Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Сарнай-н бүтээлүүдээс

Миний уран найзууд: Сарнай-н бүтээлүүдээс

Саяхан Уран найзууд буланд маань манай блогыг байнгын уншигч Сарнай маань өөрийн бүтээлээ тайлбарын хамт илгээсэн юм. Гадаа хүйтэрч байгааг ч хэлэх үү Сарнай маань охиндоо зориулж та нарт санаа өгөхүйц маш хөөрхөн зүйлс хийсэн байна.

Энэ бол Сарнай охиндоо зориулж хурганы арьсаар хийсэн хантааз болон бойтог хоёр. Доор нь өөрийнх нь тайлбар байгаа:)

Хантааз бойтог 2. Зун хөдөө явахдаа 3 ширхэг хурганы арьс олж ирсэн юм тэгээд 2 ширхгээр нь жилет хийгээд 1-р нь бойтог  хийсэн. Охин хүүхдийнх гэж бодоод  жаахан гангалсан.

Харин энэ бол дахин ашигласан үзэгний сав.

Үүнийг Чипсний саваар хийгээд гадуур нь даавуугаар бүрсэн харин дээр нь байгаа цэцгийг нь гал тогооны алчуураар хийсэн.

Бидэнд хурганы арьс бол амархан олдоно. Зах дээр зарж байдаг юм байна лээ. Тийм болохоор бяцхан үрсээ энэ өвөл дулаахан байлгаарай. Бас хэрэглэсэн зүйлээ хаяж гээхээ урьтал болголгүй энэ мэтчилэн дахин ашиглаж өөртөө хэрэгтэй байгальдаа ээлтэй зүйл бүтээж яваарай. Сарнайдаа маш их баярлалаа. Хийсэн зүйлс чинь үнэхээр их таалагдсан шүү. Чамд болон танай гэр бүлд бүх блог уншигчдынхаа өмнөөс эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Үйл нь уран үйлс нь өөдрөг байг.

Бид урлах дуртай:)

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Янзтай , Сарнай ямар уран юм , тэр узэгний сав бас их сайхан санаа байна .

khanso (зочин)

horhon ym aa hehe :D

заяа (зочин)

тиймээ бид урлах дуртай

goyeej

Манай Цэцгээ олон бусгуйчуудийн урлах урам зоригийг бадрааж байна даа , би Цэцгээгийн бичлэгуудийг дахин дахин эргуулж тойруулан унших их дуртай .

Атаархуу Азаа

hooohyanztai

Цэцгээ

goyeej: Тийм шүү. Хурганы арьсан хантааз нь ямар гоё зөөлхөн байгаа болоо гэж бодохоос л хийж үзмээр санагдаад байгаа.
khanso: Тийм ээ:) Баярлалаа.
заяа: Бүгд урлах дуртай болоосой гээд давраад байхгүй юу:P
goyeej: Маш их баярлалаа. Үнэн үг та хоёр ч бас их нөлөөлж уриалж байгаа шүү. Та хоёртоо их баярладаг:)
Атаархуу Азаа: Янзтай, янзтай:))

Lkhagva (зочин)

ohindoo hiij ugnuu, huurhun ym bee yaasan :)

Unen ug (зочин)

Hoooh, yaasan huurhun yum be. Yostoi goy haragdaj bn. Haranguut l zuulun, dulaan ny medregdeh shig sanagdlaa. Zunduu goy goy yum hairaa shingeej urlaad, bidendee uzuulj shipi uguurei. Iim goy bulan neej, bidniigee neg negniihee buteeliig uzeh, segtegdelee huvaaltsah bolomj ugsun Tsetsgeedee bayarlalaa.

khaliun (зочин)

hi, uran nz-d bulang n hardagguiee blog-n haahana bairlaad bnaa zagaad uguuch.

Цэцгээ

Lkhagva: Тэгээрэй, амжилт хүсье:)
Unen ug: Тийм байгаа биз хурга ишгэнд хайртайг ч хэлэх үү хөөрхөн санагдаад байгаа юм. Баярлалаа. Чи минь энэ булангийн хамгийн анхны уран анд шүү дээ:)
khaliun: Миний бүтээлүүд гэснээс доош үсгийн дарааллаар байгаа.

Үнэн үг

Аааая ХАМГИЙН АНХНЫ УРАН АНД

Золу

Үнэхээр уран ээж байнаа :) Цэцгээ эгч та олон олон бүсгүйчүүдийг уран үйлэнд дагуулж байна

cherry (зочин)

amjilt hvsie eee...saihan boljee...ohin in ene hviten uvul setgel saitai eejiin buyand ih dulaan uvuljih in dee...kkkk

Сарнай (зочин)

Сайн уу Уран гартай ҮЙЛЧИН бүсгүйчүүд минь ээ? хэд хоног хөдөө явчаад ирсэн чинь миний хийсэн зүйлс тавигдаад доор нь зөндөө сэтгэгдэл бичсэн байна. харах гэж их яарлаа.үнэхээр их баярлалаа. Нээрээ ХЭРЭГЛЭЭНИЙ УРЛАЛ, ҮНЭН ҮГ, ГОЁ ЭЭЖ нарын блогоор зочилох маш дуртай үнэхээр сэтгэл сэргэмээр блогтой хүмүүс шүү та нарынхаа хийсэн бүтээснийг хараад л юм хийх урам зориг ордог юм. хэ хэ. ахиад юм хийх гээд л бодоод байгаа зургийг нь явуулна аа. ГОЁ ЭЭЖ-ийн хоолны жорыг их уншдаг баярладаг шүү
за та бүхэндээ бүгдэд нь баярлалаа.ҮЙЛ УРАН БАЙГ ЭЭ

Үнэн үг

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)