Хэрэглээний Урлал : Шинэ үйлчилгээ

Шинэ үйлчилгээ

Эрхэмсэг үйлч, урлаач, охид бүсгүйчүүд, ээжүүд минь. Одооноос эхлээд Хэрэглээний урлал блог нь та нартаа зориулж манай улсад ховор эсвэл олдоггүй гар урлалын бараа бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдаалж байхаар боллоо. Гоё сайхан юм хийх гэхээр зарим зүйлс олдохгүйн улмаас хүсэж байсан зүйлс замхран алга болохын зовлонг миний бие сайн мэднэ. Тийм ч учраас энэ асуудлыг өөрийн чадлаар шийдэх юмсан гэж эртнээс бодож явдаг байсан бөгөөд ажил хэрэг болголгүй өдий хүрсэн ч нэгэн сайн андынхаа хичээл зүтгэлээр энэ шинэхэн үйлчилгээгээ эхэлж байгаадаа туйлын баяртай байна.

Бид гар урлалын хэрэглэгдэхүүний хамгийн гол үзүүлэлт болох чанарыг тэргүүн зорилгоо болгож аль болох та нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ боломжийн үнээр хүргэх болно.

Манайх Япон улсаас бараагаа шууд нийлүүлэх бөгөөд гар урлал болон түүний хэрэглэгдэхүүн болсон бараа бүтээгдэхүүнээрээ тус улс нь дэлхийд алдартай тул 100% чанар, 100% сэтгэл ханамжийг танд амалж байна:)

Ингээд эхний удаад танилцуулж байгаа бараанууд:

1. Хумбага хийгч L хэмжээ

    photo

2. Хумбага хийгч S хэмжээ

    photo

3. Цэцгэн хумбага хийгч (хумбага маань дотроо олон янз байдаг бөгөөд дугуйгаас бусад бүх хэлбэрийг зөвхөн тусгай хэвээр хийдэг юм)

    photo

4. Японы алдарт Канзаши цэцгэн урлал хийгч хэв

     photo

Жич: Эдгээр хэвүүд нь дотроо маш дэлгэрэнгүй заавар болон загвар санаануудтай.

5. Зүймэл даавууны хэрчдэс 100% хөвөн даавуу Хэмжээ 10,5 : 17 см 

а.    photo 

       photo

б.    photo

       photo
 
в.     photo
 
        photo
 
г,      photo
 
         photo
 
Нэг багц дотроо 4-н ширхэг хэрчдэс 
 
д.     photo
 
Нэг багц дотроо 3-н ширхэг хэрчдэс 

Бяцхан зөвлөгөө:

Эдгээр бэлэн зүссэн даавууг дахин зүсэх эсвэл шууд зүйх байдлаар хэрэглэж болох бөгөөд ихэвчлэн дөрвөлжинд хэрэглэнэ.

Та хөдрөг болон зүймэл даавуун урлал сонирхогч эсвэл эхлэн суралцагч бол энэ  бас энэ хаягаар орж суралцаж мөн сурснаа батжуулж болно шүү.

Мөн таны хүссэн бараа бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлж болох бөгөөд энэ талаарх мэдээллээ tsetsgeee@yahoo.com гэсэн хаягаар явуулаарай.

Та худалдан авалт хийхээр бол 99080947 гэсэн утсаар яриарай:)

Хэрэглээний урлал блог нь таны урлалын хамгийн дотны туслагч анд байхын төлөө үргэлж хичээх болно:)

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Elegiya

zvimel daawuunii herchdes ni yostoi hoorhon yumaa

deegii (зочин)

mmmm yamar goy yum be bi esgii daavuu komoor irvel avya thuu. bas quilting hiideg tsaas zahimaar bna.

deegii (зочин)

ertnees minii muruuduj bsn zuiliig mini bieluulj bgd aimaar bayarlajiina. bi deco bas sonirhdog material ni orj irvel avna shuu... thanks

Khan-So

hehe dajgui ym aa

Цэцгээ

Elegiya: Харин тийн хөөрхөн байгаа биз:)
deegii: Маш их баярлалаа. Quilting хийдэг цаас гэдгээ жаахан тодруулаач боломжтой бол англи нэрийг нь өгчихвөл болно шүү. Эсгий болон даавуу удахгүй тавигданаа:)
Khan-So: Баярлалаа:)

Unen ug (зочин)

Сайхан мэдээ байна. Сайн хүүхэн шүү чи ккк. Би эсгий даавуу, зиг заг хайч(хэв нь бөөрөнхий байвал сайн), бас сайн оёдлын машин авмаар байнаа. Олдох болов уу? Бас энэ даавууны хэрчдэсийг авкъяа. Яаж авахуу?

Unen ug (зочин)

Цэцгээгээсээ гуйх юм байнаа. Хэлний мэдлэг муутайнх ч юмуу эсвэл дээрхи блогууд ойлгомжгүй ч юмуу, эсвэл бүүр чамаар заалгамаар байгаа ч юмуу нэг л бишээ. Чи зүймэл даавууг яаж оёхыг ганц удаа заагаад өг тэхүү?

ayanga (зочин)

ymar goy ym be nadaa bas zahih ym bnaa.
1.goy goy nehmeliin utas
2.bas sawhin material bj bolhuu
3.bolomjtoi bol neeree unen ugiin helsneer sain oydliin mashin bolomjiin unetei
4.goy goy helber gargadag haich
5.naiz chini ogson geed esgii daawuu bsan shde ter
6.bon bon hiideg ym geh met zondoo ym bna da.gehdee hamgiin gol ni oydliin mashin nehmeliin utas.
end dandaa ontsgui hujaa utas l bdag shde.neheh bas gar urlaldaa orno bizde he he.

Цэцгээ

Unen ug: Маш их баярлалаа хэ хэ. Би одоо бас нэмж нэг бичлэг хийх гээд сууж байна тэнд эсгий бас нэмж гоё даавуунууд орж ирнэ. Чи минь жаахан хүлээж бай. Хөдрөгийг би эхнээс нь зааж өгнөө гэхдээ яг одоо бол арай л амжихгүй байх амжуулах ажил гэж овоорчихсон байгаад байгаа. Гэхдээ л амжуулнаа:)
Ayanga: Хэ хэ манай Аянга нэр шигээ шуурхай юмаа. Захисан бүх зүйлийг нь дамжуулнаа. Харин оёдлын машины хувьд би гайгүй машин хайж байгаа ойрын үед олохыг бодноо. Нэхмэлийн утас ч үнэхээр тулгамдсан юмны нэг шүү. За их баярлалаа.

Нойрмог охин

сайн байна уу энэ зарж байгаа юмнуудаа зааж өгнө биж дээээ би уул нь гар урлалын юм их сонирхдын тэгээд тэр цэцгэн хумбага хийдэг юмыг авах гээл авчуул хийж чадахгүй байх гэж айгаад

Цэцгээ

•●Чиний(◕‿◕)гүнж ●•: Эдгээр хийгч хэвүүд нь дотроо маш дэлгэрэнгүй зурагт заавартай болохоор ядах юмгүй хийгээд сурчихна. Хэв ашиглахын давуу тал нь хэвээр хийсэн зүйлс маш гоё нэгэн жигд цэвэрхэн болдогт байгаа юм.

уугий (зочин)

Ямар сайн юм бэ? Ёстой хэрэгтэй зүйлс байна. Тэгээд японых гэхээр бүүр гоё.

Цэцгээ

уугий: Сайн уу, Уугий? Чамд зориулсан юм шүү хэ хэ гоё байгаа биз:)

Khan-So

neree ihee hymdhan oruulj bg ym bn lee...shuu ta nar min idevhtei avaarai...(reclam hiichii ntr hehe :D)

уугии (зочин)

хэхэ, ёстой баярлалаа. яг миний сонирхдог юмнууд, удахгүй холбоо баринаа цэцэгхээн...

Цэцгээ

Khan-So: Тийм шүү өнөөдөрхөн гадуур гарсан чинь нэг иймэрхүү даавуу зарж байсан газар бараг 50%-р илүү үнэтэй байна лээ.
уугии: Тэгээрэй:) Баярлалаа чамд:)

nkhjrgl (зочин)

hi tanai blog unuudur ankh uzlee nadad mash ikh taalagldaa bi iim ym hiih mash ikh sonirholtoi ymaa daanch yaj herhen ehelehee mddegui ym.harin odoo ajiliinkhaa amralt avah gj ymaa ene ueeree yg ehleh sanaatai bna aa.tanai blogiig harsan chin harah surah ym zondoo bna.bs ene ymnuudiig zahimaar bna.gehdee hamgiin turuund nadad oydliin mashin heregtei gj bodoj bna tanid goy chamartai oydliin mashin bna uu? bi avmaar bna.bhgui bol haana hamgiin chamartai bs hymdhan zardgiig ni zaaj ogch boloh uu?
tanid bs amjilt husey !

Khan-So

harin ihee hymdhan bh shig bn...

Цэцгээ

nkhjrgl: Блогоор маань зочилсонд маш их баярлалаа. Цаашдаа зочилж байгаарай, Эдгээр бараануудын хувьд ихэнх нь энд авахаар бэлэн байгаа. Оёдлын машины хувьд бас захиж болно.
Khan-So: Тийм ээ баярлалаа чамд:)

ayanga (зочин)

hi dahial bi bnoo.minii zahisan ymnaas surag bnuu gej asuuh geel he he

Цэцгээ

Аянга: Захисан зүйлс чинь 8-н сарын эхэн гэхэд ирнэ. Харин утас жаахан үнэтэй талдаа байна арай боломжийн үнэтэй хайгаад байна гэж байсан.

Bumbuulei (зочин)

hi ene udriin mend Uneheer saihan blog bna Bi kanzashi hiideg hev zahialmaar bna ho Tsetsgeedee ajliin amjilt husie

Цэцгээ

Bumbuulei: Маш их баярлалаа. Блогоор маань зочилж байгаарай:) Канзаши хийдэг хэвийг дээрх утсаар холбогдоод аваарай бэлэн байгаа шүү.

munkhuud (зочин)

goy uussan ongotei torgon utas bna uu

Гана (зочин)

huuh ymar goyiin...

s.oyunbilig (зочин)

Bi iapand aylaxddaa enexyy goe urlalig ix sonirxson
.yyniig mongol urchuudad beleglesend bayarlalaa.

saikhnaa (зочин)

Сайн уу Цэцгээ. анх удаа зочилж үзлээ бүх мэдээлэл,худалдаа чинь өгөөжтэй, сайхан санагдлаа.Дараа зочилж байнаа

Цэцгээ

munkhuud: Тийм утас захиалж болно оо.
Гана: Баярлалаа:)
s.oyunbilig: Танд ч бас баярлалаа:)
saikhnaa: Танд баярлалаа, тэгээрэй зочилж байгаарай:)

nature (зочин)

Сайн байна уу
Блог чинь маш их таалагдлаа. Би 3настай охинтой,охиноо ой хүрэх үед дэгээ зүүгээр янз бүрийн бойтог оёж туршдаг байсан. Гэвч монголоос гоё утас, дэгээ зүү олддоггүй болохоор тэгсхийгээд орхичихсон. Энэ блогийг үзээд дахин юм оёх, өөр олон зүйл оёж сурахыг хүсч байна. Оёдлын машинаар бас оёж сурахыг хүсч байна. Охин маань байнгын асаргаа шаардлагатай байдаг болохоор одоохондоо гэртээ охиноо хараад байдаг. Миний сэтгэгдлийг уншиж дотно хариу илгээнэ гэдэгт итгэж байна. амжилт хүсье

Цэцгээ

nature: Сайн сайн байна уу, Блогоор маань зочилж байгаад баярлалаа. Оёж урлах хүслийг тань дахин төрүүлсэндээ баяртай байна. Оёдлын машинаар юм оёх тийм хэцүү зүйл биш ээ. Ер нь оёх гэдэг бол хийж эхлэх тэр үеийг хүртэл хэцүү байдаг харин хийгээд эхлэх тэр мөчөөс амархан болж хувирна. Тийм болохоор чамд амжилт хүсье. Бас үргэлж зочилж байгаарай. Үйл нь уран байг:)

ariunzaya (зочин)

sn bnu, odoo edgeer daavuunuud n bga bolu

Antse (зочин)

Sain bnuu?yaasan goy yum beee😊delgvvriih n fb hayg bdag boluu? Torgon utas sonirhoh gesiiin belen baidguuu.zahialwal her udaj ireh we

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)