Хэрэглээний Урлал : Хөөрхөн товчис

Хөөрхөн товчис

Би нээрээ товчинд их дуртай бага байхын эмээгийн хайрцагтай товчоор тоглож өгссөн юм байна. Тасарч унасан товчоо хэзээ ч хаядаггүй бас хэрэггүй хувцасны товчийг нь байнга авч үлддэг зуршилтай. Оёж урлах болоод товчинд бүр ч шунан дурладаг болсон. Товч нь өдгөө урлалд томоохон байр эзэлдэг бөгөөд шүр сувсаас ч илүүтэйгээр өргөн хэрэглэгддэг хэрэглэгдэхүүн юм. Чамин гоёмсог, эгдүүтэй хөөрхөн, эсвэл ховор товчинд дургүй хэн байх билээ.

Тиймээс та нартаа зориулж блогоороо дамжуулан гоё хэрэгтэй товчнууд хүргэж байхыг хүссэн юм. Үүнийхээ эхлэл болгож анхны товчнуудаа танилцуулж байна.

Цэцгэн товч

200 Mixed Flower Resin Sewing Buttons Scrapbooking 14mm

 

Материал: Хуванцар

Голчийн хэмжээ: 1,4см буюу 14мм

Өнгө: Ногоон, Улаан, Нил, Цэнхэр, Ягаан

Нэг уутандаа 10 шх-тэй (өнгө бүрээс адил тоогоор).

photo

Нэг уутанд 20 шх-тэй (өнгө бүрээс адил тоогоор)

photo

Нэг уутанд 30 шх-тэй (өнгө бүрээс адил тоогоор)

photo

Нэг уутанд 40 шх-тэй (өнгө бүрээс адил тоогоор)

photo

Нэг уутанд 50 шх-тэй (өнгө бүрээс адил тоогоор)

photo

photo

Эдгээр цэцгэн товчийг  оёдол үйлд хэрэглэхээс гадна чимэглэлийн зориулалтаар эсгий урлал, хумбага, канзаши зэрэг цэцгэн урлал болон бусад урлалд ашиглаж болно.

Та худалдан авалт хийхийг хүсвэл 99080947 гэсэн утсаар холбогдоорой:)

Товчоор гоёцгооё, Товчоор урлацгаая:)

 

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Алимхан

Багадаа товч цуглуулж өссөн дөө ккк,,, Товчдоно гээл хамаг хувцасныхаа товчыг тасдаж аваал хэхэ

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Цуглуулж гэснээс товчоор нясалж нүхдэж их тоглодог байсан их хомбосондоо...ххэ
Одоо хүртэл багадаа хомбож цуглуулсан товч маань манай гэрийн товчны сав болон нэмж хасагдсаар байдаг юм ...
Одоо ч гоё гоё товч гардаг болжээ :)

Алимхан

Товчоо нүхэнд оруулах гэж их зовдог байысан ккк

ГЭРЭЛТҮҮЛЭГ

фаах чи бас тоглодог байсымуу... Орц болгоны үүдэнд цемэнтний дунд нүх байдаг байсан одоо бол бүгдийг нь битүүлчихсан байна лээ...Одоо ч тэр тоглоом тасаржээ :)

Алимхан

Аанха тоглодог байсан,,, Аниа агаа нартай тоглодог байлаа. Хамаг товчоо тасдаад авчихдаг байсан болохоор сүүлдээ ээж гэрээс гаргахгүй, тэгээд гэртээ яаж товчдох тухай төлөвлөгөө гаргаад ккк

ГЭРЭЛТҮҮЛЭГ

хихи ТХХ тэ гэртээ нэг Маслоны өргөн сав ч юмуу ямар нэг олж аваал их бэлтгэл хийнэ шүү дээ тэр ч нөлөөлснүү энэ хавьдаа л мундаг товччин байлаа ххэ..
Товчоо сольж тоглолн, солихгүй тоглоно гэж байдаг байсандаа сольж тоглохоороо цагаан цамцны 0 товч гэдэг билүү жижхээн товч өгдөг байсансан ...
Чи и бас овоо л байждээ :)

Алимхан

Нэг их мундаг байсан гэхгүй ч бас л сайн товччин байсан шүү ккк,,, Одоо тогловол яах бол??? Яанаа Цэцгээ эгчийн энэ бичлэг Гэрэлтүүлэг бид хоёрын дурсамжын талбар болчихлоо хэхэ

ГЭРЭЛТҮҮЛЭГ

хэхэ Харин тиймээ гүйээ яахавдээ энэ бичлэгээс үүдэж тэрийг санана гэдэг бас ач холбогдолтой л байна ш дээ...
Цэцгээ эгч бас өөр хэн ч байсан нээх уурлаад байхгүй байхаа энэ цэцгэн товч нясалж тоглоход эвгүй юм тэ гээд товччины нүдээр харж мараал...
Товчны хувьд бол хүүхдийн хувцсанд их гоё зохих эд байна...

Алимхан

Хөөрхөн товч байнөө,,, Би товчыг өнгө өнгөөр нь цуглуулдаг байсын. Хорхой хүрээд байвал дэлгүүрээс товч авдаг, болохгүй бол хувцасныхаа товчыг тасдаад авчихдаг тийм охин байсан хэхэ

Цэцгээ

Та хоёр их гоё тоглодог байсан юм байна. Энэ тоглоомыг чинь одоо ахиад дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна даа. Хамгийн сайн тохирдог товч нь ямархуу байвал зүгээр байдаг юм бэ. Хүүхдийн тоглоом болгоод хөгжүүлвэл зүгээр санагдаж байна шүү. Та хоёр юу гэж бодож байна:) Манай хүүхдүүд бас товчинд их дуртай миний савтай товчоор тоглоод янз бүрийн хэлбэр дүрс хийгээд л байж байдаг юм.

goyeej

Очигдроос хойш суусаар 3 шорт гараасаа гаргалаа :)) гялгар гялтгар юмнууд , торон туузнуудыг энд тэнд нь чимэглэж оёод бантик хадаад голд нь шигтгээ шиг гялгар хар товч хадаж гоёсон , миний охин боон баяр омсоод гараад явсан санаандгуй маш амархан , хямдханаар тасархай гангпн ганцхан хувь шортнуудтай болсон шуу :)) Сайхан санаа , урам зориг огдог чамд баярлалаа :))

Цэцгээ

goyeej: Том ажил амжуулжээ охин нь ч гангарч өгсөн байна шүү. Мундаг ээжтэй юмаа. Үйл нь уран байг:) Чамд их баярлалаа:)

Oyuka (зочин)

Shan bayrlasan uu. suuliin 14honog shahuu amralt ene ter ged zavgui bgaad blog-oor ni orj irj amjaagui bgaad unuudur orj bna. Goy goy zuils zunduu nemegdjee.Amjilt

Oyuka (зочин)

эсгий бэлэгдэлийн бэлдэц бэлэн байгаа юу? Эсвэл захиалах хэрэгтэй юу?Их хөөрхөн юм байна лээ ккк.

Цэцгээ

Oyuka: Сайн уу, сайхан баярласаан. Сайхан амарав уу:) Эсгий бэлэгдэлүүд 8-н сарын эхээр ирнэ. Тэр үед нь юу юу ирсэн талаар бичлэг оруулна. Сонирхоорой, баярлалаа чамд:)

Unen ug (зочин)

8 SARIIN EH HURDAN BOLOOSOI :)

Oyuka (зочин)

hi , bayrlalaa saihan amarsoon. 8 sariin eheer irenguut ni sonirhnoo. thanks

Цэцгээ

Unen ug: Харин тийм ээ би бас хүлээгээд л байгаа:)
Oyuka: За тэгээрэй:)

Khan-So

hehe hoorhon ym aa..

Unen ug (зочин)

Би нээрээ чиний зөвлөснөөр охиндоо ёстой хөөрхөн цүнх хийж өгсөн ш дээ. Дэндүү хөөрхөн болсоон. Бас хослох түрийвч хийж өгсөн. Охин баярлаад сүйд, гүйж ирээд байн байн үнсээд л... ккк. Ёстой хөөрхөн өнгөлөг даавууны ачаар цүнх нь жинхэнэ амилсан ш д. Бас чиний зүрхэн нөхөөс хийх аргаар цүнх, түрийвч 2-ийг нь гоёсон. Аа бас хөөрхөн хумбаганууд хийж гоёсон юм байна. Маргааш зургийг нь авч байгаад чамд харуулнаа ерөөсөө. Зөндөө их баярладаг шүү.

Цэцгээ

Khan-So: Баярлалаа.
Unen ug: Тийм үү ямар гоё юм бэ:) Зургыг нь үзэхсэн гэхээс яарч байна шүү. Мундаг сайн бас уран ээж шүү чи:)

Unen ug (зочин)

bayarlalaa :)

Oko (зочин)

hi all, goy tovch goy shuu hehe, deer bichsen alimhan, gereltuuleg 2 shig tovchdoj toglodog baisan yum, dandaa gool ordog aminii heden tovchtoi bsaan hehe, hombono ene ter geel hugjiltei dursamj sanaand orchloo

Unen ug (зочин)

tsetsgeee@yahoo.com хаягаар хийсэн юмнуудынхаа зургийг явуулчихлаа. Чам шиг уран хүнд жаахан болхи л харагдах байх. Тэхдээ өөрийн гараар хийсэн юм үнэ цэнэтэй, утга учиртай, сайхан санагддаг шүү тиймээ?

Цэцгээ

Unen ug: Захиаг нь авлаа үнэхээр гоё зүйлс хийжээ. Хийсэн зүйлээ үзүүлсэнд нь ёстой их баярлалаа. Тэгэлгүй яахав өөрөө хийсэн юм гэдэг үнэхээр үнэ цэнэтэй сэтгэлд өег байдаг шүү.
Oko: Сайн уу, та нар ч гоё тоглодог байж дээ. Би болохоор тийм тоглоом мэдэхгүй өссөн нь тоогүй. Мэддэг байсан бол сайн товччин байхгүй юу:P

zaya (зочин)

yj avdin boloo

Цэцгээ

Zaya: 99080947 гэсэн утсаар холбогдоод аваарай:)

Үнэн үг

Охиныхоо хичээлийн цамцны бүх товчнуудыг солиж өгнө гэцэн л байгаа. Өнөөдөр бичиг цаасан доороосоо босч ирж чадсангүй ээ. Маргааш л явж юмнуудаа авъя

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)