Хэрэглээний Урлал : Боловсрол телевиз, ″Hobby club″ нэвтрүүлэгт оролцсон нь

Боловсрол телевиз, ″Hobby club″ нэвтрүүлэгт оролцсон нь

Энэ жил миний хувьд болон блогын маань хувьд онцлох гэмээр үйл явдлын нэг нь Боловсрол телевизийн дэргэдэх HOBBY CLUB нэвтрүүлгийн хүсэлтээр тус нэвтрүүлэгт оролцсон юм. Тус нэвтрүүлэг нь төрөл бүрийн хүсэл сонирхол, интэй (hobby) хүмүүсийг нэвтрүүлэгтэй урин оролцуулж тэдний сонирхлын талаар ярилцаж хүмүүст хүргэдгээрээ онцлогтой.

Энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг урин оролцуулж урам хайрласан HOBBY CLUB нэвтрүүлгийн хамт олонд ялангуяа Мөөгий, Хонгороо хоёртоо маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлэе.

Нэвтрүүлэгт Бадамханд гэх нэгэн сайхан уран эгчтэй хамтдаа оролцсон. Бадамханд эгчтэй уулзаад хүний хүсэл сонирхол гэдэг чамд нуугдаж чамайг олж авахыг хүлээн байж байдаг юм болов уу гэж өөрийн эрхгүй бодож билээ. Багахан хугацаанд хамтдаа ярилцаж суусан ч гэсэн эргээд үзэхэд яг л эртний танилтайгаа уулзаж байгаа мэт дотно санагдах таны цаашдын ажил үйлсд өндрөөс өндөр амжилт хүсье:)

Энэ нэвтрүүлэг маань өнгөрсөн хавар 4-н сард цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрсэн бөгөөд тэр үед та нарын зарим нь олж үзсэн ч байж магадгүй. Аливаа нэг зүйлийг хэзээ хойно эргэн харахад сайхан санагддагийн нэгэн адил саяхан багцагуудаа ухаж суугаад энэ бичлэгийг олоод блог дээрээ тавьсан минь энэ билээ.

За ингээд HOBBY CLUB-н бэлтгэсэн нэгэн нэвтрүүлгийг та бүхэндээ блогоороо дамжуулан хүргэж байна. Таалан соёрхоно уу:)

Хүн өөрийгөө олно таньж мэднэ гэдэг ер нь яг юу юм бэ гэж хэн нэгэн надаас асуувал тэр бол чиний дуртай зүйл чинь гэж би хэлнээ.

Бид урлах интэй:)

 

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Мэри (зочин)

Гоё өгөөжтэй нэвтрүүлэг болжээ. Ёстой уран бүсгүй шүү. Миний төсөөлж байснаас ч залуухан хөөрхөн байна ккк. Өөр зөндөө гоё юмнууд хийгээрэй улам их амжилт хүсье.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Үзээд золтой л энэ манай найзшд гээд гэрийнхэндээ хэлчихээгүй гээлүү хэхэ .../Цэцгээ эгчид үзсэнээ ч хэлж байсан байхаа Тиймээ :)
Гоё ч нэвтрүүлэг болсон

Ms.φэйωн мαнгαс

монголд маан гар урлал хөгжид байгаад маш их баяртай байна монголд гар урлалыг үнлэж мэддэгүй, бараг хог гэж боддог н өөрчлөгдөж байгаа гэж найдаж байна ^^

Гар урлалын бүтээгдэхүүнийг хамгийн үнэтэй хамгийн гайхамшигтай байдаг ♥

Ангар (зочин)

Сайхан блог хөтөлдөг уран бүсгүйг нэг харах юмсан гэж боддог байсан шүү. Эрч хүч, урам зоригоор дүүрэн залуухан бүсгүй байна. Гоё ч нэвтрүүлэг болж. Энэ хобби клаб их дажгүй нэвтрүүлэг явуулдаг юм байна гэдгийг ч олж мэдлээ. Нээрээ яваандаа шинэхэн нээсэн урлангийнхаа үйл ажиллагааны талаар блогоороо дамжуулан мэдээллэвэл зүгээр санагдаж байна. Уран үйлд чинь амжилт хүсье.

Цэцгээ

Мэри: Баярлалаа, Чамд бас улам их амжилтыг хүсье:)
ГЭРЭЛТҮҮЛЭГ; Хэ хэ тийм үү, гоё санагдлаа:) Баярлалаа дүүдээ:)
Ms.φэйωн мαнгαс: Тийм шүү, гараар бүтээгдсэн зүйлийн үнэ цэнэ утга учир гэдэг юутай ч зүйрлэшгүй ээ. Баярлалаа чамд:)
Ангар: Маш их баярлалаа. Одоогоор улирлын чанартай ажил, хувийн эрүүл мэнд хоёроосоо болоод урлан дээрээ сууж чадахгүй нэг тиймэрхүү л байна даа. Санаж явбал бүтнэ гээд л байж байна:) Чамд бас амжилт хүсье!

Lkhagva (зочин)

Shn newtruuleg bainaa, minii sur-li dr bdg PC sound card n evdereed duu garahaa baichihsn, shn dursiig n uzlee, amraltiin uduruur duutai n uznee, xexe. Amjilt husye! tusuulj bsnaas huurhun egch bainaa, :)

ж.энхээ (зочин)

Мундаг

Enhuushiin eej (зочин)

Yostoi shan nevtruuleg bolson bn. Ta yamar goy yag uuriinhuuruu, neeh goy energy yalgaruulsan egch ve hehe. Bi bas gar urlald durtai ch hj amjdaggui bsan ...Odoonoos gants 1eer n hiij ehelj bga (tanii nuluuguur kkk) Tanii blogoor oroh ih durtai. Tand amjilt husye, Bas bayarlalaa

Үнэн үг

За ёстой өглөө ажил эхлэхээс эхлээд л дундуур нь тасалж тасалж тасалж сая л үзэж дуусгалаа ккк. Гэртээ хариад бүтнээр нь тайван тухтай үзэх гэсэн чинь тэр хүртэл хүлээх тэвчээр хүрдэггүй ээ : P Ямар гоё нэвтрүүлэг болоо вэ. Манай Цэцгээ ёстой хөөрхөн шүү. Ямар ч гоё гоё юмнууд үзээд өнгөрчив дөө байз. Тэр туузан хатгамалыг үзээд чамайг заагаад өгөөч гэж гуймаар санагдлаа. Бас тэр товч, хясаагаар хийсэн жааз яасан гоё болоо вэ. Сүлд модны туузан чимэглэл бас зөндөө их таалагдлаа. Харин тэр хүүхдүүдийн хажуугаар юм хийнэ гэдэг чинь л гүй ээ мөн хэцүү ажил шүү. Би бол буландаа ч сууж чаддаггүй ш д ккк. Гал тогооны текээ сайхан арчиж байгаад дээр нь оёх, эсгэх юмаа дэлгээд, өөрөө хоол хийж байгаа хүн шиг зогсоод л зүү утас нийлүүлнэ шүү дээ. Тэгэхгүй бол дайсны цэрэг давхиж ирээд хамаг юмыг минь хуу хамаад, хавиар нэг цацаад хаячихна. Хагас бүтэн сайнд хүүгээ өдөр унтахаар нь хоёр цаг ч гэсэн дивандаа шигдчихээд юм оёх аймаар гоё санагддаг. За би чинь бүр бээгий шиг урт сээгий биччихсэн байна. Цэцгээдээ мааааш том амжилт хүсье.

Цэцгээ

Lkhagva: Баярлалаа, Чамд ч бас амжилт хүсье:)
ж.энхээ: Баярлалаа.
Enhuushiin eej: Баярлалаа. Чамд бас амжилт хүсье, Улам ихийг хийж бүтээгээрэй:)
Үнэн үг: Хэхэ гацаад байна уу, Маш их баярлалаа. Нээрээ туузан хатгамал зааж өгөөч гэсэн хүн их байдаг юм аа. Найз нь энэ талаар тусгайлан бодчихьё. Хүүхдийн хажуугаар юм хийх хэцүү хэцүү дуртайдаа л хийж байгаа болохоор яаж ийгээд л болгоод байдаг юм. Чи бүр гал тогоондоо хийдэг бол аргагүй ээ. Би өрөөгөө түгжиж байгаад л сууна. Даанч их ойр ойрхон дуудлага болон гэнэтийн зочид орж ирээд байдаг юм. Том болчихсон болохоор гаднаасаа яаж онгойдгийг мэдчихсэн хэхэ.
Чамд бас томоос том амжилт хүсье:)

Үнэн үг

Ugui ee gants ch gatsaagui, zugeer ajil garahaar ny zogsooj orhichood, ajlaa duusganguutaa l urgeljluulj uzeed baisan hereg. Namaig tegeed haalga tugjih yum bol manai gert boslogo garah bhaa hehe.

Oyunaa (зочин)

Tsetsgee maani mash uzesgelentei, erch hucheer duuren, urgelj hunii toloo gesen setgeltei saihan busgui shuu. Uneheer saihan haragdaj baina. Chamdaa ene horvoogiin hamgiin sain saihan buhniig husye. Chinii l helsen ugend uramshin bi ooroo ooriigoo dahin neej, ooroo ooriigoo olson yum shuu. Ter l gantshan comment buh zuiliin zangilaag tailj ogson gehed bolno. Chamdaa talarhaad barshguinee. Hiij buteeh gej zorij baigaa buhen ni biyeleh bolnoo.

From JPN

Цэцгээ

Үнэн үг: Аан за за. Харин тэгнээ. Одоо бол онгорхой байх түгжээтэй байх хоёр адилхан болчихсон. Тэгээд ээж нь ажлаа хийе тэгэх үү гэж гуйж байгаад л жаахан сууна. Хүү чинь том болоод ирэхээрээ гайгүй болчихноо:)
Oyunyaa: Чамаасаа ийм сайхан үг сонсох үнэхээр сайхан санагдаж байна. Бүр сэтгэл хөдөлчихлөө:) Олон зүйл хэлмээр байвч чи юу гэдгийг нь ойлгох байх гэж бодоод түр орхилоо. Чамдаа бас хамгийн сайн сайхныг хүсээд зорисон бүхнээ биелүүлж, цог хийморьтой яваарай гэж ерөөе:)

Хармогү

Ямар ч гоё ярьдаг юмбдээээээ хэхэ.. Сайхан бүсгүй шүү. Нээрээ л олон бичлэг уншдаг байсан ч яг ярьж байгааг нь сонсох нэг л гоё юмаа кк.. Үргэлж амжилт шүү..

Блогчин ээж

Би энэ нэвтрүүлгийг үзэж байсан ш дээ. Гэхдээ таныг гэж ёстой бодоогүй ээ... хэхэ

нэргүй (зочин)

аөхөххх

enkhtuya (зочин)

msh goy zvil hiideg uym bna
amjilt hvsie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)