Хэрэглээний Урлал : Зүүд шиг олон мөрөөдөл минь...

Зүүд шиг олон мөрөөдөл минь...

Зургийг эндээс

Элэг бүтэн байх хувь эрх тэгш заяадаггүй ч гэлээ энрхий жаахан үрс эндэж битгий өнчрөөсэй гэж...

Эвий минь гэж  үрийнхээ төлөө, эр минь гэж ханийхаа төлөө, ээж аав минь гэж бусдын төлөө энэ биеэ умартаж чадах эрхэмсэг Монгол бүсгүй бүхэн энгүй жаргалтай яваасай гэж...

Эрээн бараанаар cүлэлдсэн, эрх чөлөө нь хагас, эмзэглэж заримдаа ирээдүйд нь санаа зовмоор эзэн нь болсон бидний эх орон минь энэ байгаагаасаа илүү  их хөгжөөсэй гэж... огтоно боож үхдэггүй юм хойно олны төлөө хүсэн мөрөөддөг.

Харин:

Зуурдын энэ хорвоод зүгээр ч нэг учраагүй зүрхний хайртай хүмүүстэйгээ зуун жил өнгөрсөн ч зузаан жаргалтай амьдрахсан гэж...

Зүү утас нийлүүлж зүйж урлан амьдрахдаа зөвхөн өөртөө биш зон олонд тусалдаг зөв хүн болохсон гэж...

Завгүй их ажилтай ч зайгүй олон мөрөөдөлтэй завсраар нь амжуулах зүйл элбэг ч заавал ард нь гарч чаддаг байхсан гэж...

Зүүд шиг мөрөөдөл олон ч зөнгөөрөө заримдаа биелчихсэн байдгийн адил зөвхөн надад л орших мөрөөдлүүд минь зөн чинь би больёо.

Мөрөөдөл биелэх сайхаан:-)) 

 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Khan-So

tsoo

Золу

гайхалтай гоё

Khan-So

tiim ee shn...
tanii moroodoluud hediun bieleed ehlechihsen hehe

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Мөрөөдлөө биелүүлж яваа хүний яасан сайхан бичлэг вэ таны мөрөөдөл цаашаа үргэлжилсээр биелсээр байх болно оо та бол энэ Монголын үлгэр жишээ болсон хүн шүү дээ Цаашдын хүсэл мөрөөдөл, гэр бүл, ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөеээ :)
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
ҮЙЛ УРАН БОЛ УХААН УРАН гэснээс яасан муухай маамуу вэ /эсрэгээрээ эсрэгээрээ хэхэ/ яасан сайхан мөрөөдөл вэ /эерэгээрээ эерэгээрээ хэхэ/

Атаархуу Азаа

сайхан байна

Elegiya

hooh ta yostoi goyo bichsen bna shd mundag shvv blog idehwjlvvleltend oroltssond vneheer ih bayrlalaa :-)

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа. Хүсэл мөрөөдөл бүхнээ биелүүлж бас олон олон шинэ хүсэл мөрөөдөлөөр дүүрэн яваарай:)

Цэцгээ

Khan-So: Хөөрхөн дүүгийнхээ блог дээр сээгий үлдээж болохгүй өөрийнх дээрээ бичдэг болж байна дээ ккк. Сайхан амраад удахгүй эргээд ирээрэй. Хүлээж байяа:)

Maybe [10%]

Та гоё бичдэг юм байнаш дээ.

Мөрөөдөл тань биелэх болтугай

Wild fox

Гоё бичсэн байна. блогийг чинь байнга уншдаг шүү. саяхан блог нээсэн удахгүй өөрийн хийсэн зүйлсээ бас оруулнаа. танд амжилт хүсье!!

Мөөгий (зочин)

Сайн уу Цэцгээ
Юуны өмнө бусдад байнга уярал, эрч хүч болж байдагт чинь баярлалаа. Чиний хийж бүтээж байгаа чинь өөрт чинь сайхан энерги төвлөрүүлээд зогсохгүй түүнийг чинь харсан, уншсан бүхэнд бас нөлөөлж байдаг. Би чамаас өөрийнхөө нэг хэсгийг харах шиг болдог юм. Энэ нь эх хүн, бүсгүй хүнд байдаг ижил шинжүүдтэй ч холбоотой байж магадгүй. За түр баяртай. Үйл уран, ухаан цэлмэг, сэтгэл зөв байг. Үрс болгон элэг бүтэн аз жаргалтай байх болтугай.

Хармогү

Мундаг аниа шүү. Хүн дуртай юмаа хийж бусдад тусалж аз жаргалтай амьдрах шиг том мөрөөдөл, жаргал гэж юу байхав... энгийн хирнээ хамгийн сайхан мөрөөдөл.. Улам улам их амжил хүсье ээ

Unen ug (зочин)

Сайхан бичжээ. Нэгийг бодогдуулж бн шүү

MOmoKO

mmm goe bichjeee :)))))

Цэцгээ

Магадлал ТЭГ хувь (Мэйби): Мааш их баярлалаа: Чиний ч бас биелэг:)
Wild fox: Баярлалаа. Сайхан мэдээ байна. Би орж үзсээн сайхан эхлэл байна лээ. Улам их амжилт хүсье:)
Мөөгий: Мааш их баярлалаа чиний үлдээдэг сэтгэгдэл бүр надад итгэл найдвар бас урам зориг өгдөг шүү. Чамдаа бас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе:)
Хармогү: Хөөрхөн дүүдээ маш их баярлалаа. Тийм шүү. Дуртай зүйлээ хийж түүгээрээ дамжуулан бусдад туслах сайхаан:) Чамдаа бас бөөн бөөн амжилт хүсье:)
Unen ug: Баярлалаа. Бас үргэлж зочилж намайг баярлуулж байдаг чамд хамгийн сайн сайхныг хүсье:)
MOmoKO: Баярлалаа, Зочилж байгаарай:)

Энхтуул (зочин)

Үнэхээр таалагдлаа. Үйл нь уран, үг нь цэцэн, ухаан нь агуу, үзэсгэлэнтэй сайхан охин байнаа.
Цаг заваа гарахаар сайтаар чинь уулзаж байя. Болно биздээ.
Берлинээс

Khan-So

oo miniih der bas bolohgui bgmuu? balain...hehe

Цэцгээ

Энхтуул: Ий ий аймаар магтжээ хэ хэ. Блогоор маань зочилсонд их баярлалаа. Үргэлж зочилж байгаарай маш их баярлалаа:)
Khan-So: Өө тэр сэтгэгдэлээ баталгаажуул гэдэг тооноос л болоод байгаа юм билээ. Тийм блогууд дээр би ерөөсөө сэтгэгдэл оруулж чадахгүй байгаагаа сая л ойлгосон шүү.

Зочин

айн байна уу таны бүтээлүүд болон блогийг нэг нэгэнгүй үзэж сонирхлоо.Үнэхээр бахархмаар юмаа.Би бүр унтаж ч чадахгүй гэртээ хүүхдүддээ өөрийнхөө гараар юу хийх вэ гэж бодогдоод байдаг боллоо танд маш их баярлалаа.Надад үнэхээр их эрч хүч өгч байна.Бид чинь угаасаа нүүдэлчин ард түмэн бүх зүйлээ өөрсдийн гараар хийж өмсөж эдэлж хэрэглэж ирсэн шүү дээ.Энэ уламжлалыг маань сэргээж хөгжүүлж байгаад дахин баярлалаа.танд амжилт хүсье.

tseegii (зочин)

Tanii blog-g bi unuudur l olj uzlee.endees bi muruudulduu hureh jiguuree olloo gej bodogdoj suuna.yamar goy yum be.Bi yag l tani shig iim olon goy zuil hiij surahiig husdeg.haanaas yaj oloh surahaa eroosoo meddeggui bsan yum bna.bi munguu tsugluulj bgaad goy oydliin mashintai bolno gej shiidlee.yag unuudruus ehlene.Bi tanid mash ih bayarlaj bnaa.Iim shan zuil sanaj sedej hiij buteej bgaad tani.Amjilt husye.Ulam ihiig zaaj surgaarai.Mash ih bayarlalaa.

Цэцгээ

Зочин : Сайн сайн уу, Блогоор маань зочилсонд нь маш их баярлалаа. Цаашдаа орж гарч байгаарай :) Чи ч бас надад урам зориг өглөө. Би бас хичээнэ ээ, Үйл нь уран байг!
Tseegii: Чамд их баярлалаа, Жигүүрээ дэлгээд нис охин минь тэр чинь цуцашгүй бас эрч хүчтэй байг! Мөрөөдөлдөө заавал хүрээрэй бас олон олон шинэ мөрөөдлийн эзэн нь байгаарай :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)