Хэрэглээний Урлал : ӨХ: Бор элсэн чихэр зөгийн балны гуужуулагч

ӨХ: Бор элсэн чихэр зөгийн балны гуужуулагч

Саяхан өөртөө зориулж нүүрний гуужуулагч хийж үзээд таалагдсан болохоор шууд л блогтоо оруулчихлаа. Зарим гуужуулагч арьсыг улам хуурайшуулах гээд байдаг бол энэхүү гэртээ хийсэн гуужуулагч тийм асуудал гаргахгүй гэдгийг амлаж байна. (Өөр дээрээ туршсан болохоор тэр шүү:)) Бас 100% байгалийн гаралтай ямар ч харшил нөлөөгүй гэхэд болно.

photo

Хэрэгтэй зүйл:

1 хоолны халбага цэвэр чидуны тос

3 хоолны халбага бор элсэн чихэр

1 хоолны халбага цэвэр зөгийн бал

photo

5-10 дусал нимбэг эсвэл симбэгийн шүүс (хийхгүй байж болно миний хувьд нүүрээр юм гараад байсан болохоор нэмж хийсэн юм)

Хэрхэн хийх вэ?

Эхлээд хомбогор ёроолтой шилэн сав эсвэл аяганд чидуны тосоо бага зэрэг халаагаад (хэт халааж болохгүй) бор элсэн чихрээ хийж хутгана.

Дээрээс нь зөгийн бал болон 5-н дусал шүүсээ хийж нэгэн жигд нийлмэл болтол нь хутгана. Дараа нь дууссан тосны саванд хийж таглаад бэлэн болно.

photo

Хэрэглэх заавар:

Хуруугаараа савнаас гуужуулагчаа авч зовхинд хүргэлгүй нүүрэндээ жигд тараана. Зөгийн бал чидуны тостой болохоор уруулын арьсаа ч битгий үлдээгээрэй. Асуудалтай гэж үзсэн хэсгээ 1-2 минут зөөлөн илж өгнө.  Арьс чинь хуурай бол шууд угаах гэсний хэрэггүй маск болгоод 10 минутын дараа бүлээн усаар угааж арилгаад алчуураар зөөлөн дарж арчаарай. Дараа нь нүүрэндээ чийгшүүлэгч болон тосоо түрхээрэй.

7 хоногт 1-2 хэрэглэнэ.

photo

Сэтгэл татам цэвэр арьс:)

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Wildfox (зочин)

Goy. Bi bas unuudur hiij uznee. Nimbegnii shuus tsairuuldag gesen.

Lkhagva (зочин)

Ta bas enig hiij heregledeg ym uu? bi bas hiij heregledii shdee, haayaa. Zugeer yosiin tos hiigd biyiin guujuulagch bolgoj bas hiideg ym. Hereglesenuii daraa goyo boldii shuu tiimee.

Цэцгээ

Wildfox: Баярлалаа тэгээрэй:)
Lkhagva: Харин тийн, арьсны өнгө сэргээд зөөлөрч байгаа биз. Биеийн гуужуулагчаа дуусахаар хийж үзнээ.

Золу

аниа бэлдсэн гуужуулагчаа хадгалж байгаад хэрэглэж болох юмуу?

САНАСААР

энэ ихэээ хэрэгтэй санж

Цэцгээ

Золу:Бололгүй яахав. Дуустал нь хэрэглэж болно.
САНАСААР: Баярлалаа.Үргэлж зочилж байдагт нь бүүр их баярлалаа:)

Золу

аан тун аятайхан юмаа тэ. хэрэглэнээ баярлалаа :)

Cherry Tsolmon (зочин)

Yasan hyalbarhan murtluu goy jor ve. Mash ih bayarlalaa. Chinii blog-oos dandaa heregtei zuil medej avah yum, daanch heregjuuleh n jaahan uragshgui baina daa. Bi ger bulee tovhinuulah geed l yadaj yavaa negen. Chamaas zarim uyed tuslaltsaa husmeer baina.

нар (зочин)

goy yum bna

oyu (зочин)

heregtei jor bn..nimbeg chini sewh tolbig bas arilgadag gej sonsson yum bn..hj uznee..bayarlalaa tanid..bi today untahgui ee..neg medsen 03 tsag ungurch bdag bn shdee..kkkk uzeh zuil maani taldaa ch oroogui bdag..anh udaa orj ircheed buh medeelelig ni uzeh geed ulairchdag bn shdee..uuruu bdson chini shunaltai gedeg ni..tur zawsarlaad mrgsh zulzagaa untah hoiguur uznee..

oyuka (зочин)

uuchlarai bi bor elsen chiher gj yu bdgig mddegui ee hn zardagin zaagd ogch tehuu hj uzh gsinma bayrlalaa tanii blog ih goe shuu

Цэцгээ

Золу: Харин тийм ээ, хэрэглээд үзээрэй:)
Cherry Tsolmon: Сайн сайн уу, танд баярлалаа. Блогоор маань зочилж байгаарай. Бас асууж лавлах зүйл байвал нэрэлхэлгүй асууж байгаарай.
нар: Баярлалаа
oyu: Сайн уу, Блогоор маань ийм удаан саатаж байгаад баярлалаа. Цаашдаа зочилж байгаарай. Маш их баярлалаа:)
oyuka: Бор элсэн чихэр гадуур их элбэг байдаг. Боровтор өнгөтэй элсэн чихэр гэсэн үг. Хамгийн амар олж болох газар бол Далай ээж буюу Меркури захаас авч болно. Худалдагч нар нь хэлээд өгөх байхаа. Баярлалаа

oyuka (зочин)

bayrlalaa

unuruu (зочин)

bi unuudur tanii blogt orj bna ih goy yumaa bugdiin uzeh gd huugee untuulchihaad sj bna ih zugeer guujuulagch bna hiij uznee odoo tsairuulaj sewx arilgah zuwulguu bicheerei

unu (зочин)

sain bn uu yasan goyo blog ve buh um n setgeleesee. bor elsen chiheriin orond tsagaaniig hiij boloh uu

Цэцгээ

oyuka: Зүгээр ээ.
Өнөрөө: За маш их баярлалаа. Тийм зөвөлгөө монгол бүсгүй гээд блог дээр байсан. Миний блогын хажууд холбоос нь байгаа.
Өнө: Сайн сайн уу, баярлалаа. Цагаан элсэн чихэр болно. Гэхдээ бор шиг гоё болж чаддаггүй юм аа. Илүү ширүүн бас хуурайшуулах хандлагатай байдаг.

Цэнгээ (зочин)

tsewer zogiin bal yaj tanij awah be delguurt yanz buriin unetei olon torliin zogiin bal bh ym ali n sain bdag ym bol doo

Цэнгээ (зочин)

bas chidun gdeg chn oliviin tos ymuu

оюука (зочин)

энгийн элсэн чихэрээр хийж болхуу ?

zochin (зочин)

Zugeer gaduur zardag zogiin bal baij boloh uu sawalgaatai zardag

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)