Хэрэглээний Урлал : Эсгий бэлгэдэл хийх талаар (Оюунаадаа зориулав)

Эсгий бэлгэдэл хийх талаар (Оюунаадаа зориулав)

Та нартаа эсгий урлалын хамгийн том төлөөлөл болох Felt mascot буюу Эсгий бэлгэдэл (сахиус, төлөөлөл, билэг тэмдэг,аз авчирагч бяцхан зүйл гэсэн олон утгатай юм билээ. Аль алиныг нь агуулсан нэр олох хэцүү байсан ч ерөнхийд нь бэлгэдэл гэж буулгалаа. Танд илүү сайхан санаа байвал хэлж болно шүү.) хэрхэн хийх заавар бүхий бэлдэц сонирхуулах гэж бэлдлээ. Ингэж савласан заавар бүхий бэлдэцүүд нь эхлэн суралцагчид болон сонирхогч нарт илүү тохиромжтой.

Энэ хөөрхөн зааны бэлдэцийг надад бидэнд гоё юмнууд явуулж байгаа найз маань бэлэглэсэн юм. Блогоороо дамжуулаад дахин дахин баярласанаа илэрхийлэе:) Өөр бас нэг гоё юм байгаа удахгүй үзүүлэхийг бодноо.

Хийсний дараа үнэхээр хөөрхөн санагдаад илүү гарсанаар нь нэг туулай зохиож хийсэн. Туулайгаа тэр найздаа бэлэглэнээ:)

Ар талаас нь харвал нэг иймэрхүү

Дотроо хоёр дахин их материал байдаг нь олзуурхууштай байсан шүү. Тэгээд бас хоёрыг хийчихсэн байхад ахиад жаахан үлдээд байвал яах уу хэ хэ.

Та нартаа санаа өгөх үүднээс заан хэрхэн хийсэн талаараа оруулая.

Уутаа задлахаар дотроос нь дараах зүйлс гарна.

Хамгийн зүүн дээд талын эх зургаа гэрэлтдэг цаасан дээр буулгана.

Эсвэл шууд хайчлаад эсгий дээрээ хатуур зүүгээр тогтоогоод тойруулан хайчилж болно.

Хэрвээ зураад индүүд харандаа ашиглаж байгаа бол эсгий дээрээ зургаа шууд индүүдэж буулгаад хайчилна.

Энэ харандааг хэрэглэхдээ анхаарах нэг зүйл нь аль болох тод зураад эсгий дээрээ индүүгээ сайтар дарж хэсэг байлгаж байгаад зургаа аль болох бүрэн буулгаарай.

Хэрвээ хоёр адилхан хэсэг байвал ингэж тогтоож байгаад шууд хайчилж болно. Хэрвээ эхлэн суралцагч бол давхар хайчлах нь зөрүүлэх магадлал ихтэй тул залхууралгүй нэг нэгээр нь хайчлаарай:)

За энд нөгөө бяцхан зааны хэсгүүд маань бүрэн хайчлагдаж дууссан байгаа нь харагдаж байна.

Эдгээрийгээ хараад л ойлгох зурагт зааврын дагуу хийж дуусгахад энэ жаахан заан бий болно доо.

Ийм их эсгий үлдсэн тул заандаа нэг найз хийж өгсөн:)

Их биеийг нь заантайгаа адилхан хийгээд толгой хэсэг дээр нь жаахан ажилсан хэ хэ. Яаж зүгээр байхав гээд даашинз өмсүүлчихлээ.

Энэ туулайг хийж дууссаны дараа бас л нэг юм хийчхээр эсгий үлдэж байна лээ. Тэгэхээр нь эсгийний тасархайнуудтайгаа нийлүүлчихсэн.

Ийм бяцхан зүйлсийг ихэвчлэн утас, түлхүүр, цүнх зэргээс зүүлт чимэглэл хэлбэрээр хэрэглэхээс гадна хүүхдүүддээ тоглоом эсвэл гэрийн чимэглэл гээд л олон зүйлд ашиглаж болно.

Эцэст нь хэлэхэд иймэрхүү хөөрхөн эсгий бэлдэцүүд сонирхож байвал бас захиж болно шүү гоё байгаа биз дээ.

Дурлаж хайрлан урлаж яваарай:)

 

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ayanga (зочин)

huushee yun hoorhoniin buur egduuruulchlee.dambo huuheldei deer neg shuwuu amitadad zulzaga zoogool bdagda ter shuwuunii iim beldets bwal nadaa tehuu tehuu tehuu.zaawal asuugaad ogoorei nadaa ter shuwuu ih heregtei bgaan togoruu shig l haragdaad bdag gehdee sain medehgui bna
he he.za tegeed amjilt uran tsetsegee
mini

Saka (зочин)

Yasan goe yum be huurhun yumaa

deegii (зочин)

bi ene amraltiin udruur huudee huruun huuheldei hiij ogoh sanaatai bgaa. belen beldets bgaan bish biz. finger puppet gj nerlediin bna lee. esvel zurag ni ch yumuu?

Цэцгээ

ayanga: За асуугаад өгье. Тэгэж их хүсэж байгаа бол олдоосой олдоосой:)
Saka: Харин тийн баярлалаа.
deegii: Тийм бэлдэц аягүй бол байж л байгаа даа. Гэхдээ би чамд хайгаад өгөхийг бодьё

Цэцгээ

http://kirstyneale.typepad.com/gingerandgeorge/2011/04/digi-puppets.html
http://www.theidearoom.net/2010/04/felt-finger-puppets-and-tutorial.html
http://www.sugardoodle.net/joomla/index.php?option=com_content&task=view&id=1616&Itemid=429
http://www.bucillafelt.com/2012/01/05/felt-finger-puppets/

Цэцгээ

Дээрх холбоосуудаар орж үзээрэй амжилт хүсье:)

nasaa (зочин)

huurhun yumaa.ene beldetsiig haanaas awdiin zaagaad uguuch.bi awmaar bnaa ohindoo hj ugmuur bna zunduu ihiig hehe

Khan-So

hoorhon ym aa hehe

Цэцгээ

nasaa: Ийм төрлийн бэлдэцийг та блогоор дамжуулан захиалж болно.
Khan-So: Баярлалаа:)

deegii (зочин)

amraltiin udruur hiine gj bsnaa hiichlee. neg zugii neg tsohtoi bolloo. yostoi huurhun bolj bna. shar, tsenher, yagaan ungunii uussang zahialya. tsenher shar ni belen bgaa tiimee. margaash avch bolohuu?

Цэцгээ

Дээгий: Өө тэгсэн үү баяр хүргэе:) Шар цэнхэр байгаа маргааш өгөөд явуулая:) Үйл нь уран байг:)

Нойрмог охин

estooo goe ym bna lee

lotus_goo (зочин)

ene yasan hoorhon yum bee...iimerhuu yumnii une ni hed orchim boloh bol zahialval?

Золу

яасан хөөрхөн юм бэ...би энэ заантайгаас нь авч хийж үзнээ

Цэцгээ

•●Чиний(◕‿◕)гүнж ●•: Тийм шүү үнэхээр хөөрхөн:)
lotus_goo: Нэг ийм бэлдэц 3000 орчим төгрөг л болох байх гэж бодож байна.
Золу: Тэгээрэй энэ заантайгаас захинаа:)

.•*`GℓαмσʋR`*•.

хөөх хөөрхым бэ ^^ видео хичээл би хүлээгээл бга шүү ^^

june (зочин)

hi iim beldets uur yamar yamar durstei bdiin bol huurhun yuma amjilt ^^

Цэцгээ

☚‿GℓαмσʋR‿☛: Баярлалаа. Тэр чинь харин амжихгүй л байна. Ямар ч байсан зав чөлөөгөөрөө хийнээ.
june : Тийм ч олон янзаар байхгүй байна гэсэн гэхдээ байгаа бүх загвар нь ирэх байх аа.

шагай (зочин)

сайн байна уу? маш их таалагдлаа. харилцах утасаа өгөөч бас Цох дэлгүүр чинь хаана байдаг вэ?

zavgui eej (зочин)

goe yumaa.bayr hurgey.Uran busgui bna daa. Neg ih udahgui turshlaga sudalnaa.Amjilt.kkkk

anhiluun (зочин)

esgiig ni haanaas awah ve

anhiluun (зочин)

tsoh delguur haaana bdag we

monkhoo (зочин)

ийм эсгий бэлдэж нэг нь ямар үнэтэй байдаг вэ би хөдөөнөөс бичиж байгаа танай дэлгүүрийг зорьж очих гэсэн юм юмнуудын үнийг мэдчихвэл тооцоогоо сайн хийх гээд, бас энгийн цөөн оёдолтой машин авах гэсэн юм чиний утас болж байгаа юу. миний утас 99323230 юмаа. би эхний ээлжитнд машины үнийг тодорхой мэдэх шаардлагатай байна

Зочин

21

Зочин

21

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)