Хэрэглээний Урлал : Зөөлхөн бас тэвэрмээр дэрүүд

Зөөлхөн бас тэвэрмээр дэрүүд

Охиныхоо орыг өөрчлөх ажил маань үргэлжилсээр байна даа. Бараг сарын өмнө нэг хөнжил хийж өгсөн. Өмнө нь нэгийг хийсэн ч арай л зузаан бас даргар юм шиг санагдаад байхаар нь ахад нь гудас болгож өгөөд өөр зөөлхөн үслэг даавуу аваад хөнжил хийж өгсөн. 

Илүү гарснаар нь хоёр дэрний уут хийсэн чинь зөөлхөн болохоор нь хүүхдүүд тэвэрч гүйж, налж унаад нэг хэсэгтээ л саатаад байж байна. Иймэрхүү зөөлхөн дэр хийгээд тавьчихвал дэр тэвэрч суух дуртай хүмүүст яг тохирох байх даа. Налж суусан ч зөөлхөн.

Нээрээ охиныхоо орыг бүр гоё болгож байгаа энэ зураг дээр зарим хэсэг нь гарчхаж тэгж байгаад дуусахаар нь үзүүлнээ. Ерөнхийдөө модон ороо бүхэлд нь бүрж байгаа. Хатуу модон хүрээнд нь унтаж байхдаа түг таг хийтэл юугаа ч юм цохиод тэр бүрд нь санаа зовдог байсан ч одоо амарсан.

Нийтдээ 182 ширхэн хумбага хийх байсан ч даавуу маань жаахан дутаад 169-г хийсэн. Одоо энэ хийсэн хумбагаараа орыг нь чимэх юм байгаан.

Зөөлхөн бас тэвэрмээр дэрүүд хийгээрэй.

Үйл уран байг:) 

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Хөөөөх, яасан олон хумбага вээээ! Зүгээр харахад л зөөлхөн гоё дэр байгаа нь мэдэгдэж байна шүү. Хүүхдүүддээ гоё дэр хийж өгмөөр санагдчихлаа. Гоё болжээ. Охины ор ч гангарах юм байна даа. Хурдан л хармаар байна : ))

goyeej

Энэ бол зүгээр л гүнжийн ор болох нь тодорхой байна :р Ямар тасархай тансаг ор болох нь сэтгэлд төсөөлөгдөөд байнаа , харахыг тэсэн ядан хүлээе . амжилт :р
Тэр дэр бас харваас тэврээд авмаар байна шүү . Шинэ байранд ороод гоё буйдантай болохоороо дэрээр бөмбөгднөө .

oyunaa (зочин)

мундаг юмаа, Цэцгээ. би эмээ болоод бэрүүд маань охин төрүүлэхээр нь эрхлүүлж бас гоёж өгнөө, ккк. одоо бол бөөн эрчүүдтэй амьдарч байнаа. цэцгээ, үнэн үг, гоёээж та 3-ийнхаар зочлох би их дуртай бас их таалагддаг их юм мэдэж сурч авдаг шүү. зөндөө их амжилт хүсэе

Золу

Ямар хөөрхөн ягаахан хумбаганууд вэ, Цэцгээ аниагийн хөөрхөн гүнж ийм гоя ортой байхгүйн бол өөр хэний охин ийм хөөрхөн ортой байх билээ дээ :)

Цэцгээ

Үнэн үг: Баярлалаа. Тэгээрэй. Энэ үслэг эдийг зах дээрээс авсан юм. Дэрэнд бол үнэхээр сайхан тохирч байна лээ.
goyeej: За тэгвэл хурдан шинэ байрандаа ороорой гэж ерөөе:)
oyunaa: Та тэгвэл олон хөөрхөн ач охинтой болоод түмэн завгүй болох юм байна даа. Блогоор маань дандаа зочилдогт нь үргэлж баярладаг шүү.
Золу: Хэхэ баярлалаа:)

goyeej

Би ийм хэдэн зуун хумбагатай орон дээр унтмаар л байна ( Цэцгээд эрхлэв ) ...

Цэцгээ

Гоё ээж: Манай гоё ээж уран юм чинь удахгүй орны бүтээлгээ дүүрэн хумбагаар хийгээд охинтойгоо дээр нь эрхлээд хэвтэж байгаарай:)

Цоглог охин (зочин)

яаая сайхан тухай ор байндаа (noir hurjin :)))

goo (зочин)

Mundag shuu... ohidodoo neg saihan odor hiij ognoo.. hehe

ariun (зочин)

yamar ch uigagui yumbe dee.yostoi l eejiin hair shingesen goyo or boloh baihdaa.ohintoi bolohooroo duurainaa.amjilt naizaa

tungaa (зочин)

humbaga yaj hiideg yumbee

Khan-So

uneheer gaialtai haragdaj bn

Цэцгээ

Цоглог охин: Бүүвэй бүүвэй:P
goo: Баярлалаа:) Тэгээрэй.
ariun: Баярлалаа, Хурдан охинтой болоорой гэж ерөөе:)
tungaa: Заавар нь блог дээр байгаа шүү. Хумбага гэсэн хэсэг дээр
Khan-So: Баярлалаа:)

gliter (зочин)

Yamar uigagvi yum be ohin chini ih bayarlah bh daa

Delgerbayar

Bi goy der hiilgej avah yumsan. hehe. Minii der nad ruu jaahan uruu tegeed tolgoi tal bolohoor jaahan ondor baival bi sain untaj chaddag yum. Bi der ih golood baidag yum. Odoo emee neg der ogood door ni oor deer tavij baigaad davharlaad l untaad baigaa.

goyeej

Сая аав ээжийндээ очсон чинь тэр 2 аймаар хатуу овстэй дэр дэрлэдэг , би тэрэнд нь шууд л Чулуунбаатар гээд нэр огчихсон :))оо би энэ Чулуунбаатарыг чинь дэрлэхгуй шуу надад оор дэр ог гээд л :)) нээрээ би бас дэр их голдог ...

uka (зочин)

yamar goe vum gej sana aldahas or zvil hij chadahgvi bna vneher shan or bolj bga vum bna mini hisen humbaga eroso goe bolj ogohgvi bna yach hichej higed sanand mini hvrehgvi vum tani hisen bolgon vneher gaihalt shan boloh vumaa

Цэцгээ

gliter: Баярлалаа. Дуусчихвал ч бөөн баяр л болох байх даа. Ойрд завгүй амжихгүй л яваад байгаа.
Delgerbayar: Дэр ч унтахад их үүрэгтэй эд шүү:)
goyeej: Нээрээ настай хүмүүс хатуу дэр дэрлээд байдаг юм. Настай болохоороо тэр чулуунбаатар аваад ир гээд л ач нараа гүйлгэж байх вий дээ хэхэ:))
uka: Бүр болохгүй бол хумбага хийдэг хэв ашиглаарай. Манай урлан дээр байгаа үзэж болно шүү. Амжилт хүсье:)

лхагва (зочин)

taniii sait mash ih taalagdlaa. Hudulmurch nymbai saihan zan chanartai hun yumaaa. uuuriiin erhgui saihan oedliiin mashintai bolmooor sanagdlaa. Tanid amjilt husie

Номин (зочин)

estoi goy ymaa^^ sanaandgvi netes ym xaij bgad tani blog oor zochillo.Vnexeer ix taalagdla.ulam ix shineleg zvilvvdig oruulj bgarai^^
Tsetsge egche nuutsa bish bol tani ymar mergejilteig mdj bolox u? bayrlala ^^

Хумбага (зочин)

Сайн байна уу? Намайг Хумбага гэдэг.Үнэхээр гоё юмаа. Өнөөдөр ажил дээрээ дүрсгүйтээд сууж байгаад google-s зургуудаа хайх гээд Хумбага гээд нэрээ оруулсан чинь ийм сайхан мэдээлэл, бүтээлүүд олж харлаа. Та үнэхээр хичээнгүй уран бүтээлч хүн юм таньд өндөрөөс өндөр ажлын амжилт хүсэн ерөөе.

Цэцгээ

Та нартаа баярлалаа :) Би нягтлан бодогч мэргэжилтэй ккк:D Хумбага гоё нэр шүү! Та бүхэндээ амжилт аз жаргалыг хүсэн ерөөе!

,,, (зочин)

сн бн уу хумбага яаж хийдэг заавар оруулж болох болов уу??? баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)