Хэрэглээний Урлал : Золу, Үнэн үг хоёрт :D

Золу, Үнэн үг хоёрт :D

Сая Золу -н блог дээрээс намарт дурласан шүлэг уншаад тэгсэн Үнэн үг намарт дургүй гээд тэгээд бодлоо л доо би ингэхэд намарт дуртай юм болов уу дургүй юм болов уу  гэж. Тэгээд л .....

Autumn and trees with red and orange leaves

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зургийг эндээс

...Навч нь нэг нэгээрээ тасарч унах модыг би харах дуртай
Яагаад ч юм тэр нүцгэрэн үлдэхдээ илүү төгс харагддаг
Унасан навчис модондоо хорогдон эргэлдэх нь өрөвдөм ч
Удалгүй тэд хаашаа ч юм одох болохоор атаархмаар...

Зургийг эндээс

...Хэрвээ тэр навчис шиг хэтэрхий эрх чөлөөтэй бол

Хүсэл гэж үгүй, хайр гэж үгүй

Хоосон тийм ертөнцөд

Хий дэмий л эргэлдэх байсан биз...

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Тийм шүү. Хүн бүр эрх чөлөөг ханатлаа эдлэмээр, яг л салхи шиг байхыг хүсдэг ч эрх чөлөөг нь боомилж байгаа нэгэнд тэмүүлдэг. Тэр тэмүүллээсээ аз жаргалыг олдог юм байна. Энэ тухай бодож байсангүй. Чиний шүлгийг уншаад, миний эрх чөлөөг хамгийн ихээр хааж боогдуулдаг хүмүүс миний хайртай гэр бүл юм байна шүү дээ гэж бодлоо : )

Цэцгээ

Үнэн үг: Баярлалаа чамд би бас энд эрх чөлөөг минь хязгаарладаг бас намайг илүү ихэд тэмүүлэхэд хүргэдэг тэр хайртай хүмүүстэйгээ хамт байгаа:P

goyeej

хоох намаршил манай бусгуйчуудэд онгодоо харамгуй хайрлажээ дээ

Золу

ямар гоё юм бэ :)

Золу

Та товчхон атлаа үнэхээр их зүйл бодогдтол гоё дүрсэлжээ :)

Цэцгээ

goyeej: Онгод хайрласан Золу, Үнэг үг хоёрт гялайлаа:)
Золу: Баярлалаа чиний нөлөөлөл шүү:)

scorpio

ээжид онгод хайрлаач намар минь

Үнэн үг

Өчигдөр нээрээ зөндөө их баярласан шүү. Тэр эсгий, утаснууд миний бодож байсанаас ч гоё өнгөтэй байсан. Бас хайч нь миний бодож байснаас ч том байсан. Одоо урлаад өгнөө ккк

Гана

би бол намарт аягуу дуртай гоё ш д навч хөглөрсөн модон дундуур алхахыг мөрөөддын хэхэ...

shijir

заза алдын байна үнэн тасархай

Khan-So

gaihaltai

Khan-So

gaihaltai

Khan-So

gaihaltai

Цэцгээ

scorpio: Хайрланаа хайрлана:)
Үнэн үг: За таалагдсанд баяртай байна. Гоё юм зөндөө хийгээд блог дээрээ тавиарай. Амжилт:)
Гана: Тийм шүү хөглөрсөн навч цаанаа л нэг дулаахан байдаг юм.
shijir: Баярлалаа:)
Khan-So: Баярлалаа:)

scorpio

гана нөгөө юу шдээ, муисын 1,3-н зааг аркаар ороод алххаар гоё шд, 2 талдаа том моднуудтай болохоор газар битүү шар алаг навчис болцон байдийн

Үнэн үг

Тэр сайхан навчин дээр чинь хүүгээ аваачиж тоглуулах юмсан. Навч гишгэж дэвслэх дуртай юм байгаан

Атаархуу Азаа

namar shaanshan ta buur shan towch uguulje

Цэцгээ

scorpio: Тийм үү нэг тэр хавиар явж таарвал алханаа.
Үнэн үг: Харин тийн манай хүү бүр навч шарласан байна гээд л гарах болгондоо хөөрөөд байгаа.
Атаархуу Азаа: Хэ хэ баярлалаа

muugii (зочин)

сайхан юмаа.хоосорсон сэтгэлд минь очгялалзах шигч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)