Хэрэглээний Урлал : Солонгорсон төрсөн өдөр

Солонгорсон төрсөн өдөр

Хайртай охины минь төрсөн өдөр  болоод завгүй хэдэн өдрүүдийг өнгөрөөлөө. Блог уншигчид маань намайг бичлэг оруулахгүй байна гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Миний бичлэг оруулдаг тоо маань яг  хэвээрээ байгаа шүү. Сардаа хамгийн багадаа 2-4-н удаа бичлэг оруулдаг. Тэр заншилаараа л зав гаргаад бичлэгээ оруулж байгаа гэдгээ дахин хэлэхийг хүссэн юм.  Жишээ нь энэ бичлэг гэхэд л 9 сарын 3-дахь бичлэг.

Гэр бүлээрээ тэмдэглэдэг хамгийн том баяруудын нэг бол яахын аргагүй миний хүүхдүүдийн төрсөн өдөр. Тэдний хувьд ч, бидний хувьд ч энэ өдөр бол үнэхээр чухал гэж боддог болохоор хичнээн их ажил байсан ч бүгд хойшлогддог юм. Жил бүрийн төрсөн өдөр нэг иймэрхүү тогтолцоотой байдаг.

Төслийн нэр: Төрсөн өдөр

Захиалагч: Хүүхдүүд

Зохион байгуулагч: Ээж

Дэмжигч: Аав

Туслагч: Эмээ болон хааяа нагац эгч

Оролцогч: Уригдсан зочид:P

За тэгээд зохин байгуулагч бол баярын ерөнхий төлөвлөгөө, урилга, гэрийн чимэглэл, хүүхдүүдийн бэлэг, баярын бусад үйл ажиллагааг хариуцаж гүйцэтгэдэг бол дэмжигч маань баярт хэрэгтэй бүх зүйлийг цуглуулахаас гадна баярын хоолыг бүхэлд нь хариуцаж ахлах тогоочийн ажил хийдэг. Ингээд л манай гэр бүлийн том баяр маань захиалагчид болон оролцогчиддоо хүрнэ дээ.

Энэ удаагийн төрсөн өдөр маань Гүнжийн солонго гэсэн сэдэвтэй. Солонгын өнгийг ашиглан чимэглэл болон бусад зүйлсээ зохицуулж хийсэн. Зургуудыг сонирхоорой:)

Урилга

Ерөнхийдөө бэлэн зүйлс болох урилга, малгай, дарцаг, чимэглэл ашиласан юм. Бараг л нэг настай байхад нь ч билүү энэ чимэглэлүүдийг нэг дэлгүүрээс бөөн олз гэж олоод хадгалж байгаад сая л ашиглалаа. Дугтуйгаа урилгандаа тохируулж хийсэн.

Солонгын 7 өнгө гэдэг өөрөө их гоё болохоор охины маань төрсөн өдрийг илүү өнгөлөг, цоглог болгож өгсөн. Эхлээд солонго оруулна гэж бодоогүй байж байгаад урилга зарим чимэглэлд нь солонгын зураг байхаар нь санаа авч оруулсан юм.

Гэрийн чимэглэл

Гэрийн чимэглэлээ бэлэн зүйлсээс гадна 7-н өнгийн бөмбөлөг болон тууз ашиглан чимэглэсэн.

Зарим ханан дээр нь хүүхдүүдээрээ гүнжтэй холбоотой зургуудыг өнгө ялган будуулж наасан.

Ширээ засалт

Би сайхан зассан ширээнд дуртай гэхдээ бүр онцгой зассан шүү. Өөрийнхөөрөө зохиож бүтээж бүх зүйлээ зохицуулж зассан ширээ үнэхээр онцгой цор ганцхан байж чаддаг юм.

Ширээний голд байгаа энэ хөөрхөн бөм бөм цэцгүүд бол үнэхээр хөөрхөн юм билээ.

Үүнийг хийхэд танд том жижиг хоёр бөм бөм хийгч хэв, нэхмэлийн утас байхад л хангалттай.

Төрсөн өдрийн бялуу

Бялуугаа ингэж дээд талыг нь цулгуй хийлгээд дараа нь өөрөө чимэглэсэн.

Өнгийн үрлэн чихрээр солонго хийгээд хажууд нь гүнжийн титэм, дохиур хоёр тавьсан.

Титэм, дохиур хоёр цаасаар хийсэн гэхэд дажгүй болсон байгаа биз.

Зарим хоол унд

Бүх хоолыг аав нь хийсэн. Сайхан хоолгүйгээр сайхан баярыг яаж төсөөлөх билээ. Хичнээн завгүй байсан ч бидэндээ цаг гаргаж чаддаг чамдаа баярлалаа.

Жимсний зууш. Mashmallow гээд нэг төрлийн зөөлөн чихэртэй олон төрлийн жимстэй зууш.

Хүйтэн зууш. Гоймон, мах, самар, цац байцаа гээд л ороогүй ногоо цөөхөн.

Хавчуургатай талх. Tuna гээд загасны даршилсан мах байдаг даа тэрийг алим хушга гэх мэт зүйлстэй холиод өндөгний сүмсээр амтлаад талхны завсар зуушны навчтай хамт хавчуулан иддэг.

Амттан. Энэ амттанг хэд идсэн ч уйдамгүй үнэхээр гоё. Лууван болон үзэмтэй нэг төрлийн cake. Халуунаар нь зайрмагтай хольж иднэ. Хичнээн их идсэн ч амттанд үргэлж зай байдаг гэж нөхөр маань хэлдэг юм хэхэ.

Үндсэн хоол. Төмсний нухаштай мах, самартай амталсан будаа байсан ч зургыг нь авч амжаагүй юм байна.

Ирсэн бяцхан зочиддоо ирсэнд баярлалаа гээд нэг жаахан бэлэг бэлдсэн юм.

Энэ нэг хөөрхөн гүнжтэй чихэр дэлгүүрээс олддогын:) Тэр чихрээс болоод ч тэр үү бусад олдсон юм нь гүзээлзгэнэ ба ягаан өнгө хоёроор бүрдсэн хэхэ.

За тэгээд нэг ийм төрсөн өдөр болоод өнгөрлөө дөө.

Охин минь,

Чи бол хайраас ургасан цэцэг

Чи бол хүслээр заяасан үр

Чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!

Хүүхэд бүр элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай байг гэж хүн бүр хүсэж бас тийм байлгахын төлөө хичээж яваарай:)

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Khan-So

tsoooooooooooooooooooooooooor



Khan-So














gaihaltai ta hamgiin shn eej shuu...

Khan-So

huuhded ni : torson odriin bayriin mend hurgie
aavd ni: ih shn togooch ym aa baharhaj bng
tanid gaihaltai zohion baiguulagch,gaihaltai eej hun ym bn taniig uneheer bishirch yvdag shuu
ger buld ni az jargal hamgiin sn shn buhniig husen erooe

deegii (зочин)

yamar giy yum be. uneheer buh yum ni garaar hiisen,ungu uzemj ni togs yostoi heleh uggui angaijiinaa kkk. ohind ni tursun udriin mend.

GERELTUULEG (зочин)

mUNDAG EEJ SHUU...YAMAR CH GOY UUR AMISGAL WE IIM GOY HAIRAND HUUHDUUDEE OSGODOG mONGOLIIN ULGER JISHEE SHAN GER BULIIN EZEGTEI GDEGTEI HEN CH MARGAHGUI...MAMUD N TORSON ODRIIN MEND HURGEY...
GOY ZOHION BAIGUULJEE :)

goyeej

Хоох чи ч мундаг ЗБ юмаа гайхалтай сайхан ,ширээ сандал , торт гээд л ... тэр жимсний салатанд зоолон чихэр хийх чинь ёстой сайхан санаа байна дараа туршиж узнээ манайхан тийм чихэрний хорхойтнууд юм чинь гоё болох байхаа , ийм сайхан хоолнууд хийдэг манай Батаа ах ч мундаг юмаа ( Ооё шал худлаа нэрийг нь мэддэг царайлав :)) ) . За гайхан бишрээд охинд нь мэнд хургэхээ мартах нь , ийм сайхан хайранд умбаж яваа охинд баяр хургэж аз жаргал хусье :))

Цэцгээ

Khan-Co: Дүүдээ их баярлалаа. Мэндийг нь зохих хүмүүст нь дамжуулна аа:) Чамд бас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе:)
Дээгий: Их баярлалаа:)
Гэрэлтүүлэг: Их баярлалаа:)
Гоё ээж: Их баярлалаа бас их ойролцоо л таалаа даа хэхэ. Танай гэр бүлд бас хамгийн сайн сайхныг хүсэе:)

Сарнай (зочин)

хайртай охинд нь төрсөн өдрийн мэнд та ч үнэхээр уран юм аа. Охиноо нэг нас хүрхээр нь ингэж баярыг нь тэмдэглэж өгөх юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө ш дээ мундаг юм аа ойрд охин минь ханиад хүрээд тух муутай л байлаавөнөөдрөөс арай дээрдсэн жаахан хүүхэд өвдөх үнэн хэцүү юмаа. Нээрээ би танаас өнгийн эсгийнээс чинь авах эгсэн юмаа байгаа юувавна гэчээд л охинтойгоо 2-уулхнаа байсан болохоор авч чадахгүй л байлаа

Ribonnie ♡

Хоооох атаархмаар юм :PP

Үнэн үг

Хөөөөөөх үнэхээр дуу алдмаар сайхан төрсөн өдөр байна. Хөөрхөн охинд нь өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе! Ээж шигээ гайхалтай бүсгүй болоорой гэж байна гэж дамжуулаарай. Амаа ангайгаад л бүгдийг нь шуналтай уншлаа. Солонгын 7 өнгө ямар гоё цоглог юм бэ? Бас тэр салатнууд яасан гоё юм бэ? Цэцгээ маань зав гарвал нөхрийнхөө гарын хоолноос ганц хоёрыг зааж өгөхийг бодоорой. Үнэхээр сурмаар санагдаж байна шүү.

Золу

Хайраас төрсөн бяцхан гүнждээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе...Цэцгээ эгчдээ, хайртай гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье :)
Би энэ бичлгэгийг уншаад бүр огшоод нүдний нулимс цийлэгнээд байна, Та үнэхээр сайхан энергитэй :)

goyeej

очигдор шууд л зоолон чихэртэи жимснии салат хииж идсэн унэн тасархаи болсон чамд сэтгэлдээ талархан талархан идсэн баруун чих чинь хангинасан бол тэр би шуу

Цэцгээ

Сарнай: Сайн уу, баярлалаа. охин нь том болж байна уу, төрсөн өдөр нь хэзээ болох юм бэ. Ханиад хүрвэл дор нь дарж байгаарай. Яг ямар эсгий асууж байгаа юм бол оо. Хүсвэл би тавичихъя.
Тууз ♡: Хэ хэ:)
Үнэн үг: Баярлалаа хэлсэнийг нь дамжуулаад нэг үнсчихнээ. Манай хүний хийгээд байдаг жорууд нь дандаа интэрнэтэд байдаг юм шиг байна лээ. Тэгэхээр олоод авахад амар байх.
Золу: Баярлалаа. Бүгдэд нь мэндийг нь дамжуулнаа. Сайхан энерги авсан гэж бодсон чинь надад бас нээх сайхан санагдчихлаа. Хүүхэд гэдэг өөрөө л бөөн эрч хүч юм даа.
goyeej: Хөөх дор нь амжуулсан байна шдээ. Дээр нь бас наргилын самрын нунтаг хийгээрэй. Нунтаг коканат гээд жижгээр ууталчихсан байгаа.

Ame

yaammar goe um beeee !
yostoi mundag eej umaa, bi ch bas tani shig ohiniihoo tursun udruudiig ingej goe temdegluulj ugnuu ^^

Сарнай (зочин)

харин тиймээ ахиад ханиад хүргэхгүйг хичээнээ.миний охин одоо 7 сар л хүрч байна. Өнгө өнгийн эсгийнүүд байсан ш дээ хуйлцан юм шиг нь байж ч болно нөгөө дөрвөлжин нь байж ч болно оо гол нь шар өнгө орсонгоос нь байвал зүгээр байна аа байвал хэлээрэй би яаж ийж байгаад авна аа

Цэцгээ

Ame: Баярлалаа:) Тэгээрэй амжилт хүсье:)
Сарнай: Аан бас ч мундаг болж байгаа юм байна аа. 4-н өнгийн эсгий шар өнгө ууссан байгаа бас 3-н өнгөөс ч дотроо шартай байгаа өөрөө үзэж байгаад сонгоорой.

Сарнай (зочин)

Ок баярлалаа

oyu (зочин)

aaaayaaaguuu ..yamar mundag buhnig chaddag eej,gerig giiguulegch gergii we..bi uchigdur net uhaj bgad solongiin 7 ungiin t.uduriin yanz buriin zuil harchaad ohiniihoo t.udriig ni ingej hiine dee gej bdoj bsan...yostoi goyo bn..bi bas ohin, huutei..tanai ger buld hamgiin sain shan eruul enh az jargalig husie..bas amjiltig

Saruul (зочин)

sain bn uu, anh udaa tanii blogiig uzej bn aa, uneheer gaihaltai yum aa, mundag yum aa, uneheer bishirch bn shuu l gej helmeer bn
maaaaash ih amjilt husie

Undrakh Smile (зочин)

Xuux ter jimsnii salatand marshmellow xiij boldogiig anx ydaa sonsloo shd. Goe boldog bxdaa. Ter tuna xawchyyrgiig xiij uzmeer sanagdchixlaa. Tanai nuxur blogtoi yum yy?
Ner ni yu um bol?

ууганбилэг (зочин)

сайн байна уу энэ PRINCE гэсэн бичигтэй ягаан өнгийн бэлэгний уутыг өөрөө хийсэн үү? эсвэл худалдаж авсан уу? авсан бол хаанаас авсан бэ? ажилтануудынхаа хүүхдүүдэд бэлэг боогоод өгөх гэсэн юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)