Хэрэглээний Урлал : Урлалын буландаа суух гэж байна уу?

Урлалын буландаа суух гэж байна уу?

Та ямар нэгэн урлал сонирхдог л бол таны ширээний магадгүй бүр өрөөний чинь нэгээхэн хэсэг түүнд зориулагддаг л байж таараа. Тэр бичил орчин танд амралт аз жаргал алиныг нь ч өгдөг байсан та тэндээ хэсэгхэн ч гэсэн цагаа өнгөрүүлж хийж бүтээхийн сайхныг мэдэрч суудаг биз. Энэ бичлэгээ би танд биш таны тэр бяцхан урланд чинь зориулж байгаадаа баяртай байна. Тэр урлангаа хэрхэн өөрийн урлалдаа зориулж эмх цэгцтэй сайхан болгож басхүү хэрхэн урлахдаа бэлдэх талаар өөрийнхөө зөвлөгөөг хүргэе.

-Та ямар ч төрлийн урлал сонирхдог бай танд ширээ сандал хоёр хамгийн түрүүнд хэрэг болно. Ширээ чинь өөртөө олон шүүгээ томоохон тавцан бүр тавиуруудтай байсан ч болно.

Миний гэр урлан өмнө нь ийм байлаа:)

-   Сандлаа сонгохдоо эргэдэг доороо дугуйтай байвал залхуу хүрсэн үедээ заавал босох шаардлаггүй бас илүү тухтай байх болно. Хэрвээ сандал тань хатуу гадаргуутай бол заавал зөөлөвч хийгээрэй.

-  Эхлээд ширээн дээрээ хамгийн их хэрэглэдэг эсвэл зөөхөд овор ихтэй хүнд зүйлсээ тавина. Тэгээд байнга хэрэглэгддэг зүйлс болох хатгуур зүү зүүвч, зүслэгийн хавтан, зүсэгч, гэх мэт зүйлээ өрж тавиарай.

-  Шургуулга, тавиур, тасалгаа эд нар олон байх тусмаа сайн. Бүх зүйлсээ ангилж ялгаж хийж бай. Шаардлагатай бол гадна талд нь тухайн байгаа зүйлсийн нэрийг бичиж болно.

-  Хүсвэл ширээн дээрээ нэмэлт гэрэл тавьж болно. Орой үдэш болон бүрхэг өдөр энэ гэрэл танд туслах болно.

-  Үйлний хайч маань дотроо маш олон төрөл байдаг болохоор хайчнуудыг төрөл бүрээр нь цуглуулаарай. Жишээ нь жижиг зүйлийг том хайчаар хайчилж хэлбэр муутай болгох эсвэл зузаан зүйлийг ганц сайн хайчаараа хайчилж ирийг нь баллахаас сэргийлээрэй.

-  Нэг ажил дууссаны дараа хэрэглэсэн зүйлсээ заавал буцааж цэгцэлж байж дараагийн ажлаа эхэлж бай.

-  Бүх хэрэгсэл өөр өөрийн байр агуулах савтай байвал илүү амар байх болно.

-  Жижиг зүйлс болох товч, шүр, шигтгээ гэх мэтийг шилэн саванд хадгалж бай. Гаднаас нь хараад л хаана юу байгааг мэдэх шиг амар зүйл үгүй.

-  Урлал хийж байх үедээ өөрийгөө ядрааж хэт удаан сууж болохгүй. Тэр танд баяр баясал авчирдаг ажил болохоос таныг ядраагч биш байх ёстой.

-  Өлсөх, цангах зэрэг нь таны ажлын идэвхийг бууруулах тул гэдэс цатгалан байж хажуудаа аяга ус тавихаа хэзээ ч битгий март.

-  Эцэст нь урлал бол таны ажил биш тэр бол таныг зугаацуулагч, дарамтаас чөлөөлөгч, сайн сайханд хөтлөгч байх ёстой.

Урлал бидний амьдралын эрч хүч:)

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Бүх юм байх ёстой байрандаа эмх цэгцтэй байхад би хичнээн их дуртай гээч .

Khan-So

gaihaltai emh zambaraaatai ym aa

Цэцгээ

goyeej: Эмх цэгц ч сайхан шүү. Харин юм хийгээд суухаар тэрийг чинь ч мартана шүү дээ.
Khan-So: Ээ энэ булан чинь байнга ийм байхгүй шдээ. Хэд хоног дэргэд нь суухгүй үед л юу юм гэхээс.Дүү харагдаж үзэгдэхгүй хаагуур яваад байна.

=) (зочин)

esgii urlalin bagt oroh gesen ym
10jiliin suragch blhoor mungu joohon asuudaltai niit urtug n hed boloh ve
hezee enleed heded duusah bol daraa shine shil iim ym zohioh uu
shine jilees umnu bas zohiohuu

Khan-So

oo hicheel nom gd l oyutan bolohoor chin zav gh zuilgui boldog ym bn shde hehe :P
tegd utasaaraa orj unshaad onts seegiideh blog bhku bol zuger l aan gd l setgeldee helcheed garna shd ehehe :P
zarimiig ni bol unshij ch amjih ch ugui shde

Үнэн үг

Би нь хэзээ гал тогооны текэн дээрээсээ бууж, ширээ сандал дээр сууж байгаад оёж шидэх юм бол доо... Цэцгээгийн булан сайхан харагдаж байна шүү. Миний юмнууд бүр хаана байдаг гээ? Гал тогооны хамгийн дээд талын шүүгээнд, үлдсэн тал нь тагтан дээрхи шүүгээнд... Нээх өрөвдөлтэй санагдчихлаа ккк

Золу

яасан гоё юм бэ. Дандаа үлгэр жишээ байх юмаа :)

goyeej

Үнэн үг : Утас зүүгээ гал тогооны хамгийн дээд талын шүүгээндээ хадгалдаг хүн өрөвдөлтэй юм бол би чиний өрөвдөлтэй ихрийн өрөөсөн байна :р

Үнэн үг

Кккк чи бас тэнд хадгалаад байгаамуу? Энэ дайснууд том болж утас зүү сонирхохоо байтал хоёулаа өрөвдөлтэй л амьтад байх нь дээ : Р

Үнэн үг

=) Зочин Эсгий урлалын багт бүртгэж байна гэсэн бичлэгрүү ороод, линкээр нь ороод ирээ

Цэцгээ

=) (зочин): Хэ хэ хөөрхөн юм бэ. Тэгээ тэг манай бүлгийн хамгийн бага гишүүн нь 9н настай хөөрхөн охин байгаа. Манай Урлах ин бүлэг чинь нас хүйс шашин шүтлэг үл хамааран зөвхөн сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг. Энэ дугаар руу яриарай:) 99080947
Khan-So: Тэгнээ оюутан хүн чинь завгүй байхаас яахав. Харин ч марталгүй зочилж байгаад нь их баярлалаа:)
Үнэн үг: Хүү нь удахгүй том болохоор учир нь олдоно оо олдоно. Юу нь өрөвдөлтэй байх вэ дээ. Харин ч бүр болгоод хийж бүтээж байгаа чинь хамгийн том амжилт:)
Золу: Баярлалаа:)
goyeej: Та хоёр маань их хөдөлмөрч ажилсаг хүмүүс болохоор л тэр. Бяцхануудаас хол байлгахгүй бол угаасаа аюултай шүү дээ. Хайртай хайртай гээд хайчаар тоглуулаагүй ээж минь гэдэг байхаа:)
Үнэн үг: Надруу ярих юм бол утсыг чинь өгчихье.

=) (зочин)

niit urtug n hed bloh bol?

Цэцгээ

=) (зочин): Шинэ жилийн тасалбар маань 30000 төгрөг. Энэ төлбөрт юу юу байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүлгийн хуудаснаас аваарай.

GG (зочин)

тэр шар эрээн яадаг шугам бэ? эсгүүр зүслэгийх үү? мөн бол та зарж байгаа юу?

Daginaa (зочин)

big like goe zuwluguu ugsund bayrlalaa. neeree l yumaa hiigeed suuhaar amrah shig boldog shvv hiisen yumaa harhaar bvvr goe. amjilt hvsye

=) (зочин)

tguul bi esgii urlalin bagt n orno oo

anxaa (зочин)

sainuu Tsetsegee egchee. yamar goy yum be.yag l minii muruudul. bi zamiin-uuded bdag bolohoor buleegt tani negdej chadahgui yumaa. tanias avah yum zunduu l bna. yuch gesen mashinaa avchaad l daraa ni tsuvuulj avahaas. odoohondoo nuhruuruu tejeelgej amidarch bga bolohoor hussenee avch hussenee hiih jaahan hetsuu l bna. yuch gesen mashinaa avchaad uuruu orogotoi bolchood tanias ih zuil avch uuriin gesen iim bulantai bolnoo. bas nuguu nomnuudaa avmaar l bna. bi chini niiluulj oyohoos uuriig meddeggui hun shuudee.oyohod yu yu heregtei bdag oyodliin nariin heregseluudiig sn medehgui. ug ni medchuul oyoh ajil unehee sonirholtoi bha. tanias yum surmaar l bhiin. daanch denduu holdchod bdag. yamarch bsan chadah zileeree ehlej bgaad l tsaash ni surna daa. Yamarch bsan 30 hureheesee umnu oydol gedeg zuiliig buh turluur ni surchihmaar bgan. oyj ehleed tanias ym asuuj bj bolohuu

Цэцгээ

GG: Энэ шугам бол зүслэгийн зориулалттай шугам. Хавтан зүсэгчтэйгээ хамт зарагдаж байгаа.
Daginaa: Баярлалаа. Тийм шүү. Чамд ч бас амжилт хүсье:)
=) (зочин): За тэгээрэйй. Утсаар яриарай:)
anxaa: Сайн сайн уу, 2 цагийн дотор 2 удаа мэндэллээ шүү:) Машин нь одоо удахгүй ээ. Ирмэгц нь л чамруу ярьна. Мөн ч тэвчээртэй хүлээж байна даа. Тэгээд бас чамайг өөрөө орлоготой болоход нь туслахыг хүсч байна. Ямар ч байсан миний дүү эхлээд юу хийх сонирхолтой байгаа юунаас эхлэхийг хүсэж байгаа талаараа эгчдээ хэлээрэй. Боломжтой бүхнээ хийцгээе. Үргэлж холбоотой байгаарай:)

GG (зочин)

үнэ хэд вэ зургын линк явуулаач

Цэцгээ

GG: Ийшээ ороод хараарай. http://tsetsgeehandmade.blog.gogo.mn/read/entry435506

mandaa (зочин)

yamar saihan zuwulguu we.bayarlalaa tand.manaid neg tom bichgiin shiree sandal baidgiin.bi ter 2iig zai ih ezeldeg shaltgaanaar ih ad uzdeg baij bilee.harin gar urlal sonirhoj,tanaas suraltsaj ehelsenees hoish ter shiree sandal shig heregtei zuilguil bolloo.zaraaaguidee uneheer ih bayarlaj bga.udahgui deer ni tawiur hiigeed urlaliin bulangaa goyo tohijuulnaa.ter zuslegiin hawtan shugamiig bas awnaa

Ariunaa (зочин)

yasan goyo yum be ter olon shilnuud yunii shilnuud yum be?

Цэцгээ

mandaa: Баярлалаа. Тиймэрхүү ширээ их хэрэг болдог юм. Би анх компьютрийн ширээн дээр юмаа тавьдаг байсан тэр үедээ бол их тохиромжтой байдаг байсан. Сүүлдээ л юм багтахаа байгаад томруулсан юм.
Ariunaa: Ккк зөгийн балны шилэн сав:)

МӨНХЗУЛ (зочин)

ӨӨ МАГТАХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ ЮМ. ХЭН ИХ ХӨДӨЛМӨРЛӨНӨ ТҮҮНД АЗ ЖАРГАЛ ИЛҮҮ ИХ ОЛДОНОО ГЭЖ

Сасори Ори Сижихүн (зочин)

Би таных шиг ийм гоя өрөөтэй, ширээтэй болмоор байгаа.. Гэхдээ урлан этр ажиллуулахгүй, зүгээр тэндээ сууж юм хийж кайф авах зорилгоор л.. тэр шугамтай ногоон юмыг хаанаас олж авах вэ?

Цэцгээ

МӨНХЗУЛ: Маш их баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье:)
Сасори Ори: Баярлалаа. Тэгээрэй сайхан гэр урлантай болоорой. Бас урлантай ч болоорой:) Эдгээр зүйлс манай ЦОХ дэлгүүрт байгаа. Ирж үзэж болно.

tserenchimed (зочин)

Goe ym bna bi oro mash ih sonirhodog ym tegsen mortolo yaj hanas n surha m.gui bh ym nadad tuslach nzud boltsogoe tehu hariu

ganaa (зочин)

sainu.ene odriin mend hurgie.bi chamd mash ih bayrlaj yvdag shuu.chi ih sain huuhen shuu magtaj talarhah iluu goe ug oldohgui bnaa.bi odoo end oedliin surgaltand surch bgaa.bi chinii ogson oedliin mashinaar zondoo goe um oenoo.nadad tusalsand bayrlalaa.o mashinaa evddeg hun bna.

Цэцгээ

tserenchimed: Сайн уу баярлалаа. Тэгье сайхан найзууд болж болно шдээ. Та надтай холбогдоод уулзаарай:)
Ганаа: Хэхэ танд баярлалаа. Таны өмнөөс нэг хэсэгтээ л хямарсан шүү нээрээ:) Одоо нэг санаа амраад байж байгаа. Олон гоё юм урлаад бүүр гоё оёдлын машинтай болоорой гэж ерөөе:)

ухаарал (зочин)

yamar goe yum be vnheer goe yum hvnii setgel zvreh gedeg yugaar ch hyazgaarlagdashgvi yum gedegiig ene heden tsagiin tursh bi mederj bna
hvn uuruu hvsel temvvleltei baiwal bidnii saad totgor gej boddog zvil bol zowhon soril yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)