer. hereg boloh bh gej bodoj bna orj garch baigaach

Chimeg (зочин)

Daginaad amjilt husye! Suuliin zurag hatgamal n uneheer sain bolje, hesegchlen oirtuulj oydol hatgaasiig n harahsan . . . :)

asdfghjkl

suuliin hatgamal ni yostoi goy yum bnaa yaa neg hiiged tavitsan bhad goy buteel bnaa amjilt daginaa.

scorpio

Тэр зүүний хатгамлууд ч яг бодит юм шиг харагдаж байна шүү. Гүзээлзгэнийг нь аваад амандаа хийчихмээр :P Дагинаа бүсгүйд амжилт

Үнэн үг

Хөөх ёстой мундаг юмаа. Яаж тэгж уран зураг шиг хатгамал хийдэг байнаа. Миний бол залхуу хүрээд дунд нь ч оруулалгүй орхих байх даа. Үнэхээр гоё болжээ. Ямар их хөдөлмөр шингэсэн нь шууд л харагдаж байна.
Энэ хэв оруулагч бас их хөөрхөн юм шиг байгаамаа. Өөрийнхийгөө ашиглахдаа бас зургийг нь авнаа.
Зургийн аппарат чинь нэмж чимээгүй ч гоё харагдаж байна. Их хөөрхөн товч шүү тэ?
Хавчаар, зүүний хатгуур, түрийвч бас их гоё болжээ.
Тэр хөөрхөн хөөрхөн гүзээлзгэнэ, байцаа, лууванг яаг Цэцгээгийн зааж байснаар хийсэн байна тэ? Ёстой гоё болжээ. Хүүхдүүдэд өгвөл ёстой дуртай тоглох байх даа. Туулай нь бас яасан ч царайлаг, яасан ч ганган юм дээ. Уран бүсгүй юмаа.
Цэцгээгийн блогоор орохоор сэтгэл хөдлөөд, бээгий шиг урт сээгий биччих юмаа : P

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа. Дагинаад маань ч сайхан санагдаж байгаа. Тиймээс өөрөө та нарт нэг бүрчлэн хариулт өгч болох тул Дагинаа энд өөрийнхөө бүтээлийн сэтгэгдэлд хариулаасай гэж хүсэж байна.

Daginaa (зочин)

Ankhvvsh-orj vznee
Chimeg-hi tiimee hatgaj oeson zurag nileen udaan oej bj duusgasan zurag bgaan
asdfghjkl-ih ajliin ard garhaar neeh goe bdagdaa yag tegj sanagddiin
scorpio-bayrlalaa. minii ohin bas ideh geed bdiin. Uran zurag bhoor ih goe haragddima
Үнэн үг-bi iim hatgamal zurag oeoh durtai say sagstai jims oej duussan odoo waartai naran tsetseg oej bgaa jimsee jaazlaad zurgiig n awaad tawinaa.
ta bvhend mash ih bayrlalaa ih uram awlaa tsetsegee egchdee bayrlalaa

Үнэн үг

Надаа энэ зураг аймаар таалагдаад, би нэг найздаа аваад явуулаач гээд захьчихсан байгаа. Хөөрхөн шувуу оёж үзнээ. Хэцүү болуу?

Daginaa (зочин)

tegeerei anh oej bga bol yaj oyhiig n sain asuugaarai. shuwuu bol goe shdee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)