Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Үнэн үгийн бүтээлээс

Миний уран найзууд: Үнэн үгийн бүтээлээс

Блог маань одооноос "Миний уран найзууд" гэсэн булантай болж байна. Энэ буланг нээх санаа миний блогын байнгын уншигч Үнэн үг-с авсан тэр нэгэн захианаас үүдэлтэй. Үнэн үг маань надад захиа бичээд хийсэн зүйлсийнхээ зургийг явуулсан байсан юм. Захиаг нь уншаад ямар их баярласан гээч. Нээх гоё бэлэг авчихсан юм шиг л баяртай байсан. Тэгээд л ерөөсөө блог дээрээ нэг ийм булантай болъё гэж бодоод Үнэн үгээс захиаг нь блог дээрээ тавих зөвшөөрлийг нь аваад шууд л энэ бичлэгийг бичлээ.

... Сайн уу Цэцгээ?
Үйл уран уу?

Чамаас авсан гоё даавуугаараа хийсэн юмнуудаа үзүүлмээр санагдаад...

Тэр боолт, обрушик хоёрын хумбагыг охин маань хийсэн юм. Намайг дуурайгаад хөөрхөн хөөрхөн оёод байх шинжтэй.

Unen ug 2Unen ug 3


Харин тэр машинтай хавчаар надаа хамгийн их таалагдсан. Өглөө бүр хүүдээ зүүж өгөх гэхээр миний хүү нэг минут орчим барьж суугаад: Үүүүн үүүн гэдэг юм ккк. Бүр өглөө бүр шүү, ёстой эгдүүтэй.

Unen ug mashintai havchaar

Одоо эгчийнхээ цэцэгтэй ягаан хавчаарыг зүүж охин царайтай дээрээсээ охин царайлахаа болисоон. Урлалын эсгий их зөөлөн болохоор хавчаарын үзүүр бэхжиж гүйцээгүй зулай дээр нь дараад өвтгөх вий гэж айхаа болисон. Хөөрхөн, зөөлөн, ямар ч зарвараар хийж болохоор юм байна лээ. Сэмрэхгүй, сунахгүй, тийм амар урагдаад салбайгаад байхгүй... бүр ярих юм алгаа.

Unen ug 10Unen ug 9

Цүнх их хөөрхөн болсон байгаа биз? Охиныхоо хуучин жийнсээр хийсэн юм. Оёдлын машингүй болохоор ганц ч машин оруулаагүй, бүгдийг нь гараар хийсэн.

photo

Чамайг цүнх хийж өгөөрэй гэхээр нээрээ тийш дээ тэгж болох юм байна гэж бодсон. Дүүгийнхээ хувцсыг цүнхэлж гарах цүнх авч өгье дөө гэж бодоод байсан юм. Тэгсэн хаанаас ч олдохгүй ганцхан хувь гоё цүнхтэй боллоо гээд охиноо зөндөө их баярлуулдаг байна ш д. Цүнх нь дотроо гар утасны, түрийвчний тусдаа тасалгаатай.

Unen ug 6Unen ug 5

Бас өнгө зохицох түрийвч хийж өгсөн нь хослоод ёстой хөөрхөн харагдаж байна лээ. Түрийвч нь бас болоогүй дэлгүүрийн хөнгөлөлтийн карт хийх халаастай. Дэлгүүрт ороод түрийвчээ гаргахаар кассан дээр нь сууж байгаа хүүхнүүд: Хөөх чи яасан ганган охин бэ? гэж байна гээд л бөөн хөөр ккк.

 
Unen ug 4Unen ug 8
Дандаа л чамаас сурсан зүйлсээ ашигласан: Хумбага, зүрхэн нөхөөс, пад хавчаар...
Өшөө нийлээн их хөөрхөн даавуу үлдсэн. Хоёроор нь шүлснийх (шүлхэвч) хийгээд тавьчихсан байгаа. Дахиад чамаас даавуу нэмж авч байгаад гоё юм хийнээ.

Чамд зөндөө их баярлалаа. Үнэхээр чанартай, хөөрхөн, өнгөлөг даавуунууд өгсөнд. Бас зөндөө гоё арга зааж өгч, урам өгдөгт чинь дандаа баярладаг шүү.  ;)...

Миний уран найз Үнэн үгдээ бас хөөрхөн охин, хүү хоёрт нь хайртай гэр бүлд нь хувиасаа болон нийт блог уншигчдынхаа өмнөөс Амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг, ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөж маш их баярласнаа дахин дахин илэрхийлье.

Мөн блог уншигч үйлчин олон найзуудыгаа хийсэн бүтээлээ тайлбарын хамт явуулан энэ буланд идэвхтэй оролцож, бусадтайгаа хуваалцаж нэг нэгнээсээ суралцаж нэг нэгнээсээ урам авч улам ихийг хийх хүслээр жигүүр хийгээсэй гэж уриалж байна. Бусадтайгаа хуваалцах нь эргээд танд ямар их урам зориг, итгэл өгнө гээч бас шинийг хийж бүтээх хүсэлд хөтлөн өөдрөг сайхны эхлэл болдог юм шүү. Та нараасаа захиа хүлээж байя tsetsgeee@yahoo.com шүү:)

Бид урлах дуртай:)

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Золу

хөөх хөөрхөн юмаа...
үйлчин бүсгүйчүүддээ амжилт, аз жаргал хүсье

Unen ug (зочин)

Баярлалаа Цэцгээ, чиний блог дээрээс өөрийнхөө хийсэн юмыг харах гоё байна шүү. Эндээс ингээд харсан чинь хийсэн байснаасаа гоё харагдаад... ккк. Сайхан булан нээсэн байна. Би оролцож байнаа. Би чинь чиний хамгийн сайн сурагчдын нэг шүү дээ :)

daginaa (зочин)

BIG LIKE

goyeej

Манай Унэн уг чинь уран ээж юмаа , бас ийм сайхан ажил санаачилж бусгуйчууддээ хийж бутээх урам огч байдаг манай Цэцгээ ёстой мундаг :))

Сарнай (зочин)

ямар гоё юм бэ ийм булан нээсэн нь маш их таалагдаж байна шүү амжилт бүсгүйчүүдээ би ч гэсэн тэгэж байгаад хийсэн зүйлсийнхээ зурагнуудыг явуулна аа

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа. Бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Олон гоё захиа ирнэ гээд л хүлээж байя:)

Tsoomoo (зочин)

Олон юм хийж байгаад зургиййн явуулнаа.

deegii (зочин)

yamar hayag ruu bichih ve

deegii (зочин)

bi nuguu 2 esgiigee neg musun shine yumnuud ireheer hamt avii. udur erdoosoo garch amjkuiin. boloh uu

Цэцгээ

Tsoomoo: Баярлалаа тэгээрэй:)
deegii: tsetsgeee@yahoo.com гэсэн хаягаар бичээрэй. Удахгүй бараа ирж байгаа юм чинь нэг мөсөн хамт авсан нь дээр байх аа.

Khan-So

estoi l uran nzuudtai ym aa

.•*`GℓαмσʋR`*•.

эхх би энэ буланг чин л хүлээгээд бсышд ^^ би явуулнаа ^^

Цэцгээ

Khan-So: Баярлалаа тийм шүү:)
☚‿GℓαмσʋR‿☛: За тэгвэл хүлээгээд байж байя даа:)

SUNShine®

Ямар гоеийн
Үнэхээр үлгэр жишээч гое блог :)
Үнэн үг өөрөө блог нээгээд хийсэн зүйлсээ оруулж байгаарай олон олон ийм гое уран блогуудтай болвол бүүр гоя
үйлчин уран бүсгүйчүүддээ амжилт хүсье

Цэцгээ

SUNShine®: Маш их баярлалаа. Завгүй ч гэсэн зав гарган зочилж урмын сайхан үгээр мялааж байдагт нь:) Үнэн үг маань өөрийн тань хэлснээр блог нээгээд улам гоё гоё зүйлс хийгээд бичлэг болгон оруулдаг байгаа. Блогоор нь орсон биз дээ.

Үнэн үг

Яг энэ бичлэгэнд бичсэн Саншайны сэтгэгдэлээс блог нээе гэж бодож билээ. Одоо эргээд уншихад их сайхан санагдаж байна. Та хоёртоо баярлаж явдаг шүү!

Doohickey (зочин)

Mash ih taalagdlaa bi ta bvgdtei negs meet bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)