Хэрэглээний Урлал : Шар ногооны хослол

Шар ногооны хослол

Ойрд ч блогтойгоо их найзалж байна даа. Ингэж амжуулж байгаа дээрээ өнөөдөр хийсэн нэг жижигхээн юмаа оруулъя гэж бодоод бичиж сууна. Саяхан охиндоо авсан даашинзыг нь жаахан засаж чимэглэсэн юм.

Яарч яваад авсан болохоор жаахан томдоод цээжээрээ хэтэрхий сул байхаар нь (ар талыг нь бас жаахан зөрүүлээд гараараа дараа нь тавьж болохоор хассан) энгэрийг нь зөрүүлж байгаад дээр нь урлалын эсгий ашиглаад цэцэг хийгээд өгчихлөө. Урлалын эсгийгээр цэцэг хийхэд үнэхээр гоё болдог болохоор туршаад үзээрэй.

Харин энэ эсгий пад хавчаарыг бараг л жилийн өмнө хийж байсан ч хослуулах юмгүй болохоор хамаагүй зүүлгэж муухай болгоод яахав гээд нээх зүүлгэдэггүй байсан чинь яг тохирсон даашинз санамсаргүй авчихсан байна.

Хийхэд амархан болохоор өөрийгөө бас охиноо гоёорой. Пад хавчаар бүрэх заавар энд байгаа.

Охиноо наадмаар ингэж гангалж байгаад л дагуулаад явж өгнө дөө хэ хэ.

Залхуураад огт зуралгүй шууд хайчилчихсан чинь зарим дэлбээ нь хэлбэр муутай болчихсон хэ хэ.

За тэгээд та нар минь дэлхийд ганц Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай:)

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Elegiya

yamar hoorhon yumbe ohiniihoo omsson zurgiig tawichij bolohgvimu?
tegeed hoorhon padtai ni hehe

Энхзаяа

SO Cute :) бvp олон уран бvтээл хийгээрэй :)
Би гараа гэмтээснээс хойш юу ч хийгээгvй байгаа
Намайг метрийн юмаар юм битгий хий гэсэн
Болдоггvй ч гэнvv .. :( Та юу гэж бодож байна ?

Нойрмог охин

Ваа яасан гоёийн бээээ

Khan-So

hehe hoorhon ym aa...gaigui daashinz neg oydoliin mashinnaaraa oyod ovschihvol hehe shn daa...

Цэцгээ

Elegiya: Баярлалаа хэ хэ болох л юм тээ.
Энхзаяа: Баярлалаа. Ээ яасан онцгүй мэдээ вэ. Метрийн юм гэж яг юуг хэлээд байгаа юм болоо. Одоохондоо сайн эдгээгүй болохоор нь тэгсэн юм болов уу. Сайн эдгэчихээрээ зүгээр байлгүй дээ нээх их ачаалал өгөлгүй бага багаар хийхэд гэхдээ эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй шүү. Эрүүл энх байвал бүх зүйл болноо. Сая бас нэг анддаа энэ үгийг хэлж байснаа саначихлаа:)
•●Чиний(◕‿◕)гүнж ●•: Баярлалаа:)
Khan-So: Харин тийн өөртөө зориулж оёод үзээрэй:)

Khan-So

tegnee...

Энхзаяа

Одоо гар гайгvй болж байгаа л даа.
Метрийн юм гэхээр тууз даавуу гээд
бvx Handmade тvрлийн юмнууд гэнээ :(

ГЭРЭЛТҮҮЛЭГ

сайхан хосолжээ...

Цэцгээ

Khan-So: Ок:)
Энхзаяа: Өө тийм үү ямар харамсалтай юм бэ:( Бүр зүгээр болсон ч гэсэн үү.
ГЭРЭЛТҮҮЛЭГ: Баярлалаа.

Золу

ёстой хөөрхөн өнгөтэй даашинз байна..энэ урлалын эсгийгээр хийсэн чимэглэл, хавчаар 2 ёстой гоё өнгөлөг, хөөрхөн юма цэцэг шиг хөөрхөн, гоёхон охиноо дагуулаад сайхан наадамлаарай Цэцэгээ аниа :)

Unen ug (зочин)

Би яг өчигдөр хүүдээ пад хавчаар хийж өгсөн ш дээ. Энэ аргаар. Эгчийнхээ хавчаарыг зүүдэг болохоор охин шиг харагдаад, хүмүүс охин гээд байдаг юм. Өчигдөр чамаас авсан урлалын эсгийгээрээ машинтай хавчаар хийж өгсөн. Даавуунууд нь ёстой гоё даавуунууд байна лээ. Хайрлаад, юу хийхээ ч сайн мэдэхгүй л сууж байна хэхэ. Б012 даавууг манай охин сонгож авсан юм. Охин надаар заалгаж 2 хөөрхөн хумбага хийгээд, обрушкандаа нэгийг, үснийхээ боолтонд нэгийг наачихсан. Хайлдаг цавуу байхгүй болохоор хуучин боолтныхоо цавууг лаагаар хайлуулж аргаллаа ш д. Хайлдаг цавуутай буу захьяа (даврав :P). Зүймэл хийхийг сураагүй болохоор хүүдээ нэг шүлсэвч хийсэн. Цэцгээ маань зүймэл урлал заах үед дахиад даавуу авч болох байлгүй дээ тэ? За тэгээд гоё гоё юмнууд өгч, охин бид хоёрын урам зоригийг бадраасан Цэцгээдээ ахин дахин баярлалаа. Нээрээ миний хүүгийн машинтай хавчаар үнэхээр хөөрхөн болсон. Бичлэгэндээ зураг оруулж болдог бол чамд харуулмаар л байна

Unen ug (зочин)

Өө нээрээ надаа даавуу өгсөн эгчээсээ миний өмнөөс уучлалт гуйгаад өгөөрэй. Их залуу хоолойтой болохоор утасны цаанаас ЧИ гэж ирээд л томроод байсан чинь... Ёстой онцгүй юм болсоон

Цэцгээ

Золу:Маш их баярлалаа. Чи минь бас хөөрхөн хүүгээ дагуулаад сайхан наадаарай:)
Үнэн үг: Манай Үнэг үг үнэхээр идэвхтэй ажилсаг хүн шүү. Ямар их юм амжуулаа вэ та хоёр. Хийсэн зүйлсийг нь харах юмсан. Зургийг нь явуулах юм бол би блог дээрээ тавьж болно шүү. Бас охиндоо нэг хөөрхөн даавуун цүнх хийж өгөөд үзээрэй. Би охиндоо цүнх хийж өгсөн чинь гарах болгондоо чирээд явдаг болсон.
Бас тэр жаахан андуурсан нь ямар индээтэй юм бэ харин ч залуу хүн шиг сонсогдсон бол баярлалаа хэ хэ. Гэхдээ уучилаарайг нь дамжуулнаа:) За тэгээд урлаад байгаарай, Үйл нь уран байг:)

Unen ug (зочин)

Баярлалаа

Хармогү

Хөөрхөн өнгөтэй даашинз байна аа кк. Надад бас нэг ийм байсаншд. Гэдсээр түнтийгээд жирэмсэн хүн шиг харагдаад байхаар нь доороос нь тайрчихсан. Тэгээд тоосоо арчаад хаясан. Хэрэг алга хэхэ. Тан шиг байсан бол тэрүүгээр үсний даруулга хийгээд, жижигхэн цүнх хийсэн ч болохоор их материал байждээ л гэж бодож сууна ккк

Хармогү

энхзаяа харин лам хуврагаас тийм юм сонссон юм бишүү.. Сонин юмаа уг нь тийм юм баймааргүйн.. Тийм уран гартай хүүхэд.. Цагаан хэл ам холуур байг... Заавал гоё гоё юмаа үргэлжлүүлж хийгээрэй..

ushtery (зочин)

goy medeelluud bna

зураг (зочин)

таалагдлаа охиндоо материалаас чин авч өгч хийлгээд үзнээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)