Хэрэглээний Урлал : Өөрсдөө хийцгээе: Торон ханцуй

Өөрсдөө хийцгээе: Торон ханцуй

Тороор чимэглэсэн аливаа хувцас цаанаа л нэг гоёмсог дэгжин байж чаддаг болохоор тийм хувцсанд дургүй хүн ховор байх. Тэгвэл өөрт байгаа нэг цамцаа торон ханцуйтай болгоод өмсөөд үзээрэй. Хийхэд амархан заавраа бас хамт хүргэлээ:)

Нэг галзуу ягаан цамцаа өөрчлөхөөр шийдсэн:Р

1. Хайчаа аваад хоёр ханцуйг нь оёдлыг нь оруулаад оёдолд нь тулгаж хайчилна.

2. Том өргөн тороо захалж өгвөл илүү цэвэрхэн харагдана.

3. Захалсан хэсгээ ханцуйны үзүүр хэсэг нь гэж бодоод өмнө хайчилсан ханцуйгаа дээр нь тавиад хатгуур зүүгээр тортойгоо хамт тогтооно.

4. Хоёр ханцуйгаа эсгэсний дараах зураг

5. Одоо торон ханцуй тус бүрийг өнгөөр нь нийлүүлэн нугалж байгаад сугаа оёно.

7. Оёсон ханцуйгаа цамцныхаа суганы ухлаадастай хамт барьж байгаад хатгуур зүүгээр тогтоогоод тус бүрийг залгаж оёно.

8. Ингээд л дуусчихлаа. Таалагдаж байгаа биз дээ.

Энэ цамцанд өөр ч бас өөрчлөлтүүд орсон байгаа дараагийн бичлэгээр үзээрэй.

Өөрчилье, Өөрсдөө хийе:)

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
scorpio

тэр эсгэдэг хэсгийн зураг яг нэг түрсийк шиг харагджийшд хаха, ингэж исгээд армаанчик торон түрсийктэй болж болохоор санагдав хихи

Цэцгээ

scorpio: Тэгээ тэг, амжилт, ккк:)

Үнэн үг

Янзтай. Цэцгээ минь хийсэн юмнуудаа явцынх нь зургийг авч байгаад ингэж заавартай оруулж байвал бид мэтэд нэн их хэрэгтэй, үр өгөөжтэй байх юмаа.

goyeej

ямар гоё болоо вэ аятайхан тор олдвол дагаад далдайчнаа :))

lkhamaa (зочин)

Гоё болжээ.. Энэ тор туслах материалд зардаг торнуудаас арай л зузаан чанартай харагдаад байх юм.. Хаагуур иймэрхүү тор байдгийн?

Цэцгээ

Үнэн үг: Баярлалаа. Боломж л гарвал ингэж авч байгаад оруулж байна аа:)
Гоё ээж: Баярлалаа. Хэхэ тэг тэг:)
Лхамаа: Баярлалаа. Хороололын өндөр дэнжид байдаг даавууны дэлгүүрээс авсан.

халиунаа (зочин)

Гоёлын даашинз урлах аргуудаас оруулаарай, мөн гоёлын даашинзны материалыг яаж сонгох талаар бичээрэй.

нэка,,1 (зочин)

сайн уу гоё гоё юм хийх юм аа миний хобби чиний хоббитой яаг ижилхэн вм аа энэ блогийг чамайг хобби нэвтрүүлгээр орж байхад чинь хараад хаягийг чинь авсан ийм хоббитой болхоор энэ хаягийг олж аван боё зүйл харж байгаадаа аз жаргалтай байна саяхан төрсөн болхоор гэртээ хийх юмгүй чиний блогоор аялан сэтгэлээ баясгаж байна..юм хиймээр байсан ч манай энд материал гэж баргал алгаа хөдөө сум болхоор олдос муу гэхдээ яах вэ хуучин муу хувцсаа ашиглаад болжол байна. удахгүй хот орно тэгэхдээ танай урлангаар очиж болно биз дээ, хотын хагуур байрлалтай юм вэ? хаягаа яавуулаарай,, чамаас асуух заалгах юм их байна сургалт хийдэг үү би чамаас суралсах зүйл их байна надад зөвөлгөө өгөөрэй гэртээ нялх охиноо хараад,охиндоо юу хийж өгөх вэ гэж бодоод л байж байна даа ,,, ийм гоё зүйл хийж бусдад түгээж байгаа буянтай бүсгүй чамдаа аз жаргал хүсье за түр бака охин үр минь сэрж байна.

Цэцгээ

халиунаа: За гоёлын өмсдөггүй даашинзаа өөрчилөх талаар болох уу. Материал сонгохын хувьд хийх загвараасаа хамаарч аль болох үрчийдэггүй, хөнгөн, цахилгаанждаггүй байвал зүгээр юм болов уу гэж бодлоо.
нэка,,1: Сайн байна уу, блогоор маань байнга зочилдогт нь үнэхээр их баярлалаа. Хот орохоороо манай урлангаар ирээрэй. би ихэвчлэн 5 дахь болон хагас сайнд урлан дээрээ байдаг юм. Миний утас 99080947 чи хүссэн үедээ залгаад ярьж болно шүү. Эсвэл бичсэн ч болно. Нэгэнт хол байдаг сургалтанд хамрагдах боломж хомс юм чинь надаас гарын авлага авч бас болно шүү. За тэгээд чамд амжилт хүсье. Үйл нь уран байг:)

husegch hicheegch (зочин)

uneheer shn shildeg sanaanuud bnaa blogt. uuriin erhgui l dagaj hiimeer.

saihnaa (зочин)

uneheer saihan unetei zuwluguunuud bn mash ih taalagdlaa busguichuud bidend umsuh geheer jaahan moda ni tiimhen bolchihson daashinz ih bdag shu dee tedniige yaj shineleg zagwarin eswel bieiinhee galbirt tohiruulan zaswarlah talaar zuwluguu delgerengui zuwluguu uguuch gej hicheenguilen guiya buh busguichuudinhee umnuus hun buhend ene asuudal bolood bga uchir ni dizainer ene ter geed yawahaar mash ih unetei yum bilee huseltiig mini huleen awna gedegt itgeltei bn bidend tuslaarai

tsogzoo_95@yahoo.com (зочин)

сайн байнауу? энэ өдриын мэнд хүргэе чимэглэл хийх торон материал хаанас авч болох вэ ? хэлж өгөөч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)