Хэрэглээний Урлал : Дахин ашиглахуй ″Хүүхдийн өмдүүд″

Дахин ашиглахуй ″Хүүхдийн өмдүүд″

За хөөрхий ахиад л аавын цамцаар юм хийчихлээ. Гэр сэрүүхэн байгааг ч хэлэх үү жаахан зузаахан өмд гэртээ өмсөж байхгүй бол даарах шинжтэй. Тэгээд аавынх нь нэг өмсдөггүй зузаавтар цамцаар нь хоёр хүүхдэдээ өмд хийсэн юм.

Охин болохоор заавал ямар нэг гоё юм хийлгүүлж байж өмсөнө гэсэн болохоор хэдэн хөөрхөн товчоор түрүүнд нь чимэглэл хийгээд өгсөн чинь бөөн баяр өмссөн.

Ах бол тэгээд л ээж гоё гэсэн бол гоё гээд л бодчихдог болохоор гоё юмаа гээд л өмсчихөж байгаа юм чинь.

Бид хуучин юмаараа юм хийхийг хэмнэлттэй, ариг гамтай гэдэг талаас нь ойлгодог бол орчин цагт энэ маань ногоон урлал буюу байгальд ээлтэй эдийн засгийн хэмнэлттэй урлал болж хувираад байгааг би өмнө нь дурьдаж байсан. Тийм болохоор бид хуучин юм, муу юм эсвэл хэрэггүй юм гэж аливааг нэг талаас нь харах биш хэрэггүй байсан ч бид хэрэгтэй болгож чадах учраас хаяж гээхээ урьтал болголгүй байгаль ээжийнхээ өмнө хариуцлагатай иргэн байхын хувиар болж л байвал дахин ашиглаж байхыг хүсэж байна. Тэгээд эмээгийнхээ ярьж өгдөг байсан нэгэн сургамжит түүхийг ярьж өгөхийг хүслээ. Тийм тод санахгүй байгаа ч эмээгийнхээ ярьж өгсөн энэ сургаалыг мартахыг хүсдэггүй болохоор жаахан найруулаад сонирхуулая.

"Нэгэн шавь багшийнхаа хуучин цамцыг хаях гэтэл шавь минь наадахаараа тоосоо арч гэж гэнэ. Шавь цамцыг хоёр хуваан тоосоо арчих болов. Төд удалгүй алчуур муудахад дахин хаях гэтэл шавь минь наадахаараа ширээгээ арчиж саваа цэвэрлэж бай гэв. Шавь мөн л хэлсэнээр нь хийж байгаад дахин хаях  гэтэл шалаа арчиж гутлаа цэвэрлэж бай гэв. Төд удалгүй алчуур бүр сэмрэн муудахад шавь нь багшаа одоо хаяна биз дээ гэж тэсэлгүй асуув. Багш үгүй ээ шавь минь би наадахыг чинь хэсэглээд гадаа байгаа шавартайгаа хольж зууран байшингаа шавнаа гэж хэлээд аливаа юм хэрэггүй болно гэж байддаггүй юм хүн өөрөө л түүнийг хэрэггүй болгодог. Тиймээс аливаад төгсгөл гэж үгүй гэж сургасан гэдэг."

Зургыг эндээс

Тэр шавар байшин олон зуун жил болж өгөршин муудаад дараа нь шороо болон байгаль өөртөө шингээн тэр шороонд тэжээгдсэн ургамал ногоо хэдэн зуун жилээр ургана байх даа гэж би боддог юм. ....Эмээгээ бүүр саначихлаа. Хайртай шүү:)  

Бид хайртай хүмүүсийнхээ үргэлжлэл нь.......

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Сайн уу , найз нь бас энд өөрийнхөө майк , хүүгийнхээ багадсан өмд энэ тэрийг хайчилчихаад баахан өмд , нөхөөс хийх нүсэр ажилтай сууж байна , гайгүй юм болгож чадвал блогтоо тавинаа :р . Ойрд баахан л нөхөөсөөр занимаалдсан хүн байна :р

Золу

ёстой хөөрхөн :) манай ажлынхан байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай ярилцаад сууж байсын

chips (зочин)

hoorhon yum aa... gertee suudag bolohooroo duuraigaad hiideg bolno gj bodool yavaad bgaa

Sweet mommy (зочин)

tm shu. surgamjtai saihan tuuh bna. tanai 2 iher ymshg l tershen haragdJiin shu. huurhun yma hedn nasni zurvvtei we. manai 2 Zulzaga maani hurdn boloosoi

scorpio

дикритээ авчхаараа блогоос чэн салахгүй ээ

goyeej

Сая аавынх нь шкафанд нэгжлэг явуулаад 2 цамцны олзтой :р

Үнэн үг

Ёстой гоё болжээ. Охины өмд бол ёстой магтах ч үг алга. Наад товчнууд чинь их хэрэгтэй эд байна шүү. Авна гэвэл байгаа биз дээ? Би налайх УБ-ын хооронд гүйгээд олигтой ч тайван тухтай сууж чадахгүй л байна. Энэ заваарсан ажлаа дуусгаж ирж байгаад л захисан юмнуудаа очиж авна даа.

Цэцгээ

goyeej: Сайн сайн уу, өө тэгвэл бөөн ажил үйл үртэс болоод л сууж байгаа юм байна шдээ. Дуусаад блог дээрээ оруулаарай. Дээрийн хийсэн нөхөөс ёстой гоё болсон байсан шүү:)
Золу: Баярлалаа, харин тийн байгальд ээлтэй байх нь зүгээр л энгийн хуучин зүйлсээ дахин ашиглахаас л эхлэнэ гэж бодохоор бид бүгдээрээ л хийж чадах зүйл байгаа юм.
chips: Баярлалаа, тэгээрэй тэгээд гоё хийсэн юмнуудаа үзүүлээрэй:)
Sweet mommy: Сайн уу, ойрд уулзаагүй хүн байна шдээ. Бүр хоёр хөөрхөн зулзагатай болоод гоё байгаа юм байна даа. Манай хоёр бараг л хоёр насны зөрүүтэй. Жаахан завтай болбол блогоо хөтөлж эхлээрэй:)
scorpio: Хэ хэ за тэгээрэй. Тэгээд хөөрхөн мамудаа олон гоё юм хийэ өгөөрэй.
goyeej: За тэгүүл ч бөөн олз олж дээ хэхэ. Амжилт хүсье:)

Цэцгээ

Үнэг үг: Баярлалаа, за ажлаа дуусгаж байгаад л тухтайхан суугаад үзэж тараарай хө:)

Sweet Mommy

Tmu yasan huurhunii tegwel yag l tanai 2shg yum bnaaa:)

zazaa (зочин)

zahisan yumaa hurdhan avch duugiinhee ohind yum hiij ogoh yumsaaaaan manai hun ajil amjaagui gesen shaltgaanaar orhiod irsen odoo duu irne duugee avaad irj uzeerei gej guigaad l bna yahiin buu med

holy (зочин)

tanii blog d uneher durtai bolod bga shu suulin uyd. huvtsas yaj esgej surah talar bichleg orulj ogooch

.•*`GℓαмσʋR`*•.

Ер н хараад байхад хүмүүс эмээгээсээ эзэгтэй хүний үүрэг даалгавар ур чадварыг сурдаг юм бхнээ :) ээжүүд ч гэсэн байгаалдаа гэхдээ эмээ нар л илүү байх :P

Цэцгээ

Sweet Mommy: Манай хоёр ч одоо ид бужигнуулж байна даа. Орон дээрээ хамаг дэрээ овоолоод хамаг зөөлөн тоглоомоо унтуулж байна гэнээ хэхэ.
zazaa: За нэг боломж олдонгуут нь авхуулчих байж л байна.
holy: Баярлалаа. Би гэдэг хүн чинь тийм эсгүүр оёдлын мэргэжилгүй хүн шүү дээ. Хүүхдийнхээ хувцсыг хийх юман дээрээ тавьж багцаалдаж байгаад л эсгэчихдэг юм хэхэ.
.•*`GℓαмσʋR`*•.: Тийм байх аа, би бол багадаа эмээ өвөө хоёр дээрээ өссөн болохоор тэр хүмүүсийн нөлөөлөл надад илүү байсан байх аа.

Монгол ээж

Nodnin blogoor chini ordog bsan, odoo bur yanztai goyo boljee. Neg um asuuh gesen umaa. Deerh umdnuud shig zuulun materialiig yamar oyodliin mashinaar oyoh ve? Garaar oyoh uu? Er ni oir zuuriin um oyoh, olon uildeltei murtluu hereglehed amar yamar mashin bna ve? Haanaas hudaldaj avch boloh ve? Bi 10 jild baihdaa uurtuu ih um oyoj umsdug blaa. Tegehed deer ueiin orosiin oyodliin mashin bsan um. Odoo Goyo eej ta hediin blognoos um oyoh huseltei bolood bnaa

Цэцгээ

Монгол: Блогоор маань зочилсонд бас сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. Би дээрх өмдийг өөрийнхөө цахилгаан машинаар оёсон. Оёдлын машин сонирхож байгаа бол урлан дээр ирээд үзээрэй. Англиас оруулж ирж байгаа их цэвэрхэн оёдолтой боломжийн үнэтэй цахилгаан машин байгаа.

mainbayar (зочин)

orchin ued ingej gertee yum hiideg hun hovor bhaa. anh surguulid orj bhad eej mini nadaa neeh hoorhon plaj oej ogch bilee. bas 7dugaar angi hurtelee gutal delguurees hudaldaj avch omsch uzeegui.ingeed bodhoor deer ueiin humuus ih ahuich bas ih hodolmorch bjee/

нака (зочин)

Үнэхээр гоё юмаа. Урьд нь манай ээж минь наадам, цагаан сараар надад өөрөө л гоё гоё хувцас хийгээд өгдөг байж билээ. бид нар ч дэндүү залхуу болсон юм шиг байна.

tsengee (зочин)

huurhun ymaa. nadad ih taalagdlaa. bi gertee huuhdee haraad suuj bgaa bolohoor sanaa avah zuil ih bn. bayrlalaa. chamd amjilt. az jargal husie

Цэцгээ

mainbayar: Харин тийм ээ бидний ээж эмээ элэнц хуланц гээд л удам холдох тусам улам уран байгаад байгаа нь миний амьдрал дээр хүртэл харагдаад байна аа :P
нака: Тийм шүү аливаа баяр ёслол тэднийхээ хийсэн хувцасаар гоёод их л догь байдаг байж дээ.
tsengee: Баярлалаа, блогор маань зочилж байгаарай, чамд амжилт хүсье!

Нангу (зочин)

Блогийг чинь ухаад биширч гүйцлээ мундаг гээд л цааш хэлэх хамаг гоё үгнүүд дээр дээрээсээ урсаад бнаа ккк амжилт амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)