Хэрэглээний Урлал : Туслана, хөнгөвчлөнө, цэгцлэнэ

Туслана, хөнгөвчлөнө, цэгцлэнэ

Урлалын булантай андууддаа зориулж өөрөө хэлж байгаад авчруулсан юм шүү. Бидэн шиг хүмүүст иймэрхүү хайрцгууд их хэрэг болдог юм. Гаднаасаа юу байгаа нь харагдахаас гадна дотроо тасалгаатай болохоор төрөлжүүлж хадгалж болдгоороо тустай.

Энэ бас л хөөрхөн туслагч байна лээ. Нарийн хоолойд юм сүвлэх зориулалттай сүвлэгч. Жишээлбэл өмдний бохиг хийх гэж сүлбээрийн зүүгээр үзэж тардаг даа тэр ажлыг чинь хэд дахин хөнгөвчлөх болно.

Аа харин энэ бол утас бэхжүүлэн оёход хялбар болгодог нэг төрлийн лааны тос шиг зүйл байна лээ. Утасны тос гэвэл тохирох байх. Оёх утсыг гадуур нь тусгай тосоор бүрж бэхжүүлж өгнө. Ил оёдол болон оёход хатуу зүйлд хэрэглээрэй. 

Чамайг урлахад чинь урам зоригтой байг гэж бас бага ядраг гэж энэ зүйлсийг санаачлан хийсэн хүмүүст маш их баярлалаа гэхээс өөр хэлэх үг алга даа:D

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

чиний блогт орж юм узэж нуд тайлдаг боллоо :))

iron_fl (зочин)

sainuu blog chin taalagdlaa sonirhdog zuilee business ajil hereg bolgoj baigaad chin talarhan demjij bn.
msngert off uldeelee
bayrallaa

Үнэн үг

ter suvlegch yaasan ayataihan ed ve. Tsetsgee miny yaasan ch goy goy olon yum oruulj baih yum dee. yadarch bga bh daa. uldseniig ny margaash oruulbal yaasiin?

Khan-So

ter deerh savud ih zuger shuu

Цэцгээ

goyeej: Өө би ч гэсэн зөвхөн зургыг нь харж баясдаг эсвэл ерөөсөө ч харж байгаагүй юмнуудаа жинхэнээр хараад сайхан байна аа:)
iron_fl: Аан за. Блогоор маань зочилсонд их баярлалаа. Зочилж байгаарай:)
Үнэн үг: Өө харин тийн угаасаа үлдсэнийг нь маргааш оруулнаа. Би өнөөдөр 3 цаг хүртэл урлан дээр байна байх.
Khan-So: Харин тийм ээ:)

Үнэн үг

Энэ дээр байгаа хайрцагнаас том хэмжээтэй олдох болуу?

заяа (зочин)

хийх зааварыг нь тавьж өгөөч

Цэцгээ

Үнэн үг: Олдохгүй байна гэсэн.
Заяа: Яг юуны заавар вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)