Хэрэглээний Урлал : Гар урлалыг хөгжүүлэх нь бидэнд хэрэгтэй

Гар урлалыг хөгжүүлэх нь бидэнд хэрэгтэй

Нэгэнт гар урлалтай холбоотой блог хөтөлдгийн хэрэг юу билээ энэ талаар өөрийн үзэл бодлоо блогтоо бичье гэж бодлоо. Сүүлийн хэдэн жилд гар урлалыг түлхүү сонирхож өөрийн хэмжээндээ судалж суралцаж байгаагийн хувьд өөрийн орны гар урлалыг дэлхийн жишигт хүрээсэй гэж үнэхээр их хүсэх болсон юм. Ингээд үүнтэйгээ холбогдуулан өөрөө өөрөөсөө ярилцлага авчихъя ккк.

- Манай улсад гар урлал хөгжиж байгаа юу? Тийм ээ хөгжиж байгаа, хүмүүс энэ салбарыг сонирхох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэж итгэдэг. Харин дэлхийн хэмжээний төвшинд бол биш. Олон нийт гар урлал гэхээр цөөн хэдэн сонирхдог хүмүүсийн үйл эсвэл тодорхой зорилготойгоор хийгддэг нэг төрлийн бизнес гэж ойлгох нь элбэг. Гэтэл үнэндээ гар урлал маань бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Гараар бүтээгдсэн зүйлс илүү үнэ цэнэтэй, илүү байгальд ээлтэй байдаг. Тийм ч учраас дэлхий нийт гар урлал руу яг л эргээд органик зүйл рүүгээ тэмүүлж байгаа шиг л тэмүүлж байна.

- Бид өөрсдийн гэсэн уламжлалт гар урлалтай энэ талаар? Манай уламжлалт гар урлал бол үнэхээр гайхалтай тухайн хийж буй хүнээс авьяас, ур чадвар шаардсан ихэвчлэн урлаг тал руугаа хөгжсөн байдаг. Харин бид уламжлалт гар урлалаа хэрэглээ талруу нь давхар хөгжүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл би өнөөдөр зээгт наамал хийх аргаар хүүхдийнхээ өмдний өвдөгийг нөхөж, хувцсаа чимэглэж, гэрээ гоёмоор байна. Тийм хэмжээнд хүрч байж уламжлалт гар урлал маань орчин үетэйгээ зэрэгцэн хөгжиж шинэ техник арга барилаар баяжигдах юм. Магадгүй зарим хүмүүс зээгт наамлыг зөвхөн бурхан бүтээдэг урлал гэж боддог ч байж болох юм. Мөн зээгт наамал сурах тал дээр ч маш хязгаарлагдмал. Заавал нэг хүн дээр очиж шавь орж цаг заваа үрж байж сурах болдог. Гэтэл орчин үед хүн цагтай уралдаж амьдарч байна шүү дээ. Зээгт наамал хэрхэн хийх талаар гарын авлага байсан бол магадгүй би аль хэдийнээ сурчихсан байх байсан.

- Гар урлалын нийгэмд нөлөөлөх ач холбогдол? Гар урлал  нь хязгааргүй хэрэглээг хэдхэн хэрэглэгдэхүүнээр хангаж чаддагаараа нийгэм болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Ялангуяа сүүлийн үед НОГООН УРЛАЛ гэсэн нэрийн доор хоёрдогч болон хуучин, хаягдал юмсыг дахин шинэчлэх, сайжруулах өөр шинэ зүйл бүтээх зэргээр эдийн засгийн хэмнэлттэй байгальд ээлтэй гэдэг утгаар нь илүү хөгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл хуучин юмаа дахин ашиглана гэдэг нь та харамч нарийн эсвэл боломжгүйдээ биш байгаль ээжийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцлагатай иргэний хувиар хийж байгаа сайн үйл юм. Хэмнээд хэрэгтэй юмаа хийснээр эх дэлхийдээ хог болгож хаяагүй та сайн хүн юм. Харин гар урлалын эдийн засгийн ач холбогдлыг ажилгүйдэл ядууралтай холбож авч үзэх нь зүйтэй юм болов уу. Гар урлалд дурлаж түүнтэй нөхөрлөх болсон хүн ажилгүй бас ядуу байхгүй. Үүнээс илүү ач холбогдол гэж юу байхав.

- Бид яаж гар урлалыг хөгжүүлэх вэ? Хүмүүсийг чи одоо үүнийг хий гэж тулгах боломжгүй болохоор тэдний анхаарлыг татаж сонирхлыг төрүүлэх хэмжээнд гар урлалын бүтээлүүдийг сурталчилж хийх арга барилыг нь нээлттэй хүртээмжтэй байлгах хэрэгтэй. Гар урлал нь дан ганц сонирхолд тулгуурлаад зогсохгүй тухайн хүний тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг эсвэл шууд нөлөөлдөг байх нь чухал. Дуртай юмаа хийж хэрэгтэй зүйлээ олж авч чадаж байвал сайхан шүү дээ. Гар урлалаар дагнан үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүд болон мэргэшсэн хүмүүс нь хоорондоо нягт уялдаа холбоотой байж энэ талаараа нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Чимээгүй хийх гэдэг үг гар урлалд тохирохгүй. Би нэг удаа "Би чимээгүй л юмаа хийж байвал болоо" гэж  нэг урлаачийн хэлэхийг уншиж байсан. Тухайн хүний хувьд чимээгүй хийх нь амар боловч энэ нь гар урлалыг хойш чангаана уу гэхээс урагш чиглүүлэхгүй. Ямар ч өрсөлдөөн, ямар ч мэдээлэлгүйгээр гар урлал хөгжихгүй. Урлаачид маань шинэ арга барил шинэ бүтээлүүдээ байнга сурталчлан таниулж өрсөлдөж нээлттэй байснаараа өөрөө ч хөгжинө урлалаа ч хөгжүүлнэ гэж бодож байна.

-Манай орны хувьд гар урлалын тулгамдсан асуудал? Мэдээлэл, оролцоо, хэрэглээ энэ гурваар гар урлал нь тэжээгдэж байдаг болов уу. Хэдийгээр бид интернет болон бусад эх үүсвэрээс дэлхийн гар урлалын хөгжлийг шууд тусгаж авч байгаа ч энэ нь хангалтгүй юм. Бидэнд илүү их мэдээлэл хэрэгтэй болохоор хийх юм их бий. Гар урлалын салбарт идэвхтэй оролцогчид буюу урлаачид байх хэрэгтэй. Тэд нь бусдыгаа уриалан үлгэрлэн дагуулж гар урлалаа авч явдаг хүмүүс юм. Харин гар урлал нь хэрэглээнд тулгуурлан хөгжиж байвал илүү үр дүнтэй өргөн хүрээнд нэвтрэх боломжтой юм. Зүгээр л энгийн жишээ татахад охин чинь өөрт  хэрэгтэй үсний даруулгаа өөрөө хийгээд зүүчихдэг, чи өөрөө бухимдал төрүүлсэн ажлын дараа дуртай юмаа хийгээд тайтгарчихдаг байх нь материаллаг болон сэтгэл санааны хэрэгцээг хангаж байгаа бус уу. Тэгэхээр бид гар урлалыг цогцоор нь хөгжүүлж байж амжилтанд хүрнэ.

- Гар урлал болон оюуны өмч? Гар урлал бол цэвэр даган дуурайх үйл юм. Даган дуурайж сураад дараа нь илүүг сэтгэн бүтээх нь гар урлалын хөгжил мөн. Өөрөөр хэлбэл тэр намайг дуурайсан байна тэр тэрнээс санаа авсан байна гэдэг нь сонин биш тэр илүү гоё хийсэн байна тэр илүү өөр аргаар өөрөө сэтгэж хийсэн байна гэдэг нь чухал. Түүнчлэн бусдын хийсэн бүтээлд хүндэтгэлтэй байж оюуны өмч гэдэг утгаар нь хандах нь зүйтэй. Энэ нь гар урлалын үнэ цэнийг өсгөж дахин давтагдашгүй байхад нь нөлөөлдөг. Хэдийгээр яг дуурайлгаж хийсэн байсан ч эзэн нь бүтээлээ таньдаг шүү дээ. Тэгэхээр дуурайж хийх гэдэг гар урлалд энгийн зүйл. Харин бусдын бүтээлийг өөрөө хийсэн юм шиг хандаж эх сурвалжаа дурдалгүй өөрийн мэдээлэлдээ ашиглах нь туйлын буруу үйлдэл юм. Орчин үед энэ тал дээр маш их анхаардаг болсон. Тийм болохоор гар урлал болон түүнтэй холбоотой бүтээлүүд нь хэнийх болох нь үргэлж тодорхой байдаг.

- Гар урлалын хүүхдэд нөлөөлөх нөлөө...? Гар урлал нь хүйс болон насны хязгаар байхгүй тул хэнийг ч уруу татаж болдгоороо давуу талтай. Ялангуяа та хүүхдээ ямар нэгэн урлал сонирхдог болгох, сонирхдог бол хөхүүлэн дэмждэг байх  хэрэгтэй. Хэдийгээр таны хүүхэд өөр мэргэжилтэй болох байсан ч энэ түүний ажилдаа бүтээлч хандаж бусдаас илүү сэтгэж хийх чадварыг нөхцөлдүүлдэг юм. Тийм ч учраас гадны орнууд хүүхдээ багаас нь бүтээлч юмхнаар юм хийх чадвартай болгох тал дээр нь онцгойлон анхаардаг байна.

- Төгсгөлд нь нэмж хэлэхэд...? Хэдийгээр би тийм мундаг урлаач биш ч гэсэн өөрийн сурч мэдсэн олж авсан бяцхан зүйлсээ та нартайгаа хуваалцаж хэр чадлаараа хэн нэгэнд тус болж байгаадаа баяртай явдаг. Энэхүү бичлэг ч гэсэн хэн нэгэн хэрэгтэй хүнд хүрч нэгийг бодогдуулж хоёрыг сануулаасай гэж хүснэм. Урлахуй бол миний хувьд одоо ч ирээдүйд ч үнэнч анд, үйл хэрэг маань юм. Ингэтлээ дурласан учраас тэгтлээ урлах дуртай:))

Үйл тань уран үйлс тань өөдрөг байг:)

start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Elegiya

mmhm tanii bolon iimerhvv blogoor owoo udaan orsnii vr dvnd ch gar urlald durtai bolood bgaa shvv, urid ni tsagiin garz delgvvrees hudaldaad awj boloh yumandeer zaawal ingedgig oilgodgvi bsan chin ene chin asar ih kaif bna leee kkk ene undaa bagtaaj nileen heden huwtssaa goyo bolgonoo ghdee omno ni hiij bgaagvi blhoor nileen bolhi l bna bh, tegjaagaad surah blgvi dee amjilt :-)

Хармогү

мундаг аниа шүүү... ярилцлагаас нь илүү зургийг нь хараад л байлаа. хөөрхөн юмаа хэхэ... Амжилт шүү.. Таны блогоос маш олон хүн юм суралцаж мэдлэг олж авч байгаа. бүр өргөжин тэлэх болтугай гэж хүсмээр байнааа..

Цэцгээ

Elegiya: Kkk yamar huurhun yum be. Tegelgui yaahav hun chini uuruu hicheevel bolohgui butehgui zuil ugui ee gej ug baidag daa. Buun buun amjilt husiye:)
Хармогү: He he bayarlalaa:) Ta nariinhaa urmiin saikhan ug setgeliin haluun ilcheer bi gedeg hun chini iim ih uram zorigtoi husel muruudultei erch huchtei boldogiin shdee. Ta nartaa mash ih bayarladag shuu:)

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Зурагтаар гарахдаа бүүр ч хөөрхөн байсан гээч хэхэ Таны ажил үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай...

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

amjilt

Цэцгээ

ГЭРЭЛТҮҮЛЭГ: Ингэж эгчийгээ ичээж яахнав ккк. Үргэлж урамшуулж дэмжиж байдагт нь баярлаж явдаг шүү:)
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░►: Баярлалаа:)

Мөөгий (зочин)

Сайн байна уу Цэцгээ.
Чи яг л миний төсөөлж байснаар сайхан бүсгүй байна шүү. Тэгээд их ухаалаг. Үүнийг чинь хийж байгаа хэлж бичиж байгаагаас чинь л илхэн харж болно. Гол нь чи тэр сайхан чанараа зөвхөн өөртөө үлдээлгүй бусдад түгээж байгаа чинь их сайхан. Би болон бусад олон хүн чиний л нөлөөллөөр хийж байгаад орхисон нь дахин сэргээж, хийж байгаагүй нь хийх хүслэдээ автаж эхэлсэн. Чи бол гайхалтай эмэгтэй шүү. За түр баяртай. Үйл тань уран, ухаан тань саруул байг

SUNShine®

Блогоор нь байнга эргэж тойрч байгаа ч сэтгэгдэл үлдээж чадахгүй байгаа шүү Цэцгээ :))
Үнэхээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байхдаа энэ бүхнийг амжуулж хийж байгаад чинь бахархдаг шүү.
Манай эмээ зээгт наамал их сайхан хийдэг байсан, зарим нэг бүтээл нь галлерейд хадгалагдсан байдаг, би яагаад эмээгээсээ тэр сайхан урлалыг сураагүйн бол гэж их харамсдаг юм. Юм сурахад оройтдоггүй болхоор заавал сурнаа гэж боддог :))
Уран үйлчин бүсгүй Цэцгээдээ урлах судлах үйлд нь амжилт хүсье

энхээ (зочин)

Тиймээ би мөөгийтэй бодол нэгтэй.

Цэцгээ

Мөөгий: Маш их баярлалаа чамд. Ийм сайхан үгс сонсохоороо өөрийн эрхгүй улам ихийг хийх юмсан гэсэн хүсэлд автах юм. Зорьсон зорилго хүсэл мөрөөдөлдөө жаахан ч гэсэн хүрэх тэр цагт энэ урмын сайхан үгсийн амтыг улам их мэдрэх байх даа.
Sunshine: Үлгэр дууриал болгодог андаасаа ийм сайхан үг сонсох үнэхээр гоё байна. Эмээгийн тань уран бүтээлүүдийг зурагнаас нь харсан шүү. Биширч бахархах сэтгэл өөрийн эрхгүй л төрсөн. Уран удмын залгамж халаагаа нэр төртэйгээр авч яваарай:)
Энхээ: Баярлалаа чамд. Блогоор маань үргэлж зочилж байгаад нь бас их баярлалаа:)

Тинкэрбэлл (зочин)

minii huwid ta mash uhaalag egch yumaa ushuu ihiig hj bvteegerei gej hvsie.tanii medeelludes heregtei zvil olniig awj meddeg shuu:D

Зочин

сайн байна уу эгч нь чиний ярилцлагыг уншлаа өөдрөг сэтгэж явах сайхан шүү би гар урлал хийх маш их сонирхолтой ойр зуурын юм оёдог уг хамтраад ярилцаад хийвэл зүгээр юм хобби нэгтэй хүн байвал холбоо бариарай зүймэл урлал сонирхоод гарын авлага ном орос,хятад, солонгос, япон ном байна хэл мэдэхгүй ч зурагийг нь харахад л ойлгомжтой чиний хаягаар тухтай зочилноо үйл тань уран, үйлс тань өөдрөг байг

бямбаа (зочин)

холбоо утас 96042232

Цэцгээ

Тинкэрбэлл: Маш их баярлалаа. Үргэлж зочилж урам хайрлаж дэмжиж байдагт нь:)
бямбаа: Танд баярлалаа. Хөдрөгөн урлалд би бас маш их дуртай. Өөрөө бие дааж бүтэн жилийн турш судалж байсан. Харин ажлын шалтгаанаас болоод түр орхичихсон байгаа. Блогоор маань зочилж байгаарай. Завтай болохоороо тантай уулзнаа:)

oyunaa (зочин)

Сайн байна уу. ямар мундаг эмэгтэй вэ. Танд амжилт хүсье. Би энэ гар урлалыг сурмаар байна аа.

ээгий (зочин)

сайн байна уу би гар урлалыг сурмаар байна. Сургалт явуулдаг юм уу. Би маш их сонирхож байна.

Тамираа (зочин)

Цэцгээ эгчтэй баярлалаа. Би тань шиг урлаач болохыг хүсэж байна. Гоё блог байна. Тань ажилд амжилт

Мөнхцэцэг (зочин)

Hi,Sain baina uu? Tanitai taniltsaj bgaada mash ih bayartai bnaa,uilchin busguin uil yaran,ug ni tsetsen baih boltugai.Bi oiriin yed gar urlal mash ih sonirhoj setgeldee teej yvnaa,tegeed google.mn-r search hiisen chini ene blog garch ireed mash ih bayarlalaa.Minii ochuuhen husel moroodold ochuuhen ch bolov tus bolohgui yu gj erhem taniaas hicheenguilen guij bnaa,huleen avna u.
Za buh zuild n amjild,ulam iluu gylalzaad bgaarai bas hariu bichne gedegt itgej bna.

N.Otgontuya (зочин)

сайн байна уу?та таньд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе.Би таны хийсэн урлалыг чинь анх хараал өөрийг чинь мундаг гэдгийг чинь мэдсэн.Тийм ч учраас би таны энэхүү хийсэн урлалас чинь хуулбарлаж авах гэсэн юмаа

Цэцгээ

oyunaa: Баярлалаа. Тэгээрэй амжилт хүсье. Тэслах зүйл байвал туслахад бэлэн шүү:)
ээгий: Манай Төхөм урлан дээр маань төрөл бүрийн сургалт явагддаг. Одоогоор зарим сургалт завсарласан бөгөөд нэхмэлийн сургалт байнга явагдаж байгаа.
Тамираа: Баярлалаа. Чамд амжилт бүтжжлийг хүсэн ерөөе:) Мундаг урлаач болоорой!
Мөнхцэцэг: Танд их баярлалаа. Та надтай холбогдохыг хүсвэл 99080947 гэсэн утсаар яриарай. Боломжоороо туслахыг хичээе:) Танд амжилт хүсье.
N.Otgontuya: Баярлалаа:) Та блог дээр зүйлсийг дуурайн хийж болно. Харин зураг болон бичлэгийг шууд хуулж авах гэж байгаа бол заавал блогын хаяг болон нэрийг маань дурьдаарай:) Танд амжилт хүсье!

Uugii (зочин)

Dandaa zochilj baimaar goe blog bnaa.urteigee hiisen yariltslaga bolon hiisen buteeluud chini mash ih taalagdlaa.Ulam ih amjilt husie.Uil uran baigee.

нямка (зочин)

сайн байнуу цэцгээ эгчээ таны энхүү уран бүтээл үнхээр сайхан юмаа би ч бас гар урлалд дуртай эзэн хичээвэл заяа хичээн гэдэг таны блог уншаад надад үнхээр өөдрөг сэтгэл төрлөө би зүтгэх болноо.

САНАСААР

би дэлгүүүрээр орсон хүнгүй байсан бөлгөө гэхдээ тэр хаяг хөөрхөн болсон байна лээ

zavgui eej (зочин)

saihan uhaalag busgui yum aa.Bayr hurgey ooroo sursnaa orool busdad tugeej bui tani tom gavya shuu. Manaihan yalanguya gogo-n busguichuud chin setgeleesee bayrladag gedegt ergelzehgui ee .Ulam ihiig buteegeerei

Чука (зочин)

Гар урлалд хооббийтой бүсгүйчүүдээ. Та бүхэнд их амжилт хүсье.
Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд Нээлттэй хичээл- Урлахуйн ухаан гэсэн гар урлалын гоё сэтгүүл байгаа шүү. Сонирхож үзээрэй.
99089233

moogii (зочин)

ta minii zagatnasan gazar min maajih shig l bolj bn.gar urlaliig mash ih sonirhodog ch ooroo vnendee yum oyj vzeegvi l dee bi.tegeed ene talaar sonirhoj uhaj bgaad tanii blogiig olood garch ch chadagvi nileen olon tsag suuchlaa...........bvr setgel seregchihlee.

janargvl (зочин)

uuchlaarai gar urlal geheer l dandaa esgii shvr geh met zvilsvvdiin yumnuud bhimaa. uyaa zangilaanii talaar medeelel away gehleer 1ch yum oldohgvmaa uyaa zangilaa bas gar urlaldaa bagtan shdee tvvnii talaar medeelel tawibakl heregteil bn. za tgeed amjilt hvsie

юмчмаа (зочин)

sain bnuu tanii byteeliig vzeed shan sanagdlaa tanai urlan haana bdag we tantai yaj holbogdoh we nutgiinhaa nuuriinhaa nereer nerlegdsen urlangiin bvteelees vzeed baharhah setgel turj blaa

chimgee (зочин)

mubisin chuluna bagshin nelttei setgvlvded gar urlalinawushtaisananud zundu bdg tersetgvlvd ta bvhend heregtei bh gj bodjin

chimgee (зочин)

tsetsgee egchee erted yriltslaga ugj sanal bodlo huwsltssand vneher bayrlsn shv

saraa (зочин)

hi. ene nomnuudaas avmar bn. haanaas avah ve?

saraa (зочин)

nomnud n mash ih taalagdlaa.

Zochin (зочин)

Нээлттэй хичээл ч гэлүү интэрнэтээс дүүрэн зураг хуулж хэвлүүлсэн цаас зарж мөнгө олохоо болимоор юм.

Уртнасан

оройн мэнд би бизнес төлөвлөлт гэдэг хичээл дээр гар урлалын дэлгүүр нээх төсөл бичиж байгаа маань төслийн хүрээнд гар урлалын зах зээлийн судалгаа болон блог нээн хөгжүүлэх ёстой таны блогоос хэрэгцээт мэдээллээ авч чадлаа баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)