Хэрэглээний Урлал : Намрын навч

Намрын навч

Намар аа гэж хэн хүний сэтгэлийг хөлд хөглөрөх навчсаараа, холд одох шувуудаараа, хэзээ мөдгүй хүйтэрч мэдэх өдрүүдээрээ гуниглуулж бас гэгэлзүүлж байдаг улирал. Намрын навчис цаанаа л нэг хүнийг татах хүчтэй. Тэднийг  хармаар, тэдэнд хүрмээр бас тийм навчсыг урламаар санагдах... Тэгээд өчигдөр нэг төсөл эхлээд өнөөдөр дуусгалаа. Найз маань урландаа нэг гоё юм хийгээрэй гэж энэ хатгамлын модон хүрээг өгсөн юм. Давхар бас даалгавраа биелүүлсэн гэсэн үг:)

Би урлангаа хаалганаасаа эхэлж чимэглэж байгаа:Р

Намар чиний навчис хаашаа ч хамаагүй хийсэхээс нь өмнө хаалга үүдэндээ дурсгал болгон чамайг урлалаа:)

"Намрын навч" хаалганы зүүлт. (Хатгамлын хүрээ мод, таар, урлалын эсгий, тууз)

Бид намарт бас навчист дуртай:)

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Нойрмог охин

Яасан хөөрхийн бээ манай анай ч лаг хүн дээ

ariun (зочин)

ysn goy yum be,nmg ochixod xooson bjiisan huree bna sh de. minii project hagas dutuu, 4hon togloom hiigeed duujleed uzsen chin arai l tsoohon bh shig bna, axiad hediig nemehees.

Цэцгээ

•●Нойрмог охин ●•: Хэхэ баярлалаа. Эгчийнх нь лаг гэж юу байхав юм хийдэггүй хүмүүсийн дэргэд л оролддог хүн шдээ.
ariun: Баярлалаа. Харах юмсан. Тэгнээ 4 арай л цөөднө. Нэмээд ахиад 4-г хийчих хэхэ.

batir

гоё харагдаж байна аа. Үргэлж шинэ санааг хүргэдэгт чинь талархадаг шүү. Амжилт

batir

Цэцгээ ангилалаа Урлал, Урлан гээд үндсэн ангилал үүсгэмээр болжээ.

Цэцгээ

batir: Баярлалаа. Үргэлж зочилж урам хайрлаж байдагт нь:) Аа энэ жаахан холион бантан болоод байгаа. Үндсэн ангилал яаж нэмэх талаар сайн мэдэхгүй байгаа.

goyeej

Намрын навчис ийм сайхан билүү :р

Хармогү

Өө үнэхээр гоё харагаж байнаа.. Яг л амьд навч шиг байна шүү

Сарнай (зочин)

гоё харагдаж байна даа таны урланд очихдоо энэ хаалгаар л шууд таних нь байна ш дээ
харангуут л их дотно санагдах байхдаа

Мэри (зочин)

Ёстой гоё болжээ. Ямар ч яруу уран үгээр намрын улирлыг өгүүлдэг юм дээ. Бүүр сэтгэл гэгэлзүүлчлээ.

Цэцгээ

Гоё ээж: Намрын навчис сайхан шдээ хэхэ:))
Хармогү: За баярлалаа. Навчинп дуртай болоод байна аа:)
Сарнай: Баярлалаа. Аан энэ дотор талд байгаа гадна талд хаяг байгаа:) Ирэх бол намайг байгаа үед очоорой:)
Мэри: Баярлалаа. Өө би бас сая гэртээ ирэхдээ байхан л навч харж явлаа. Түүгээд харих шахлаа. Даанч хашаа давах болоод чадаагүй хэхэ:P

Зочин

Haana baidag ve. Bi neg hund beleg uguh um avmaar baina. Mash ih taalagdlaa

Үнэн үг

Яасан сайхан болоо вэ, яг амьд юм шиг. Жинхэнэ навч шиг л харагдаад байна.

Золу

Маш гоё, би таниар ямар их бахархаж байнаа :)

ж.энхээ (зочин)

зөндөө гоя юмнууд байна даа, сурах юм бас байна.

Цэцгээ

Зочин: Утсаар яриад хүрээд ирээрэй:)
Үнэн үг: Маг их баярлалаа. Дарааа удаа жинхэнэ навчаар нэг юм хийж үзнээ:)
Золу: Нөгөө навчтай нэг юм хийе гэж хэлж байсан даа. Удаж удаж сая л хийлээ. Их баярлалаа:)
ж.энхээ: Баярлалаа. Чамд амжилт хүсье:)

elbeg (зочин)

yasan goy boloo be. ene hiisen materialiig n haanaa avah bolomjtoi be tusdaa hatgamaliin material yum shig bna haaguur baidgiin bol?

alice (зочин)

xyyxed gargaad gertee suuj bgaad xiimeer sanagdchixlaa. :p

Цэцгээ

elbeg: Баярлалаа. Эдгээр материалууд нь бүгд манай дэлгүүрт зарагдаж байгаа.
alice: Заавал хүүхэд гаргахаа хүлээх хэрэг байна уу:) Үнэхээр сонирхож байгаа бол хийгээд эхлээрэй.

Daginaa (зочин)

hi blog deer yasan olon goe goe yum nemegdeewee ene estoi goe bson bnaa bi huusen yumnuudaa boondoj bgaad yawuulnaa neg l ih zawgvi hvn bgaad bdag kkk

lkham (зочин)

sain bna uu? yamar goyo yum hiideg busgui ve,uuruus chini suraltsmaar bna. Iim zuil hiihed hereglegdeh esgii, tsavuu busad yumsyg haanaas avch boloh be? bayarlalaa.

Цэцгээ

Сайн уу эсгий болон хэрэгтэй материалууд Төхөм болон Цох урлалын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)