Хэрэглээний Урлал : Шинэ ирсэн эсгий, ноос, эсгийрүүлэгч зүү

Шинэ ирсэн эсгий, ноос, эсгийрүүлэгч зүү

Би блогоороо дамжуулан олон сайхан найзуудтай болж байгаадаа үргэлж баяртай явдаг. 10хан настай жаахан охиноос эхлээд ээж шиг минь хүмүүс надтай холбогдож санал сэтгэгдэлээ хуваалцаж, заримтай нь бүр ойр дотно нөхөрлөж, урлал болон өөр бусдын талаар ярилцаж ямар нэгэн байдлаар тэдэнтэйгээ холбогдохгүй өдөр гэж ховор болжээ.

Тэдний ихэнх нь олон сайхан уран бүсгүйчүүд байдаг бөгөөд зарим нь хийсэн зүйлээ блог-д маань илгээж зарим нь зургаа үзүүлж тэр бүрд тэднийхээ хийсэн бүтээснийг нь хараад өөрийн эрхгүй бахархаж, баярладаг билээ.

Энэ доор захисан эсгий болон эсгийний зүүг нэгэн уран бүсгүй захисан юм. Түүний хийсэн хөөрхөн хүүхэлдэйг нь хараад шууд л надад нэгийг хийгээд өгөөч гэж гуйсан даа.  Тэр маань хийсэн гоё зүйлсээ хэрвээ блог дээр маань тавивал хийлгэе гэсэн хүний тоо хэдэн арав болно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна:)

Эсгийрүүлэгч зүү. Хоёр ширхэгтэй.

Эсгийний ноос. Маш өндөр чанарын ноос. Нэг уутандаа хоёр хэсэгтэй.

За энэ удаад том эсгий маань өмнө ирж байгаагүй өнгүүд ирсэн байгаа. Бусад өнгийг эндээс хараарай. Гэхдээ энэ өнгүүдээс цагаан нь нэг андын маань захиас харин бусад нь миний захиас байлаа гэж хэхэ. Хэрвээ та авахыг хүсвэл нэр болон утсаа өгч бүртгүүлсэээр захиалга чинь баталгаажих бөгөөд 9-н сарын эхээр ирэх болно.

Том эсгий. Хэмжээ: 70см*60см

Энэ жижиг эсгий маань дууссан байснаа ахиад ийм өнгүүд ирсэн шүү.

4-н өнгийн эсгий. Хэмжээ 18см*18см

Та худалдан авалт хийхийг хүсвэл 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

Эсгий урлал тань сайхан болог:)
start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Хүмүүс ЦОО гээд л байдаг юм байна лээ ккк.

Үнэн үг

Ноосыг яаж эсгийрүүлдэг юм болоо...?

Цэцгээ

Үнэн үг: Хэ хэ тэгэхээр нь за цоорлоо гэдэг юм байна лээ. За тэр яахав ноосыг доор нь нэг порлон тавьж байгаад л энэ зүүгээр хэлбэрт ортол нь хатгаад л байдаг юм билээ.

Үнэн үг

Том ягаан эсгийг нь надаа тавичаарай андаа

Цэцгээ

Үнэн үг: Бүх зүйлсийг нь бэлдээд тавьчихсан шүү:)

дүүриймаа (зочин)

bi zeedee esgii gutal hiih iumsan gej ih boddog ium ene materialaar boloh uu? arai nimgendeh uu? yg iu hiideg ium be?

Цэцгээ

Дүүриймаа: Улыг нь зузаалах юм уу эсвэл гуталний бохиг(резин) наагаад гэрт өмсөх юм хийж болно. Гадаа өмсөх гэвэл хөл нь даарах байхаа ер нь 1-2мм бас түүнээс ч илүү зузаан байдаг юм. Юу л бол юу хийнэ дээ. Ахуйн хэрэглээ гоёл чимэглэл гээд л хийхгүй юм ховор шүү.

ariun (зочин)

ene esgiigeer yu xiideg yum be? angliar yu gdg we? zgr l ongond n durlaad yu ch xamaagui hiij uzex geed awchixmaar yum bna

Цэцгээ

Ariun: Янз бүрийн л юм хийнэ. Google ахаас felt craft гээд асуугаад үз:)

suugii (зочин)

sain baina uu
bi egsii hih argiin talaar haij bgaad end orood irlee^^surah medeh yum ih bna oo

Үнэн үг

Өнгө ууссан эсгий ногоон нь байгаа юу?

Цэцгээ

suugii: Сайн, сайн уу, Үргэлж зочилж байгаарай
Үнэн үг: Маргааш урлан ороод хэлье

tseegii (зочин)

sain bn uu tanaikhni hiisen zuil mash ikh taalagdaj bn. Ulam ikh amjilt husye. Ta nartai yaj holboo barikh be Utsaa ogno uu Esgii tabchikh hiij bn uu

huluuhan (зочин)

Bi tanai blogt zochlood mash saihan sanagdlaa. Bi iim l yum haij bsan yum shig uneheer saihan blaa. zondoo ih yum hiih sanaa torloo. TSohoos olon yum avmaar bna. hariu bicheerei
hereesnii mashin,murilzag haich,esgii urlaliin nom, esgiinuud yamar unetei ve....

batdorj (зочин)

goy noosnuud bnaa heregtee bolvol avna

alim (зочин)

hi tani ene blog mash ih taalagdla. exsgini zuu yamar unetei we. gar urlal hiihed esgini yamar bagaj tohooromj hereg dg yum we. yag odo hariu bichij bh u. zaw bn u

Цэцгээ

tseegii: Сайн уу та 99080947 гэсэн утсаар холбогдож болно. Эсгий тавчик хийдэггүй ээ.
batdorj: Баярлалаа тэгээрэй
Алим: Зүү 6500 байгаа. Зөөлөвч хавтан, зүү, ноос хэрэгтэй. Мөн та эсгий урлалын сургалтанд хамрагдаж болно оо. Утас 99080947

duya (зочин)

bi torgon utac haij baina zuu orooh utac nadad yamar une baina

Зочин

cain baina uu nadadtai holbodooch bi zuu orooh torgon udaciin une medmeer baina

Цэцгээ

Хаяг: Бөмбөгөрийн урд моносын эмийн сангаас урагшаа яваад Төхөм урлалын дэлгүүр
Хаяг: 4-р хороолол СОRAL center 4-н давхарт урсдаг шатаар гараад чигээрээ алхаад зүүн гар талд Цох урлалын дэлгүүр утас 99080947

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)