Хэрэглээний Урлал : Цавуу болон бусад

Цавуу болон бусад

Эдгээр нь бас л таны урлалд тус болох зүйлс байгаа.

Энэ урлалын цавуу гэхэд л их сайн, наахгүй юм бараг байхгүй. Би аль хоёр жилийн өмнө авсан гэхэд одоо байж л байгаа. Цаас, даавуу, хуванцар, эсгий, шил, бүх төрлийн наамал урлал болон гар доорх ахуйн зүйлсийг наадаг. Наасны дараа 10 минут орчим болоод хатдаг. Гарнаас цэвэрхэн салахаас гадна тухайн наасан зүйлээсээ цавуу илүү гарсан байвал цэвэрхэн хуулаад авчихаж болдог.

Хэмжээ: 100гр,

Picture 5889

Харин энэ бол нэхмэл урлал сонирхдог хүмүүст их хэрэгтэй. Олс шиг нэхдэг уяа бүч хийх, гоёл чимэглэлийн зүйлс урлах гээд хэрэглээд үзэх юм бол үнэхээр хэрэг нь гарах эд байгаа юм.

Олс нэхэгч.

photo

Зурсан зургаа эх дээрээ индүүдэж буулгадаг харандаа. Оёдол, хатгамал, наамал, эсгий гэх мэт урлалд хамгийн хэрэгтэй зүйл. Та эхлээд зургаа гэрэлтдэг цаасан дээр буулгаад дараа нь эх материал дээрээ зурсан талаар нь доош харуулан тавиад дээрээс нь халуун индүүгээр индүүдээд л болоо. Би ихэвчлэн эсгий урлал хийхдээ ашигладаг юм. Эсгийн дээр цэвэрхэн зурна гэдэг хамгийн чухал болохоор их хэрэг болдог доо.

Зураад индүүд харандаа. 

photo

За та нартаа амжилт хүсье, хэлж захих юм байвал блог дээр болон цахим хаягаар бичээд байгаарай.

Та худалдан авалт хийхийг хүсвэл 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

Үйл уран үйлс өөдрөг байг:)

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Unen ug (зочин)

Энэ харандаа тэгээд эсгийнээсээ арилахгүй юу? Угаасан ч арилахгүй юу? Нэвтрүүлэгч даавуу нь яг юу юм бол?

САНАСААР

чи шүүү даанчиг ийм авьаяс алгиймдаа хэхэхэ

Khan-So

gaihaltai...

Цэцгээ

Unen ug: Би болохоор ихэвчлэн эсгийний ар талд нь зурж байгаа гэж төсөөлөөд буулгадаг. Тэр нь амар байдаг юм. Би угааж үзээгүй юм байна. Тэрийг мэдээд өгч болноо. Нэвтрүүлэгч цаас буюц гэрэлтдэг цаас гэдэг нь бидний сайн мэдэх кальктай цаас шүү дээ.
САНАСААР: Хэ хэ баярлалаа хө:)
Khan-So: Баярлалаа:)

deegii (зочин)

hi. ooriin tani heregleed bdg nuutai yum shig tsavuu bgaa yu?

deegii (зочин)

bishee buutai kkkk. buutai yum shig tsavuu?

Khan-So

deegi ter buugii chin laanii buu ingedeg shde ih tugeemel bdg l daa...mongold

Цэцгээ

deegii: Тэрийг захиалж болно. Гадуур байдаг л даа гэхдээ цавуу нь тунгалаг биш бас буу чанар муутай хятад буунууд л байгаа байх. Жишээ нь би энэ бууг мартаад бүтэн өдөржин залгаатай орхичихсон байхад үзүүр нь жаахан л шарласан болохоос яагаа ч үгүй байсан шүү.
Khan-So: Лааны буу гэж нэрлэж байна уу? би болохоор халуун цавууны буу л гээд байдаг юм. Арай товчхон зүгээр ч юм уу:)

deegii (зочин)

medeelel ogsond bayarlalaa. buu bvl bi avna. hehe avnaa l gsn bgaa. ochigdor zalgasan utsaa avahgui bsn. unuudur heden tsagaas avah bolomjtoi ve?

Khan-So

hehe laanii buu l gdg bizde? hehe
ugiin ter hiideg sum ni laa ym chin hehe...
gehdee laanaas arai oor torliin bolovch laatai tostei shde...gaduur laanii buu bn uu? gd asuunguut bj l bdgii shde...

Цэцгээ

deegii: За тэгээрэй, өө тэгсэн үү, сонсоогүй юм болов уу, өнөөдөр уг нь би гадуур явна залгаарай:)
Khan-So: Би эндээс авч байгаагүй болохоор мэдэхгүй байна аа. Лаа гэхэд болохгүй юм алгаа:)

Khan-So

hehe zov2 heeh
hehe amjilt eheh
ter der bg tsavuu chin ih sn tsavuu shde...

САрнай (зочин)

сайн уу би харин цавуу лохгүй байгаа юм хаана зардаг юм болоо хэлж өгч туслаач

Цэцгээ

Khan-So: Харин тийн сайн цавуу бас их бага ордог:)
САрнай: Энэ цавууг захиалж болно оо.

сАРНАЙ (зочин)

за баярлалаа хамгийн түрүүнд энэ цавууг л авмаар би 4 сарын өмнө охинтой болсон тэгээд л охиндоо үсний янз бүрийн юм хийгээд л байгаа миний охин арай л жоохон байна. Жаахан том болхоор нь зүүлгэнэ дээ танд үзүүлмээр л байна хэ хэ,

angel (зочин)

сайн байна уу таны хийж, бүтээж байгаа урлалууд болон зөвөлгөө чинь маш их таалагдлаа амжилт хүсье би бас жижиг сажиг юм урлах хоббитой энэ блогоор зочилсондоо маш их баяртай байна амжилт

Цэцгээ

сАРНАЙ: Хөөрхөн охинтой болсонд баяр хүргэе. Цавуу удахгүй ирнээ. Ирэхээр нь аваарай.
Анжел: Блогоор маань зочилж сэтгэгдлээ үлдээсэнд нь их баярлалаа. Цаашдаа зочилж байгаарай. Чамд бас амжилт хүсье.

ayanga (зочин)

enenees oor tsawuu bdag uu.chuluu naaj bolhuu

ayanga (зочин)

buuddag ch geluu ter yadag tsawuu ym boloo oort chini bgaa yu

Урнаа (зочин)

hi, pom pom maker geed nehmeliin utsiig buurunhiildug yum zarahgui biz :)

Цэцгээ

ayanga: Чулуу наадаг цавуу хайж байгаа гэсэн харин халуун цавууны буу ирж байгаа.
Урнаа: Одоо ирж байгаа ирэхээр нь блог дээрээ бичлэг болгож оруулнаа.

aanii (зочин)

сайн байна уу. би хайгаад хайгаад 1 юм олсонгүй nehemleer herhen zurh,jijig jinh, bambaruush geh metiin zuil hiih be bi duudee hiih gesen ym. torson odroor ni ogoh gesen ymaa. uun deeree gargaj ogj bolohuu.

Цэцгээ

aanii: Чи миний 99080947 гэсэн утсаар яриарай би чамд заавар өгий

анхбаяр (зочин)

сайн байна уу.надад хуванцарыг маш сайн наадаг цавуу яаралтай хэрэгтэй байна л даа.тийм цавуу олход минь туслаач.миний дугаар 99113983.

марал (зочин)

Энэ олс нэхэгч цавуу эдрийг хаанас авах вэ? Эсвэл захиалдаг юм болвуу

Цэцгээ

Хаяг: 4-р хороолол CORAL center-н 4-н давхарт урсдаг шатаар гараад чигээрээ алхаад зүүн гар талд ЦОХ урлалын дэлгүүр Утас: 99080947

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)