Хэрэглээний Урлал : Будаж урлая:)

Будаж урлая:)

Даавуу болон хувцас будах дараагийн нэг арга бол хээ дүрс үүсгэж будах юм. Даавуун дээрээ зураг зурж байгаагаас өөрцгүй тул мөн өнгө уусгах замаар үүссэн дүрс нь таахын арггүй нууцлаг бас өвөрмөц байдаг болохоор хүмүүс өөрийн гэсэн давтагдашгүй нэг хувцас болон эдлэл хэрэглэх таатай нөхцөлийн бүрдүүлдэг юм.

DYLON будагчаар богино долгионы зуух ашиглан хэрхэн будаж урлах талаар заавар болон зөвлөгөөг хүргэж байна

Богино долгионы зуух ашиглан будах арга

-- Энэ арга нь будахдаа хээ дүрс үүсгэхэд илүү тохирно. Өөрийн хүсэл тааллаараа сонирхолтой өнгө уусгалт, угалз хээг гаргах боломжийг танд олгох болно.

-- Ашиглаж болох даавуу нь хөвөн болон зотон даавуу, торго нийлэг зэрэг нь хөвөнгийн хольцтой байвал болдог.

-- Бичил долгионы будалтанд ноос, хиймэл болон нийлэг даавуу торго огт тохирохгүй.

-- Зарим төрлийн нийлэг торго нь хортой хий ялгаруулдаг тул хэрэглэхгүй байсан нь дээр

-- Бүх төрлийн төмөр болон төмөрлөг зүйлс болохгүй (цахилгаан, төмөр түгжээ товч, төмрийн хольцтой даавуу гэх мэт)

Будах арга:

1. Даавуугаа угааж бага зэргийн чийгтэй болго.

2. Даавуугаа хэрхэн өнгөөр хувиргахаа бодолцоод зангидах, мушгих, нугалах, ороох зэргээр чанга зангидах болон уяж бэлдэнэ. Бохиг (резин) ашиглавал уяах үйлдэлийг хөнгөвчлөх болно

Би ийм хоёр янзаар уяж будах даавуугаа бэлдсэн:

Даавуун дотроо товч, шүр зэрэг зүйлийг хийж олс болон бохигоор уяж тогтооно.

Даавуугаа тэнцүү хумж нугалан мөн л олсон утас зэргээр уяж тогтооно.

3. Хаймран бээлий өмсөөд хоосон савандаа будагчаа сулалж хийгээд дээрээс нь 250гр халуун ус зөөлнөөр хийж будгаа уустал хутгаад дахин 250гр халуун ус хийнэ.

4. Даавуугаа савандаа хийнэ.

5. Савныхаа гадуур гялгар уутаар бүрэх юмуу битүүлж ороогоод зуухандаа хийж хамгийн хүчтэй дээр нь 4 минут ажиллуулна.

6. 4 минут дуусмагц савтай нь зуухнаасаа гаргана. Энэ үед халуун саванд түлэгдэхээс хамгаалж бээлий өмсвөл зүгээр.

7. Даавуугаа гаргаж хүйтэн усаар өнгө гарахгүй болтол зайлна. Ингэхдээ зангилаас уяа зэргээ битгий тайлаарай.

8. Ингээд ердийн гараар будахын адил угаагаад хатаана.

Эхний товч хийж уясан аргаар будсан даавуу маань ийм болсон.

Харин нугалж уясан даавуу маань дараах байдлаар будагдсан.

Дахин давтагдашгүй гэж үүнийг л хэлэх байх:)

Өөрийн хүслээр өвөрмөц аргаар өнгөөр будаж урлаарай:)

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Shurentsetseg

tsoo ntr...kkk

xoo ene estoi goe xaragdaj bn shvv.

Хэрэглээний урлал блог улам л сонирхол татаад байхийм аа. таньд амжилт.

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

hehe hregte medelel bn admind amjilt

Цэцгээ

Shurentsetseg: Баярлалаа, Үргэлж зочилж байгаарай.
♥❥◕‿◕❥♥Цоглог охин♥❥◕‿◕❥♥: Баярлалаа:)

Khan-So

hooh gaihaltai...hehe

Зочин

Budaj bgaa hundee her hortoi yum Bol
Yanz buriin harshiltai hund ayulgui bolovuu

Цэцгээ

Khan-So: Баярлалаа хэхэ:)
Зочин: Сайн чанарын будаг тул үйлдвэрлэгч маань тэр талаараа анхаарсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ та өөрөө хэт мэдрэг аливаад амархан харшлах гээд байдаг бол болгоомжлоход илүүдэхгүй биз ээ.

Хармогү

Ээ бас сонин юм байхымаа ккк. Нүд нээгдчих юмаа энд орж ирэхээр

Сэргэлэн (зочин)

Сайн уу? Энэ Дилоноор куртка будаж болох болов уу? Өнгөрсөн намар адидасаас авсан цагаан курткаа яг энгэр дээр нь хар толбо болгочихоод өмсөж чаддаггүй ээ. Нийлэг материалтай. Зүгээр энгийн цулгуй өнгөтэй болгомоор байх юм. Миний мэйл рүү хариу бичээрэй. Баярлалаа.

Цэцгээ

Хармогү: Хэ хэ баярлалаа:)
Сэргэлэн: Сайн уу, нийлэг материалтай бол маш бүдэг өнгө орох байх. Нэг бол будаг арилгадаг бодис хэрэглэх үгүй бол яг нийлэг будаж болдог будаг хэрэглэсэн нь дээр байх. Би юу ч гэсэн асуугаад үзье.

Сэргэлэн (зочин)

Хариу хэлэхийг чинь хүлээж байя :)

Зочин

ene budag hed ve haanaas avch boloh be negeer n her zereg yum buddagiin bol

TS (зочин)

sn bna uu ene blog nadad mash ih taalagdlaa.

sara (зочин)

Sain baina uu? mash ih taalagdaj bn.heregtei zuils mash olon bgad bayarlalaa.hatgamalin torgon utas bga uy

anu (зочин)

ene budag n haan baidiin

battsetseg (зочин)

tsagaan politoogoo ongiig ni oorchlood har bolgoh gesen yumaa budaj boloh uu budag haaguur zardag yum boloo

Цэцгээ

Бөмбөгөрийн урд байдаг Моносын эмийн сангаа урагш яваад Хараа зочид буудлын замын эсрэг талд Төхөм урлан болон Урлалын дэлгүүр байгаа. Утас: 99838265, 99080947

sara (зочин)

Hi ene dylon budag hezee ireh ve, har esvel har huren ungu irehuu

nymsuren (зочин)

noocnii budag baigii yu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)