Хэрэглээний Урлал : Аавын цамцаар юу хийх вэ?

Аавын цамцаар юу хийх вэ?

Гэрийнхээ нэг эр хүнээс өмсөхгүй болсон даавуун цамцыг нь гуйж аваад бороотой уйтгартай энэ өдрүүдэд надтай хамт цагаа зугаатай өнгөрөөхийг хүсэж байгаа хүн байвал наашаа суу:)

Даавуун цамцаараа эхлээд дэр хийгээд үзье. Дэр хийхэд тулгараад байдаг амыг нь оёх асуудал танд тулгарахгүй. Өөрөөр хэлбэл та цахилгаан, товч зэргийг оёх гэж цагаа үрэхгүй гэсэн үг. Үүнээс илүү хялбархан дэр гэж юу байхав тийм үү:)

Хэрэгтэй зүйл:

Хуучин цамц, хайч, шугам, оёдлын машин

Хийцгээе:

Эхлээд цамцаа угааж цэвэрлэж индүүдээд хатуу гадаргуу дээр дэлгэж тавина. Хэр том хийх эсэхээ бэлэн дэрний уутаар баримжаа аваад

цамцан дээрээ шугам тэмдэглэгч хоёроороо хийх дэрний хэмжээгээр дөрвөлжилж зурна.

 

Зураасны дагуу хайчлаад өнгөө дотогш харуулан хатгуур зүүгээр түр тогтоогоод оёдлын машинаар захаас нь 5-6н см-н оёдлоор оёно.

Тойруулан оёсны дараа булангуудаа тэгшилж өөлөн хайчилна.

Дараа нь өнгөө гадна талд нь гаргаж эргүүлээд ирмэгийг нь даруулан гадна талаас 6-7 см оёно

 

Ингээд л дуусчихлаа шүү дээ. Амархан байгаа биз:)

 

Одоо дотор нь чихээс дэрээ хийгээд цамцаа бишээ дэрээ товчлоорой:P

Үнэмшилтэй болгохын тулд энгэрийн халаасанд нь зарим зүйлсийг хийж илүү донжтой болгоорой:))  Хайртай эр хүнүүсээ санасан үедээ тэврээд сууж болох юм Золу-тай ярьж байгаад нэмээд биччихлээ хэ хэ...

Илүү гарсан цамцны үлдэгдэлд чинь товчнууд  нь байгаад байвал аваад товчны цуглуулгандаа хадгалчих. Дараа нь хэрэг болдог юм.

Өө тийм би үлдэгдэлийг нь хаямааргүй санагдаад хоёр ханцуйгаар нь ахынх нь багадсан цамцанд хормой хийгээд охиндоо даашинз болгоод өмсүүлчихсэн. Гэхдээ эхлээд голсон тул цэцэг бас эрвээхэй зангидалт зэргээр чимэглэж байж өмссөн л дөө.

 

Юу ч битгий хая. Юу ч хийж болох учраас:))

Хэмнэлттэй, хэрэгтэй үйл минь.

start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Золу

ямар аятайхан юм бэ..манай ээж аавын цамцаар дэрний уут хийдэг гэхдээ яг таных шиг ингэж биш арай хуучинсагаар хийдэг хэхэ

Золу

Аавынхаа цамцнуудыг бүгдийг нь хадгалнаа тэгээд ийм хөөрхөн дэрний уут хийгээд л аавынхаа үнэрийг үнэрлэж байя сайхан санагдлаа...Юу ч битгий хая. Юу ч хийж болох учраас:)) гэдэг үг их таалагдлаа шүү нөгөө Ошин гэдэг кинон дээр нэг хүн бас ингэж хэлдэг тэ :)

Цэцгээ

Золу: Хэ хэ, ээж нь мундаг юмаа. Аавынхаа цамцнуудыг хадгалаад л байгаарай:) Дэр хийчхээд тэврээд суусан ч гоё шүү дээ. Ошин дээр үү ха ха ха баярлалаа. Нээрээ л юу ч хаясны хэрэггүй шүү дээ:))

Атаархуу Азаа

хөөрхөн болжээ

Wild fox

Ёстой гоё болжээ.

Гана

ямар гоё болоо вээ Цэцгээ ёстой мундаг шүү...

Oyuka (зочин)

Сайн байна уу. би өөрийн чинь блогоор хааяа ордог юмаа.Үнэхээр их таалагддаг. Би бас юм оёх сонирхолтой. Тэгээд өөрөөс чинь асуух зүйл гарлаа хэ хэ. Жирэмсэн байхдаа оёдол хийдэг байсан уу.Хүүхдэд нөлөөлөх болов уу. Манайхан хүүхдийн хүү орооно гэдэг ш дээ тэ.Яадаг бол.Би одоо 2 сартай жирэмсэн. Тэгээд өөрийн чинь туршлагаас сонсохыг хүслээ. Хариу хүлээж байя баярлалаа.

Цэцгээ

Атаархуу Азаа: Баярлалаа:)
Wild fox: Баярлалаа. Бас гоё блог нээж байгаа юм байна лээ шүүн Амжилт хүсье:)
Гана: Баярлалаа, Манай Ганаа бас их мундаг шдээ. Гоё гоё юм нэхдэг. Блог дээрээ хийсэн бүтээлүүдээ оруулж байгаарай:)
Oyuka: Блогоор маань зочилдогт нь баярлалаа. За наад асуудлыг чинь тойроогүй дайрч гарсан даа хэ хэ. Би эхлээд огт тоохгүй юм оёж байгаад нэг эхо-д харуулсан чинь ороочихсон байна гээд оёхоо больсон. Ер нь бол их оёж болдоггүй юм билээ. Зайлшгүй оёхоор бол өдөрт дундаа завсарлагатай 1-2 цагаас хэтрүүлээд хэрэггүй л болов уу. Чамд амжилт хүсье:)

Oyuka (зочин)

Баярлалаа. Тэгвэл ч оёхгүй л байядаа хэ хэ.
Үйл нь уран байг. баярлалаа

Unen ug (зочин)

Гоё юмаа. Дандаа хэрэгтэй гоё гоё юм оруулдаг шүү

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

shn niitlel bn shuu

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

shn niitlel bn shuu

Escamez

Хүнүүсээ надаа Болдын цамцыг аваад өгөөч, би тэгүүл нь хөх зүүг хөндлөн бариад сурчихийм шиг бийнаа.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Гоё загвар сайхан санагдлаа

Цэцгээ

Оюука: Дуртай бол өдөртөө жаахан ч гэсэн оёж болно шдээ. Удаан сууж оёх л буруу гээд хүн оёулах гээд хүйг нь ороолгох гээд байдаг би юу:P
Үнэн үг: Байнгын зочиндоо баярлалаа:)
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░►: Баярлалаа:)
Escamez: Ккк, олдвол хэлнээ:)
Гэрэлтүүлэг: Баярлалаа:)

urangoo (зочин)

mashinaa eejinde avaachchihsan bga bustaj avchirj bagd hiinee..nuhur targalaad nileen heden hereggui shine shahuu tsamts nar bgaad bsiin..neeree mashinaar yaj tegshhen oyoj surah vee egcheee? bi barag shugamdaj bj oyohgui bol yum oyood udaagui bolhoor turshlagagui dalii oyood bhiin kk

Мөөгий (зочин)

Сайн уу Цэцгээ

Сайхан болжээ. Хамгийн гол нь юуг яаж өөрчилж, юу болгож болох вэ гэдгийг сэтгэж чадаж байдаг чинь гайхамшигтай шүү. Бүтээл болгоныг чинь харахаар Уран Цэцгээ Бурхан урхаантай гэж санаанд ороод байдаг юм кккккк.Хүн юу ч хийж сурсан дундаас нь тухайн зүйлтэй уялдаатай гэмээргүй чадвар эзэмшиж байдаг юм гэсэн. Тэгэхээр цөөнгүй хүн чиний ачаар тийм чадвартай болж байгаа байх.
Манай нөхрийн нэг багадсан цамц байхаар нь би яг ил гаргаад тавьчихсан байсан юм. Гэхдээ юу хийхээ сайн мэдэхгүй 2 хүүдээ халуунд өмсөхөөр богино өмд хийчихвэл гэж бодоод л чадахгүй байгаад байлаа. харин одоо бол ийм хөөрхөн дэр хийгээд үлдэгдлийг нь жинстэй өнгө нийлүүлж оёод богино өмд хийж болох юм байна гэж бодчихлоо.За за нээх олон юм биччихлээ. Түр баяртай. Үйл тань уран, урласан бүтээл тань аз жаргал бэлэглэж байг.

Цэцгээ

urangoo: За тэгээрэй. Тэгшхэн оёхын тулд шугамдаж байгаад оёдог чинь зөв ер нь нэлээд дадлага туршлагаас гадна тухайн оёж байгаа зүйлээ бүхэлд нь нүдээрээ баримжаалж оёвол зүгээр юм шиг санагддаг юм. Мөн бэлэн шахагч ашиглаж болно. Бас оёдлын машины суурь дээрээ наалт тууз тэгшхэн нааж байгаад чигээр нь оёж болнр.
Мөөгий: Баярлалаа Мөөгий. Дэрний хувьд хүмүүс ингэж хийдгээс санаа аваад өөрийнхөөрөө болгож хийсэн нь энэ. Бас хүн юу ч хийж сурсан дундаас нь тухайн зүйлтэй уялдаатай гэмээргүй чадвар эзэмшиж байдаг юм гэсэн гэж бичсэн чинь их таалагдлаа би ч гэсэн бусдын адил суралцаж байгаа эгэл нэгэн. Маш сайхан уран авьяастай хүмүүс олон байдаг шүү дээ.
Хийх гэж байгаа зүйлс чинь их таалагдлаа. Үргэлж хамт байдагт чинь маш их баярладаг шүү:)

САНАСААР

хэрвээ би хэрвээ эмэгтэй байсан болдоо хөөө ....

энхээ (зочин)

энэ болмоор юм байна шүү хэ хэ,гояын

zaya (зочин)

goy bolson bna gevch 1 zuiliig zubulhud geriinhee ezen tulah hana bolson hunihee umusdug tsamaar ni zaaval hiih hereg bga muu da bodood neg uzeerei /goy bolson bna/

САНАСААР

гүй мөн орж ирэх бүрт хөдөлмөр гэж ханхлах газар

Цэцгээ

САНАСААР: Баярлалаа, үргэлж зочилж намайг урамшуулдагт нь. Блогоор нь орж гарч байгаа шүү:)
энхээ: Баярлалаа,
zaya: Баярлалаа, Энэ бол чиний л бодол байх, би аливаа юмыг нэг талаас нь харж сураагүй болохоор ойлгохгүй байна уучлаарай:)
САНАСААР: Маш их баярлалаа:)

Angarag (зочин)

neree sain setgej bna shvv goyo bolson bna hen dernii uut hiine gej setgeh yum be vneheer amarhanch yum bna towchtoi uchraas

ЛоПП HeaRT♡

Saixan :)

Ариунаа (зочин)

сайн цэцэгээ би таны блогт анх удаа орж байна. Үнэхээр тасархай юумаа. би энэ урлалыг их сонирхож 3 бүтээл хийсэн мөн цааш хийх зорилгоор маш их тууз цуглуулаад байгаа таны гаргасан ном гарын авлага байдаг юу нетд орох боломжгүй хөдөө байдаг болохоор... шинэ мэдээлэл дутмаг байдаг.

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

hehe ysn huurhin be mnai aawin muu tom tsamts ehehe

Анхаа (зочин)

Яасан хөөрхөн юм бэ. Би таны блогоор сүүлийн үед байнга орж байгаа. Үргэлж сонирхолтой урлахуйн ухааныг бидэнтэй хуваалцдаг танд баярлалаа. Амжилт

boldoo (зочин)

үнэхээр хэрэгтэй хичээлүүд байна.би анх удаа орж үзлээ.маш их баярлалаа.

soko (зочин)

sain baina uu. Blogiig chin anh udaa uzej bna. ih saihan heregtei zuils bna. bi yum nehej oej surah geed iim turliin surgaltuud bdg esehiig neleen haisan. huuhed gargaad gertee suuhaar zaw ih gardag bolohoor tsagiig ur buteeltel unguruuh gej yanz buriin yum hiideg yum.sayahan hereesen oedloor ewtei 4 amitan oej duusgasan. odoo yum nehej surmaar bgaa yum tegeed blogiig tani olj uzlee. ih saihan hicheeluudtei surah zuil ihtei saihan blog bna. bayarlalaa. amjilt husie. mun tanii nehmeliin surgaltand suuhiig husej bna. nadad nehmeliin nomnuud oros hel deer bdg bolowch sain oilgodgui neheesni temdeglegeeg ni sain unshij oilgoj chaddaggui yuma.

Цэцгээ

Angarag: Баярлалаа энэ цамцны хувьд бусдаас санаа авсан юм аа:)
ЛоПП HeaRT♡: Баярлалаа.
Ариунаа: Сайн уу, Танд маш их баярлалаа. Хөдөө орон нутагт байдаг хүмүүстээ зориулж юм хийхээр төлөвлөж байгаа. Жаахан хүлээх л болоод байна даа.
Номио: Хэ хэ баярлалаа:)
Анхаа: Баярлалаа. Үргэлж зочилж байгаарай:)
boldoo: Баярлалаа, Зочилж байгаарай:)
soko: Сайн уу блогоор маань зочилж байгаад их баярлалаа. Цаашид ч байнга зочилж байгаарай:) Нэхмэлийн сургалтанд зав гаргаж байгаад яваад үзээрэй. Их юм сурна шүү. За чамд амжилт хүсье:)

khongoroo (зочин)

hi, uneheer goy umaa. bi tanai gishuun bolsondoo bayartai bna. bi bs 2 ohintoi gert6ee suudag uma, tged ohiduuddaa goy um hiij ugmoor sanagdaad neg nzaasa tanai haygiig awsan um. a,jilt husiy

khandaa (зочин)

Би энэ блогыг саяхан оллоо л доо. Миний хайж байсан бүх зүйл энд байгаа болохоор үнэхээр их баяртай байна. Над шиг хөх зүү хөндлөн хатгаж үзээгүй хүнд хамгийн хэрэгтэй блогоо байна шүү хэхэхэ. Одоо ажлынхаа хажуугаар заавал туршиж үзнээ. Та бүхний ажилд амжилт хүсье. Санад хүсэлт байвал мэйл хаягаар нь явуулж болно биз дээ. Баярлалаа

zavgui eej (зочин)

sain uu. neg zuil asuuy aa.Bi tuuzaar yum hiih geed anh udaa shuu dee har horingoos. Tegsen zuugui ugchee. Zoriulaltiin zuu bnuu esvel tom suvegchtei zuund chiheed hiichdeg yum uu kkkk.Zoriulaltiih gevel haanaas avah vee

Цэцгээ

khongoroo: Бидэнтэй нэгдсэнд баярлалаа. Үргэлж зочилж байгаарай. Чамд ч бас амжилт хүсье:)
Хандаа: Блогоор маань зочилж байгаад баярлалаа:) Тэгээрэй чамд амжилт хүсье1! Үйл нь уран байг:)
Завгүй ээж: Сайн сайн уу, Та том зүүнд туузаа сүвлээд оёж болно. Зориулалтын зүү гэж байдаг ч ердийн тэвнээс жаахан л ялгаатай байдаг юм.

zojin (зочин)

goy shureer zurh hiih arga zaagd oghgui biz

enhee (зочин)

Сайн байна уу? танай блог надад маш их таалагддаг. Та надад монгол дээл яаж хийхийг заагаад өгөөч. Миний хүсэл бол монгол эмэгтэй хүн бүр үндэснийхээ дээлийг хийж чаддаг байгаасай гэж хүсдэг. Надад дээл оёж сурах хүсэл, оёдлын машин байна. Харин зааж өгөх багш л алга байна даа.

Цэцгээ

Зочин: Төхөм урлан дээр тийм сургалт явуулах санаа байгаа. Хэрвээ явагдах бол би мэдээлнэ ээ.
Энхээ: Сайн сайн уу, Танд баярлалаа. Тийм шүү. Эмээ маань зааж өгөөд эмээдээ өөртөө дээл хийгээд л байдаг байсан юм. Гэхдээ өөрийгөө хүнд зааж өгөхөөр гэж бодохгүй байна өө. Та гадуур байдаг оёдлын дамжаануудад хандаад үзээрэй.

enkhee (зочин)

ene blogiig saya l orj uzle.mash ih taalagdlaa.Mundag hodolmorch emegtei umaa.amjilt husie.

eej bas emee (зочин)

sain bain uu tanai blogoor orj uzlee haya zav garhaaraa ayanzan buriin gadaadiin ezegtei narii iim turlii blok uzdeg l dee gevch baga zereg helnii beregsheelees bolood zarimiig n oilgodogui bailaa (eh heleer mini iim blok baidagui yum boluu geed bodog baisan chin) getel bi ersen yumaa olloo bayarlaa zarimdaa nadad ih saihan sanaanuu baidag tanai blokoor damjuulaad taniulj bolhuu gehdee bi bas tiim ch zavtai bish l dee kkkkk

dasha (зочин)

Sain bna uu. BI uchigdurhun tanai blogiig olj uzlee .Shunu 3 huretel unshaad unshaad l estoi goe heregtei zuiluud bn aa. Bi uuruu gadaadad bdag l daa. Esgiigeer 1 um hiicheed gaihaad l suujiin yag uin deer tavih ve geed.er ni niiluulj hiij bgaa materialuudiin niitsel gj 1 um bgaad bna shuu teriig ni bas sain medgyi bn tuslaach

Deegii (зочин)

Yamr gaihamshigtai yum be. Bishirch bn. Daanch bi yum Oyj chadahgui aviyasgui gd uurigu uru tatsn 1. archaagui emerge bga biz

Зочин

мундаг юмаа надад иймэрхүү санаа орж ирдэг боловч би нэг бол завгүй нэг бол залхуу юм шиг байна

Мийгаа (зочин)

Ямар мундаг бүсгүй вэ.Үнэхээр сайн сэтгэх юмаа.

odnoo (зочин)

vnetei zowolgoo ogson tand mash ih bayrllaa amjilt hvsie

Tungaa (зочин)

Sainuu? Tanii blog mash goy yumaa. Bi yum oyj chaddaggui. Bas aviyas ch bhku gehdee mash ih durtai. Odoo bol gertee maamuunuudaa haraad suuj bga bolhoor bur ch ih oymoor sanagdahiin. Daanch yu hiihee medku bsan y. Odoo tanii blogru orood durtai yumaa duurailgaad hiij uzej bnaa. Yavaandaa surah bh. Heregtei goy zuiluud hiij zaaj ugch bgaad olon olon busguichuud bayrladag bhaa gej bodloo. Bi ch bas ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)