Хэрэглээний Урлал : Хөшгөнд хадгалагдсан товчис

Хөшгөнд хадгалагдсан товчис

Өөрийнхөө гараар гэртээ юм хийж тавих эсвэл гэрийнхээ зүйлсийг өөрчилж янзлах бас л сонирхолтой ажил шүү. Саяхан цонхныхоо торон хөшгийг нь жаахан гоёмоор санагдаад өөрт байсан хэдэн товчоороо ингэж янзаллаа. Үнэхээр шинэлэг бас хөөрхөн болсон болохоор байсхийгээд л цонхон дээрээ очиж байгаа. Хийхэд ч амархан болохоор та нар маань хэрэгжүүлээд үзээрэй.

Өмнө

Танд дор хаяж 80-100 орчим ширхэг хөөрхөн цэцгэн товч байхад нэг өрөөний хөшигөнд чинь хангалттай хүрнэ. Товчныхоо өнгө болон загварыг хөшиг, тор тэр ч бүү хэл өрөөнийхөө зарим нэг зүйлд тохируулан сонгоорой. Би болохоор ногоон шаргал хөшиг болон торондоо ногоон өнгийн цэцгэн товч сонгосон.

Ялангуяа хүүхдийн өрөөнд бол илүү хөөрхөн харагдах байх шүү.

Дараа

Товчныхоо өнгөтэй адилхан утас, зүүгээр товчоо оёж тогтооно. Нааж болох ч хэрвээ оёчихвол дараа нь товчоо авч өөр зүйлд хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл хайрцаг саванд биш хөшгөндөө тогтоож товчоо хадгалж байгаа л гэсэн үг.

Товч хадгалах шинэ газартай болсон уу хэхэ:D

Бид товчинд хайртай!

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Lkhagva (зочин)

Yostoi huurhun sanaa bainaa, goyo boljee. nadad bas neg goyo hoshignii sanaa baigaa, daraa teriigee hiij uzuulnee. Oirdoo zaw muutai hiij amjihgu ym oo. :)

cherry (зочин)

Сайн уу...Амидаа минь...Сайхан санаа байна.Өвөрмөц сэтгэдийн шүү...хэ хэ ...Гое болжээ.

Үнэн үг

Үнэхээр хөөрхөн болжээ. Гайхалтай сайхан харагдаж байна. Хөшиг нь үнэн тасархай болжээ.

asdfghjkl

wow yamar goy yum bee,uuriin gesen gertee bolod bugdiig ni heregjuulnee

goyeej

ёстой хоорхон болжээ :))

Золу

Ямар хөөрхөн юм бэ таньд сэтгэхгүй уран үйл гэж алгаа :)

Цэцгээ

Lkhagva: Аанха тэгээрэй. Бас энийг ч туршаад үзээрэй:)
cherry: Хэ хэ баярлалаа:)
Үнэн үг: Аймаар магтуулчихлаа хэхэ:)
asdfghjkl: За тэгвэл хурдан тусдаа гарахыг ерөөе:)
goyeej: Баярлалаа:)
Золу: Баярлалаа:)

deegii (зочин)

humbagiig angliar yu gdiin.

Блогчин ээж

Ёстой гоё болжээ. :)

Хармогү

ёоо та нээрээ янзын сэтгэх юмаа ккк.. Ингэж хэн бодоховдээ ер нь тээ.. Мундаг аниа шүү

Mellsii (зочин)

маш их таалагдлаа. таны блогоос гарч чадахгүй нь ээ

battuya (зочин)

Sain bnauu?uuriin chin sait uneheer taalagdlaa! Ene huurhun helbertei tovchnuudiig hna hiideg be?,mun jijig ovriin nehmeliin mashin haanaas awbal hymd bdag bol?,esgii samnadag mashin hna bdag um boloo meddeg bol helj tuslaach !!!bayrlalaa!!!

Цэцгээ

Та нартаа бүгдэд нь мааш их баярлалаа :) Блогоор маань үргэлж зочилж байгаарай.
Хумбагыг yoyo гэдэг, эдгээр товчнууд,нэхмэл болон оёдлын машин ЦОХ дэлгүүр дээр зарагдаж байгаа. Утас 99080947

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)