Хэрэглээний Урлал : Алив дэвсгэрээ ав агаарт гарч амаръя:)

Алив дэвсгэрээ ав агаарт гарч амаръя:)

Зун болохоор бүгд л нар салхинд гарч байгалийн сайханд зүлэг ногоон дээр нэг дэвсгэр дэвсээд идэж ууж байгаад л хэвтдэг дээ. Тэр дэвсрэг маань юу байдаг билээ.  Нөгөө л орны бүтээлэг, хөнжил, гудас гээд гэртээ байдаг дэвсчихмээр юмаа хамаад гардаг шүү дээ. Зориулалтын дэвсгэр байдаг ч чийгнээс хамгаалж байгаа нь гээд тухгүй биеэнд наалдсан гялгар юмнууд байдаг. Тэр л гялгаруудыг ашиглаад чийгнээс ч хамгаалдаг, хэвтэхэд зөөлөн тухтай дэвсгэр хийе гэж бодоод бараг жил болсон юм. Тэгээд тэр санаагаа энэ 10-н хэд хоногт хамаг ажлаа хойш тавьж байгаад хэрэгжүүлэх гээд үйлээ мэтгэж, үзэж тарж байж саяхан дууслаа. Их ч ажиллаа, их ч ядарлаа ёоох гэж хэ хэ. (Энэ сонгуульдсан хүмүүс бас дуусаад ингэх байх даа ккк.)

Ийм том юм анх удаагаа л хийж үзлээ. (290м*280м) Ганцаараа хийхэд хэцүү байсан үед нь нөхрөөрөө туслуулаад, хамжиж, элбэлцэж байгаад л хийсэн дээ. Харцгаа:)

Юу вэ, энэ чинь одоо? Жийнс үү:D

Хэхэ, тийм ээ жийнсэн өмдүүдээрээ өнгөлсөн юм. Жийнсээ гэж эдлэгдэж дуусдаггүй ийм юмыг ашиглахгүй хаявал хайран бус уу:P Өмд гэдгийг нь мэдэгдүүлэлгүй хийж болох ч тэгэхийг хүссэнгүй ээ. Өмдөөрөө хийсэн юм шүү гэдгээ зориуд мэдэгдүүлэх гэж үндсэн хэлбэрийг нь алдагдуулалгүй зүйж эвлүүлж хийсэн. Мэдээж өөр хоорондоо огт адилгүй, янз бүрийн хэлбэр хэмжээ, өнцөг булантай юмсыг зүйнэ гэдэг нэлээд төвөгтэй байсан ч эмээгийнхээ нөхөөс тавих аргад тулгуурлан залгаж зүйж хийсэн гэхэд бараг болно.

Хийсэн заавраа цуврал болгоод хүргэхийг бодож байгаа. Харин ингэж хийхийг хүссэн хүмүүс байвал тэр гялгар дэвсгэрний оронд хулдаас ашиглаж болно шүү гэж хэлье. Учир нь энэ гялгар юм чинь 1-д оёдол даахдаа муу 2-т үнэтэй байх талтай. Бас бүх зүйлээ өгөгдсөн хэмжээнд хийх тул ажиллагаа ихтэй. Гэхдээ яахав миний хувьд анхнаасаа л ингэж хийе гэж бодож байсан болохоор энэ маань оёдлоороо урагдах гээд байвал цавуугаар зулхайтайгаа хамт нааж, наалдан пад болгоно доо.

Хэрэгтэй зүйл:

Хэрэггүй жийнсэн өмдүүд. Жийнс гээд л гадаадаар яриад байдаг:P Монгол хэлээ аваръя дээр бөхөө гэж орчуулсан байна лээ. Жийнсэн өмд гэвэл бөхөө өмд, жийнс гэвэл бөхөө юм байна лээ шүү.

Зулхай буюу манай улсын үйлдвэрийн монгол хонины ноосоор хийсэн зулхай. Давхарлаж хийвэл бүр зузаан болно. Чийг татахгүй дулаанд сэрүүн, сэрүүнд дулаан яг эсгий л гэсэн үг.

Гялгар дэвсрэг эсвэл даавуун артай хулдаас

Оёдлын машин, утас зүү, тэвнэ, хайч, хэмжигч, тасам(ремень), түгжээ (удахгүй зургийг нь оруулах тул түгжээ, тасам зэргийг түр хүлээж болно.) За тэгээд хийхийг хүссэн хүмүүс энэ хэдийг бэлдээд байж байгаарай.

Зүймэл бөхөө дэвсгэрээ илүү ганган болгохын тулд зүрхэн нөхөөсөөр хур буулгасан. Зүрхэн нөхөөс ч хөөрхөн шүү тээ;)

Яг одоо би хайртай хүмүүстэйгээ хамт салхинд гарч хайраа шингээж, гараа гаргаж, ухаанаа зарж хийсэн зүйл дээрээ цадатлаа идэж аваад, тэрийж унаад, тэнгэр ширтээд, үүнээс илүү таашаал гэж юу байхав гэж бодон инээмсэглэн хэвтэхийг хүсэж байна. Амралтын өдөр хурдан болоосой, тэгвэл "Алив хайрт минь дэвсгэрээ ав..." гэмээр байна:)

Зунд зориулсан үйл уран байг

Зун тэр чигээрээ жаргалын улирал байг:D

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ГЭРЭЛТҮҮЛЭГ

Саяхан 2 найзтайгаа агаарт гарчаад ирсэн бас сайхан байна лээ шүү ийм дэвсгэр нтр байхгүйээ өдрөөр өдрөөр ххэ...
Яасан ч гоё юм бэ өөрийнхөө гараар, ханийхаа сэтгэл зүтгэл, ээжийнх нь итгэл сэтгэл шигэсэн энэ сайхан дэвсгэр дээрээ суугаад ёстой таны хэлдэгээр цадталаа идчихээд тэврэлдээд сууж байвал үүнээс илүү сайхан мэдрэмж гэж юу байхав...
Гэр бүлээрээ дэвсгэр дээрээ бут аваарай мундаг үйлчин шүү та :)

Цэцгээ

ГЭРЭЛТҮҮЛЭГ: Баярлалаа тэгнээ. Гоё өдөр байгаасай гээд л бодоод байж байна.

Unen ug (зочин)

яаасан гоё дэсгэр болоо вээ! би ч бас нэг ийм гоё юмтай болмоор байнаа

Зочин

huuuh estoi goe devsger bna uneheer shan boljee

Золу

ваав та нээрээ үнэхээр бүтээлч юмаа :)

Wild fox (зочин)

Mundag

Мөөгий (зочин)

Сайн уу Цэцгээ
Ёстой сайхан дэвсгэр болжээ. Ингэж өөрөө хийсэн дэвсгэр тухтай, сэтгэлд дотно байна даа. Даанч надад ингэж уйгагүй суугаад хийх тэвчээр байхгүй ккк. Гэр бүлийн чинь амралт сэтгэлээс хэзээ ч гарахааргүй сайхан байг.

Elegiya

Ai Tsetsgee egchiigee awgaigaa bolgoh yumsan geelvv kkk

Цэцгээ

Үнэн үг: Баярлалаа, тэгээрэй заавал жийнс гэхгүй өөр зүйлээр өнгөлсөн ч болно.
Зочин: Баярлалаа:)
Золу: Баярлалаа:)
Wildfox: Баярлалаа:)
Мөөгий: Сайн, сайн уу? Хэхэ тэвчээр үү, хүссэн үедээ хийгээд залхуурсан үедээ түр орхичхоод өөр бас нэг юм хажуугаар нь хийгээд байх юм бол нэг мэдэхэд дуусчихнаа. Тэгээд ч хүн чинь нэг юм гараас гарахгүй байгаад байвал за ер нь л дуусгая гээд л дуусгачихна шдээ. Баярлалаа чамд:)
Elegiya: Ха ха юу билээ чи чинь эмэгтэй биш билүү:P

Elegiya

haha ta l minii emegtei gdgiig toohgvi bol suuya :-)

Цэцгээ

Elegiya: Дараа төрөлдөө эрэгтэй болоод төрчихвөл бодож үзнээ ккккк

Золу

намайг 13-тай байхад манай ээж хуучин юбкануудаа эвлүүлж зүйгээд яг шатарын хөлөг шиг алаглууд гудасны өнгөнууд хийсэн юм. би тэр үкд ээжийгээ төвөгтөй юм хийх юмаа энэ тэр гээд л үл ойшоож байсын харин одоо тэр гудасны өнгөнүүдийг хараад ээжийнхээ бүтээлч, уйгагүй, хичээнгүйгээр нь бахрахдаг :)
Таны хүүхдүүд, таны гэр бүлийнхэн таниар их бахархдаг даа тэ :)

goyeej

чи ингээл зугээр хэвтэж байгаа хунийг зугээр хэвтуулчихгуй юм хийх урам зориг бадраагаад хаячдымаа ! харин тэр гялгар дэвсгэр уг нь арчиж цэвэрлэхэд амар ч нэг л сонин санагдаад байсан юм , яааг хэрэгтэй бичлэг оруулчжээ , баярлалаа :))

Цэцгээ

Золу: Мундаг ээжтэй юмаа:) Сайхан санагдаж байна:)
goyeej: Өө тэгсэн үү хэ хэ, Нээрээ энэ хийсэн дэвсгэрний өнгийг авч цэвэрлэж болдгоор хийсэн. Харин энэ гялгар гуай л жаахан санаа зовоогоод байгаа амархан оёдлоороо урагдчих вий гээд. Гэхдээ эхлээд хэрэглэж үзэх л хэрэгтэй байна даа:)

энхээ (зочин)

like

daginaa (зочин)

estoi goe bson bna.tom yum oeoh amargvi yum bnlee bi bas ongorson uwul mashindaa bvteeleg hiisen nileen yum bolj naana tsaana n garj bj hiij duussan ternii achaar dulaan grashnii mongo tololgvi onotei owoljsondoo. aan bas tanii zaasan padushignii uglaasiig hiisen. ohin maani sahilgagviee bi dandaa araas n bvtelgee yanzaldag bsiin odoo estoi amar bson. bayrlalaa

Улаан Хатан

Мундаг..Гарын дүйтэй хүн ч сайхан шүү

sss.obi (зочин)

Uran bysgyi mini chams surax zyil ix b shyy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)