Хэрэглээний Урлал : Цаасан нугалбар ″Эрвээхэй чи нис нис″

Цаасан нугалбар ″Эрвээхэй чи нис нис″

Найз маань надад оригами хийдэг зориулалтын цаас бэлэглээд би гэдэг хүн бараг л анх удаа жинхэнэ оригами цаас гэдгийг гартаа барьж цаасан урлал хийж үзлээ. Урьд нь өнгийн цаасаар л ганц хоёр удаа оролдож үздэг байсан ч ингэж гоё санагдаж байсангүй:)

Цаасан нугалбард зориулсан цаас гэдэг үнэхээр гоё юм аа. Цаасыг ингэж гоё хийж болдог гэж урьд нь төсөөлдөггүй байж.

photo

Тэгээд л нөгөө гоё цаасаараа нэг юм хийж үзье гээд хайж байгаад энэ эрвээхэйг хийх аргыг олсон юм.

Эхлээд нэгийг л хийх гэж байснаа болиод бүх цаасаараа эрвээхэй хийчихсэн. Та нартаа хэрхэн хийх зааврыг нь бас бэлдлээ:) Завгүй ч гэсэн блог дээрээ тавьж сонирхуулах гээд хэдэн өдөр л нухлаа хэхэ.

Цаасан нугалбарын аргаар эрвээхэй хийх заавар

1. Цаасаа өнгийг нь дотор нь оруулж байгаад тал бүрээр нь голоор нь нугалаас үүстэл голоор нь нугална.

2. Дараа нь өнгөө гадна талд нь гаргаж байгаад эсрэг өнцгүүдийг дайруулан ташуулдан мөн хоёр талаас нь нугална.

3. Үүссэн нуглаасны ормоор цаасаа хошуулдан нуглана.

4. Дараа нь нэг талын үүссэн гурвалжин хэлбэртэй хэсгийг доод талаас нь дээш зэрэгцүүлж нугална.

5. Одоо эсрэг талын гурвалжинг дээд талаас нь доош нь дарж нугална. Нугалахдаа үзүүрийг нь 5-7 мм илүү гаргаж зөвхөн гол хэсэг дээр гараа дарж нугална. Өөрөөр хэлбэл хуруугаар дарагдаагүй хэсгүүд нугараагүй нумарсан байдалтай байна гэсэн үг.

6. Гараа дараастайгаар эргүүлээд илүү гарсан үзүүрээ давуулан нугална.

7. Одоо нугалбараа голоор нугалж сайтар чимхэнэ.

8. Одоо нугалбараа сул тавь. Эрвээхэй чинь бэлэн болчихлоо.

9. Үүнийг илүү эрвээхэй шиг гоё харагдуулая гэж бодоод цэцэгний дохиур ашиглан эврийг нь хийсэн. Ингэхдээ дохиурын голыг олон нугалаасны завсраар цавуу түрхээд дээр нь дохиураа голлуулаад цаасаа дарж нугална.

10. Эврээ биетэйгээ сайтар тогтоохын тулд бичгийн хавчаараар чимхэж хэсэг хугацаанд байлгаарай.

11. Ингээд л таны хийсэн хөөрхөн эрвээхэй бэлэн болчихлоо шүү дээ.

Та түүнийг хаана л бол хаана тогтоож байрлуулж бас дүүжилж болно. Бид цаасан урлалыг ч гэсэн аль болох хэрэглээ талруугаа ойртуулж хийж байвал надад гоё санагддаг юм. Зүгээр л нуглаад тавих биш хийсэн зүйлээ хэрэглэж ашиглаж чадаж байвал энэ нь жинхэнэ таашаал өгөх болно.

Би болохоор хийж байх үедээ л агаарт дүүжилвэл гоё юм байна гэж бодож байсан болохоор шууд л энэ унжилагыг хийчихсэн. Төсөөлж байснаас ч гоё болсон болохоор ахиж цаас захиад охиныхоо орны дээр бас ажил дээрээ хийж тавьсан. Дараа ажил дээрхийн зургийг авч энд нэмнээ.

Унжлага хийхэд танд 3-н ширхэг шорлогны мод, цэцэгний иш ороогч тууз(зөвхөн ногоон гэлтгүй олон өнгөтэй байдаг болохоор түүнийг олон янзын урлалд ашиглаж болдог) эсвэл цаасан тууз, сатуркан утас байхад л хангалттай. Хоёр ишээ эхлээд тус тусад нь ороогоод дараа нь голыг нь олж байгаад чагтлан холбож орооно. Дараа нь үлдсэн нэг модоо голоор хуваагаад мөн л том шигээ орооно.

Утсандаа эрвээхэйгээ уяад дүүжилнэ. Харин хамгийн доод талд нь нэг юм байвал зүгээр санагдаад өнгө өнгийн утсаар энэ бөм бөмийг хийсэн. Нөгөө унжлагандаа цаасан бөм бөм хийсэн.

Эрвээхэйнүүд маань цаас болохоор хөдөлгөөнд мэдрэг тэгээд унжлага болохоор орчиндоо үзэмж нэмээд үнэхээр гоё харагддаг юм билээ. Маш хямд төсөр материалаар бүтэх энэ унжлага хүүхдийн орны дээр болон гэрийн чимэглэлд гайхалтай тохирхох юм билээ.

Эрвээхэй чи нис нис эргэн эргэн нис эрээн өнгөөрөө гайхуул ээжийн охиныг баясга:)

Холбоотой бичлэг энд.

Урлал бүхэн сайхан:)

start=22 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 72-с 23-72 харуулж байна

тэнэг, мангар
zoloo (зочин)

yamar goy yum be ene tsaasiig haanaa s avch boloh ve ohindoo avch ugch zaaj ugmuur baina

baska (зочин)

bi tanai saitiig bainga uzdeg
udaan buur olon jil haij bsan tsaasaa olloo umnu ni bi solongosoos zahij avchruulj bsan yumaa
odoo zahij bsan huneesee holboo tasraad avch chadahgui bga yum
ta haanaas yaj avsan be
nadad zahij ugch boloh uu yamar unetei bn ve
ug n neleed tom 60 60 hemjeetei mongol munguur 1 sh n 600-800 tug bolj basn yuma barag 6 jiliin umnu l duu
olj avahad min tuslaach

Цэцгээ

zoloo: Утсаар ярьж байгаад байгаа газраас нь очиж аваарай.
Баска: Блогоор маань зочилдогт нь баярлалаа. Хэрвээ иймэрхүү нугалбарын цаас авна гэвэл бэлэн байгаа. Харин арай томыг захих бол утсаар яриад тодорхой хэлээд захиж болноо.

Зочин

ямар хөөрхөн юм бэ охиндоо хийж өгнөө
зааж өгнөө

dalai_987@yahoo.com (зочин)

Баярлалаа. ёстой хөөрөхөн юм байна. би харж байгаад хийж үзлээ болж байна шүү. харин ийм цаас олж авмаар байна туслаач.

Цэцгээ

Зочин: Баярлалаа, тэгээрэй:)
dalai_987@yahoo.com: Эдгээр цаас нь манай урлан дээр байгаа ирээд авч болноо,

төгсөө (зочин)

би оригами хийж сурмаар байна. нэг зүйлийг нэг гэхгүй л хиймээр байна. цаасаа хаанаас авах вэ? таны утасыг авлаа. холбоо баринаа. үнэнхээр гоё блог болжээ. дахиж орж үзэж байх болноо.

tungaa (зочин)

hi uneheer uran buteelch hun yumaa tanid bayr hurgei tv-r zaasan tsaasan salipetkaar hiisen bunbulugiig zaagaad uguuch

Цэцгээ

төгсөө: Сайн уу, манай дэлгүүр маш гоё заавартай номнууд шинээр ирсэн шүү. Утсаар ярьж байгаад урлан дээр хүрээд ирээрэй.
tungaa: Баярлалаа. Заавар нь блог дээрээ байгаа болохоор та олоод үзээрэй. Заавар гэсэн хэсэгт байгаа.

haliuka (зочин)

huh! neerei bolj bna! bi uuruu origami-n udguilan-d yawdag l daa,...ene erweehei ih taalagdlaa margaash duguilangiinhaa huuhduuded zaaj ugii duu :P

od (зочин)

ih goy yma erweeheines oor zvil hj blhu hh zaawar ni tsaastaiga tsug bdagu.

solongo (зочин)

ymar goyiin be goy boljiin

хонгорзул (зочин)

taalagdaj bna holbogdoj boloh bolwuu mail ruu holbogdoj bolhuu

Yejin (зочин)

Goooy yumaaaaaaa

Yejin (зочин)

Goooy yumaaaaaaa

amda (зочин)

estoi goe ym aa bi khiisen chine arai muukhai bolchikhloo za za ayaandaa surakh bailgui dee

daarii (зочин)

сайн байнауу? Цаасан урлалын сургалтанд хамрагдмаар байна Хаана яаж хандах вэ. Хариу өгч туслаач

Цэцгээ

haliuka: За тэгээрэй:)
od: Манай ЦОХ урлалын дэлгүүр дээр цаас ном зэрэг байгаа та очоод сонирхож болно оо.
solongo: Баярлалаа
хонгорзул: Баярлалаа. Тэгээрэй. Миний цахидалын хаяг tsetsgeee@yahoo.com
Yejin: Баярлалаа.
amda: Баярлалаа. Тэгнээ. Гоё болно. Зориулалтын цаасаар нь хийгээд үзээрэй.
Даарий: Та 99080947 гэсэн утсаар холбогдоорой. Би танд сургалт явуулж байгаа хүний утас өгье:)

naraa (зочин)

ih goe yma..hiij vzlee boljiin...ta hanandaa yaj togtoosiin be tsoh delgvvr hagas bvten saind ajildagiin mu?>

Цэцгээ

Нараа: Утас гогцоодоод утсаа скочоор тогтоосон байгаа. Бүр найдвартай арга нь шрупп өрөмдөж байгаад тэрнээсээ зүүнэ.

Ng (зочин)

Zoriulaltin tsaas ni xaana bdag yum be ix goy yumaa am lilt

Цэцгээ

Ng: ЦОХ урлалын дэлгүүрийн хаяг
4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947

sara (зочин)

sn bna uu
yamar saihan sait ve
erveehei hiilee gaihaltai sonirholtoi blaa

Зочин

Nana na na na na na na na na na naaaaagaad iim uran umbe neeeh goy umaaa ih bayrlalaa kkk

Zaya (зочин)

цэцгээ эгчээ энэ эрвээхэйгээ яаж тогтоох уу бас тэр том жижиг моднуудаа хооронд яаж холбох вэ?

Sun (зочин)

ene erweehiig angiinhaa suragchdad zaaj ugnuu. Bayrlalaa

narantsetseg (зочин)

chiheriin tsaasaar hiisen zvil bwal blogtoo tawiaraai

соко (зочин)

mash goyo sanaa bailaa. Tsoh herhen hiih talaar zovlogoo zaavar ogooch, herhen orchin burduuleh talaar bas ...

Цэцгээ

Бүгдэд нь баярлалаа. Эрвээхэйг стуркан утсаар моднуудаа ч бас тэр утсаараа холбосон. Ямар цох хийх гэсэн юм бэ. Цаас даавуу гээд л ямар материал ашиглах вэ?

neegii (зочин)

hi yamar goy ym be ene tsaac bgaa yu,zuslegiin hawtan tomno komooroo bgaa yu,zig zag haich hed gej bgaa ym bol my haygruu unee bichij boloh uu delguurluu chini ochoh bolomjgui oron nutagt bdag urlah buteeh hobbit eej bna shilen deer mash sain ym naadag sawuu heregt bna tanaid bna uu,zuimeliin surgalt chini bas busad goy goy surgaltand chini uneheer ih suuh husel baina daan ch holdood bolomjgui bna dulaa orhoor hot orno tegehdee ochood surahiig husej bgaa surgaltandaa suuj boloh uu...za za hariu heleerei huleej baiy ...............iim goy blog hotloj olon ohid busguichuuded tuslaj tohom doloj bdag chamd oshoo ih amjilt husej zondoo shineleg goy zuiliig sudlan busaddaa tugeej bgaarai gej husen yrooy

Цэцгээ

neegii: Сайн сайн уу, энэ цаас дууссан байгаа ахиж хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна аа. Хавтан хайч гээд таны асуусан зүйл бүгд байгаа. Ирээд сургалтанд сууж болно оо. Хөдөөнөөс ирсэн хүмүүстээ арай шахуу хөтөлбөрөөр орж болдог. Та ирэхдээ 99080947 гэсэн утсаар холбогдоод ирж уулзаарай. Танд их баярлалаа. Амжилт хүсье, үйл нь уран байг!

Туяа (зочин)

Танайхааас цаас авах гэсэн юм хаягаа хэлж өгч туслаач. Яасан гоё юм бэ? гайхмаараа

dulamsuren (зочин)

sn bnuu bi ng ym asuh gsiimaa bi tsasan nugalaagaar nom hih gsiimaa orchulgatai nugalaanud hergtei bgaa maa tiim ymaar tus bolhuu

В.Сарангэрэл (зочин)

маш их таалагдлаа саярлалаа.

saruul (зочин)

ih goy medeelel bn dagaad hiihed ih uramtai bailaa bayrlalaa

esuijin (зочин)

sain bna uu.nmaig esuijin gdg .bi 11 nastai. gar urlal ih sonirhdog. tanii urlanguud ih goe ymaa. tani shig hiij uzeh gsn ym. tsoh delguur haana bdg ym be. goe goe baraatai ym bna lee.

Цэцгээ

Sain uu ta buhend bayarlalaa. Asuuh zuil baival 99080947 gesen utsaar holbogdooroi :)

бааска (зочин)

гоё юмаа амжилт

аааа (зочин)

goe ymaa bayarlalaa

элбэгзаяа (зочин)

hiij uzlee goy boldiin bna

Соёлоо (зочин)

sain bn u uneheer goy yuma iim tsaas bas dohiur haanaas awah we helj tus boloch tanitai holbogdomoor bn aa emeil bicherei pls

Энэрэл (зочин)

Сайн байна уу? би 21р сургуулийн 5р ангид сурдаг,
Таны ачаар би багшдаа бэлэг бэлдэж чадлаа, Та цэцэг хийх арга мэдэхгүй биз дээ мэддэг бол үлдээгээрэй

saraa (зочин)

woow uneheer gaihaltai ym bi egch duu ohindoo hiigeed ogchihloo ih bayarlaj bn shuu tand amjilt husie

tulhuur (зочин)

hi saihan sanagdaj bna.amjilt husiy.

tulhuur (зочин)

hi saihan sanagdaj bna.amjilt husiy.

Amka (зочин)

Uur goe urlal baival hiigeed blog doo hiigeerei erveehei hiisen chin ih goe bolloo bayrlala

Зочин

Wow

Зочин

Orgami tsaas haana bdg yum bol

tsetsegdelger (зочин)

Uneheer goy buteel boljee. Angiihandaa hiilgeh gesen yum. Tsaasig ni haanaas awah we?

Дорлиг (зочин)

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)