Хэрэглээний Урлал : Торго мэт урлалын эсгий

Торго мэт урлалын эсгий

Орчин цагийн эсгий урлалд дурлах болоод удаж байгаа ч захиж авчруулсан хэдэн эсгий маань дороо дуусчих гээд байдгаас болоод олигтой ч юм хийж чадахгүй байсан билээ. Тэгээд ч энэ чиглэлээр тусд нь өөрөө юм хийж хөгжүүлье гэж бодож явдаг байсан юм. Бодлоо ажил хэрэг болгох цаг нэгэнт иржээ. Учир нь олдохгүй байдаг байсан үндсэн түүхий эд болох урлалын эсгий маань одоо таны гар дээр очиход нэгэнт бэлэн болсон байна.

Урлалын эсгий гэдэг нь маш сайн чанарын хонины ноосыг (ноолуур мэт ноос гэж ойлгоход л бараг болно) эсгийрүүлж хийсэн нимгэн мөртлөө нягт сайтай, сайтар боловсруулсан эсгийг хэлдэг. Хамгийн нимгэн нь 1мм-с эхэлдэг бөгөөд 2мм, 3мм гэх мэтээр цааш үргэлжилж болдог байна. Мөн сүүлийн үед индүүдэхээр шууд наалддаг эсгий ч гарсан байгаа.

Миний хувьд анх гараараа барьж үзээд яг л торго шиг юмаа гэж дуу алдаж билээ. Тийм эсгийгээр хийсэн зүйлс өнөөдөр яагаад ийм өндөр төвшинд хөгжиж, түүгээр хийсэн урлал тэгтлээ гайхалтай болдогын нууц нь зүгээр л энэ эсгий өөрөө юм. Даавуунаас ялгарах гол шинж чанар  болох сэмрэх урагдах гэсэн ойлголт байхгүйгээр үл барам биетэй ч зөөлөн, зузаан ч хөнгөн байдаг болохоор хүмүүс хүссэн болгоноо түүгээр урлаж байна.

1. Өнгө уусган уутласан дотроо 4-н ширхэгтэй 1мм-н зузаантай 18:18см хэмжээтэй эсгий.

photo

Уут бүрийн ард янз бүрийн хөөрхөн заавруудтай.

  photo

  2. Харин энэ эсгий нь 12 өнгийг нэг хайрцагт савласан. 10:10см хэмжээтэй 1мм-н зузаантай.

photo 

photo

Урлалын эсгий нь маш жижигхэн байсан ч ашиглалт өндөртэй байдаг. Жишээ нь хар өнгийн үртэс шиг жижигхэн өөдөс байсан ч нүд, хамар, толбо гэх мэтийг хийж болдог бол шар өнгөөр цэцгийн гол, үр гээд л олон зүйлд ашиглаж болдог. Тэр ч бүү хэл тодорхой хэмжээтэй өөдсүүдийг нэг хэмжээнд хайчлаад утсаар хэлхэж зүүлт чимэглэлд хүртэл ашиглаж болох юм. Тэгэхээр та авсан эсгийнийхээ үртэсийг ч битгий хаяарай. Бүр болохгүй бол нийлэг хөвөнтэйгээ холиод чихмэлдээ ашиглаж болно шүү:) Энэ бүхэн бол миний ховор зүйлээс урган гарсан санааны үр дүн юм шүү:Р

Та худалдан авалт хийхийг хүсвэл 99080947 гэсэн утсаар холбогдоорой^_^

Үйл уран урлал төгс байг:)

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Deegii (зочин)

Eniig l heleed bsiim sh dee. Avii shuu zalganaa. Bas quilling gdg maani tsaas oroogood yanz buriin zuils hiij boldog tsaasan urlaliin neg yum bgaan. Zaza ehnii udaad esgii bhd bolnoo kkk. Japanii deco.n urlaliin talaar sonirhoj uzeerei. Heregsluud ni orj irvel saihan l sanagdaad bgaan. Aa tiim daavuunii tsavuu haanaas avdiin be.

Хармогү

Юм хөгжих сайхан юмдаа. Японых байна тиймээ? мундаг юмаа.. Та улам улам ихийг хийж бүтээнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байна аа бахархаж байна аа... Заавал оргилд нь хүрээрэй.. Амжилт хүсье.. ;))

Maybe [10%]

Яагад дандаа жижигхэн байгаан.

эсгий юм чинь дулаахан л байж таараа, хувцасны төрлийн ашиглалт байж болно биздээ

Цэцгээ

Deegii: Хэхэ, аан тэр quilling чинь ойлгосон би quilt гэж хараад асуусан юм. Өнөөдөр үлдсэн хэдэн юманд цавуу бий сонирхоорой. Deco урлалын зүйлс их байдаг сонирхвол эхлээд хэдийг авчирч болно гэж манай нөгөө хүн хэлж байна лээ.
Хармогү: Тийм Японоос шууд оруулж ирж байгаа. Тэгнээ сайн хичээнэ:) Дүүдээ маш их баярлалаа.
Магадлал ТЭГ хувь (Мэйби): Аан энэ том байдаг юмаа. Энд зүгээр л жижиг хэмжээтэй байгаа юм. Хувцас хийдэг эсгий маань ноосоороо голдуу байдаг. Гэхдээ энэ эсгий их нимгэн тул хийхгүй юм гэж бараг байхгүй дээ.

Khan-So

amjilt husie...

Unen ug (зочин)

За жинхэнэ шуналын синдром минь хөдөлчихлөө. Бүгдийг нь л авмаар байна. Ямар ч гоё юм бэ дээ. Ийм юм эндээс олно гэхээр зүүдэлж байгаам шиг л санагдаж байна. Цавуу бас байгаа гэсэн тэ? Гоё юмаа. Утасдаж авнаа. Амжилт бүсгүй минь!

deegii (зочин)

mmmmm.... yamar goy ve. esgii bas tsavuutai avya. maash ih bayarlalaa

Цэцгээ

Khan-So: Баярлалаа:)
Unen ug: Хэ хэ тэгнээ тэгнэ, нээрээ цавуу ганц л байгаа энэ дуусвал хэд хоног хүлээж байгаад авна гэсэн үг.
deegii: За тэгээрэй их баяралаа:)

Saka (зочин)

Sain bainuu tanii blogoor bainga orj uzdeg mash Saihan blog shuu ta goe goe tuuz awchrahgvi yumuu bi tuuz aar yum hiij Surah geed sain semerdeggui tuuz Haana zardag iig medehgui bna.

Saka (зочин)

Aan bas bi ene daawuu naas awmaar l bna tsawuu bas Huduu bdag bolohoor duuschih bh daa dahij hezee ireh Bol

Цэцгээ

Saka: Сайн уу, блогоор маань байнга зочилж байдагт нь маш их баярлалаа. Туузаар хатгамал хийх гэсэн юм уу эсвэл чимэглэлийн төрлөөр юм хийх гэсэн юм уу. Туузан хатгамлын зориулалтын болон чимэглэлийн тууз байдаг захиж болно шүү. Бүх зүйлийг захиж болно. Тийм болохоор захисан зүйл чинь ирчихсэн үед би чамайг иртэл хадгалаад байж чаднаа. Амжилт хүсье:)

Saka (зочин)

Tand bayarlalaa. Tuuzan hatgamal hiih gesen yumaa. Yanz buriin tsetsegnii ungiin tuuz zahimaar bnaa. Bi oir oir hot Ordog yumaa taniig awchirsan ved ochood awchii.

deegii (зочин)

Hussen zuilee avchlaa. Esgii ni sanasniig bodvol joohon yumaa. Tom hemjeetei irehgui biz. bas zavsriin ongonii songoltuudtai. ene amraltiin udruur huudee huruun togloom hiij ognoo.

Цэцгээ

Saka: Аан за зориулалтын хатгамлын тууз нэлээд үнэтэй байдаг гэхдээ маш гоё шүү. Тэгээрэй ирэх үер нь би чамд хэлж байгаад м хадгалаад байж байя.
Дээгий: Өө тэгсэн үү за баярлалаа. Хайрцагтай эсгий бол талбайн хэмжээгээрээ хамгийн багад нь ордог. Гэхдээ яг юм хийгээд суухаар багадахгүй ээ. Энэ дээр байгаа 4, 4-н өнгөөр ууталсан эсгий бас их зүгээр юм билээ. Ихэвчлэн жижиг зүйлс хийх болохоор тэгж савладаг юм шиг байна лээ. Том хэмжээтэй бол байдаг захиж болноо. За тэгээд урлаад байгаарай. Амжилт хүсье:)

deegii (зочин)

Aanha. avah gsn zuiluudiig maani beleg yum shig savlasan bsn. maash ih taalagdsan. 4,4-r savlagaatai-d yagaan ungu bii yu?

Цэцгээ

deegii: Зүгээрээ таалагдсан л бол болж. Ягаан өнгүүд ууссанг захичихъя.

undraa (зочин)

sainuu ene urlaliin esgii max.daa yamar hemjeetei bdag we hedeer irhiin bol zaawal hariu uguurei zaa
wal max ch bish 1 2 metriin haritsaatai ch bj bolno huduu bnga hot oroh bolomjgui bolhoor iheer awbal zugeer bh

Цэцгээ

Ундраа: За ойлголоо наадам өнгөрөөгөөд дараагийн бараанууд ирэх байх тэр үер том хэмжээтэй ирнэ гэсэн.

Сарнай (зочин)

аа бас энэ эсгийнээс авмаар байна аа өнгө ууссан эсгийнээс нь ягаан өнгөтэйгөөс нь

Цэцгээ

Сарнай: За ямар ч байсан захичихлаа. 7 хоногийн дараагаас ирэх байх шүү.

сарнай (зочин)

баярлалаа таны блогруу өдөр бүр л орох юм одоогоор ажилгүй гэр зуур байгаа болохоор. ийм дээрээ сонирхлынхоо жаахан юм хийгээд авая гэж бодоод л

Цэцгээ

Сарнай: 7 хоногийн дараа биш 8-н сарын эхээр ирнэ гэж байна аа, уучлаарай. Блогын маань байнгын зочин нэгээр нэмэгдэж байгаад баяртай байгаа шүү. Үйл нь уран байг:)

mongonoo (зочин)

hi sain u mash goe yumnuud bna ta ooroo mongol deel uraldag uu bi mongol deel sonirhdog daanch zagbaraa gargaj chaddaggvi yum namaig mongontsetseg gedeg hariu bicheerei

Цэцгээ

mongonoo: Сайн уу, баярлалаа. Би дээл багадаа л хийж байсан одоо сайн хийж чадахгүй ээ. Хэрэг гарвал суръя гэж бодоод байгаа:)

munkhuud (зочин)

гоё зүйлүүд байна аа эсгийнээс авна аа. блог чинь таалагдаж байна. өөр олон төрлийн гоё зүйл ирвэл дор нь үзүүлж байгаарай

Uyangaa (зочин)

sain bna uu ene odrinn mend minii sonirhol moroodol gar urlalaar yum buhniig hiij uzeh huseltei yavdag yum iim saihan blogoor yalsandaa bayartai bna tanitai sain taniltsaj bolohuu uneheer ih taalagdlaa

otgoo (зочин)

сайн байна уу?маш их таалагдаж байна.та надтай заавал холбогдоорой.би энэ чиглэлээр юм хийх сонирхолтой байгаа

saraa (зочин)

Sn bnuu..mgld uul n esgii zondoo bdg..yg iim goy tod ongoteie zoolhoniig oorsdiin esgiigeree hiij boldoggui l yum bhda...

erka (зочин)

ийм эсгий том хэмжээтэй нь ирсэн үү. танай дэлгүүрийн хаяг хэрэгтэй бн

Цэцгээ

Та нартаа баярлалаа. Асуух зүйл байвал 99080947 асуугаарай.
ЦОХ урлалын дэлгүүрийн хаяг
4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947

ТУНГАЛАГ (зочин)

MASH IH TAALAGLAA

Tseegii (зочин)

Сайн байна уу? Та эсгийгээр самбар хийдэг үү? Мэдээллийн, зарлалын гээд самбарыг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)