Хэрэглээний Урлал : Гоё өдөр гоёмсог бэлэг

Гоё өдөр гоёмсог бэлэг

Өнөөдөр чинь гоё гоё бэлэг авдаг бас бэлэглэдэг өдөр үү дээ:) Уугий-тайгаа уулзаж хумбага хийгчээ өгсөн харин Уугий надад ийм гоё бэлэг өгсөн. Мааш их баярласан шүү. Их хөдөлмөр шингэсэн үнэхээр гоё бүтээл байгаа биз.

 

Ийм сайхан сэтгэл шингэсэн бэлэг авсандаа баярлаад блогдоо оруулаад л сууж байна даа. Миний бяцхан бэлэг ийм мундаг хүнд очсонд  сэтгэл их хангалуун байгаа:)  Манай Уугий үнэхээр сэтгэл татам ухаалаг сайхан хүн байна лээ. Бас үнэхээр мундаг ээж:) Хүсэж мөрөөдөж хийж бүтээж байгаа бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж үргэлж аз жаргалтай яваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Яагаад ч юм бид ярилцахад их сонирхолтой сайхан байсан.  Би  ярих гээд бараг явуулах дургүй л байлаа хэ хэ. Ээж бид нар чинь нэг гэрээсээ гарахаараа олон зүйлийг амжуулах хэрэгтэй байдаг болохоор Уугий маань ажилтай болоод явсан. Дахиж уулзана шүү гээд л салсан даа. Өө нээрээ яриандаа болоод блог хаягийг нь авахаа мартсан байна лээ. Надад илгээчхээрэй:)

Дараа нь бас найзуудтайгаа хальтхан уулзаад нэг найз маань гадагшаа явж ирсэн гээд нэг гоё бэлэг өгсөн. Яг авна даа гэж бодож байсан зүйл маань байсан болохоор их баярласан шүү найз минь.

Бэлэг бүхэнд сэтгэл шингэдэг болохоор бэлгээр дамжуулан бид нэг нэгэндээ сайхан мэдрэмжийг, баяр хөөрийг өгөх юм.

Бэлгээр дүүрэн яваарай:)

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Jemorte

goy umaAAAA

Золу

Сайхан өдөр байжээ...бүтээлч хүмүүсийн үйл хэрэг улам их ундран оргилж байг :)

Unen ug (зочин)

Хөөөх, ямар гоё бэлэг вэ, үнэхээр уран юмаа

Цэцгээ

Jemorte: Tx:)
Золу: Тэр ерөөл бат оршиг ээ:)
Unen ug: Харин тийн. Баярлалаа чамд:)

Загварын Хатан (зочин)

6 сарын 2нд нээнэ... Тэсрэлт хийхдээ бэлдэж байгаа.!!! Охид , Бүсгүйчүүд, Залуучууд,Хүүхдүүд,Эмээ ,Өвөө гэлгүй бүгдэд зориулсан цоо шинэ загвар, стилл имиджийн мэдээллийг хүргэх болно. Хүлээлт л үлдлээ!!! АРАНZO BRAND coming soon....

goyeej

ямар ч гоё уран гартай урамтай бусгуйчууд вэ :)) улам их амжилт хусье :))

MOmoKO

Тийм шүү заавал баяр ёслолоор гэхгүйгээр энгийн нэг өдөр ч хүнд бэлэг өгөх үнэхээр гоё :)

Эгэл ээж (зочин)

Сайн байна уу,
Би өөрийн чинь блогийг саяхнаас олоод мааш их баярласаан. Би бас янз бүрийн юм хийх дуртай. Тэр шөнөө янз бүрийн юм хийх санаа бодогдоод унтаж чадаагүй маргааш нь ажил дээрээ үүрэглээд хэхэ.
Манай ажил дээр өөрсдийн хүүхдүүдийн компанийн лого орсон хувцас хэрэглэлтэй зургийн уралдаан зарласан юмаа. Би 3 хүүхэдтэй. Ямархуу юм хийвэл зүгээр вэ. Санаа байвал хэлээд өгөөч.

Тинкэрбэлл (зочин)

ymar gogo beleg weeee!!

энхээ (зочин)

би бас унших дуртай

Цэцгээ

Загварын Хатан: Ok
goyeej: Мааш их баярлалаа. Ерөөл бат оршиг ээ:)
Зүрхэн шивнээ: Харин тийн. Бэлэг том жижиг үнэтэй эсэхээс ээ үл хамааран биднийг баярлуулж байдаг:)
Эгэл ээж: Блогоор маань зочилж байгаад баярлалаа. Нойроо хулжаан бодож хийхийг хүссэн бол үнэхээр их хүсэж дээ:) Сонирхдог зүйлээ хийх хүнд олон талын ач холбогдолтой болохоор зав чөлөөтэй үедээ хийж байгаарай. Харин тэр лого чинь яг ямар утга агуулагтай юм байх ёстой юм болоо?
Тинкэрбэлл: Харин тийн гоё би нандигнан хадгаланаа:)
энхээ: Баярлалаа чамд:)

уугии (зочин)

дэндүү магтсан байна шүү хэхэ, урам өгсөнд баярлалаа. Би харин чамаас олон юм сурмаар санагдсан. Хумбагыг харин үйлдвэрлэж байна даа. за амжилт.

Эгэл ээж (зочин)

3 huuhdiinhee tsagaan pudvolkanii enger deer naadag shigtgeegeer logo-goo hiigeed zurgiig ni avchihsan. Goyo bolsoon.
Shalgaruulalt margaash duusna. :-)

Цэцгээ

уугии: Хумбагчин бүсгүй болжийнаа гэснийг чинь сонсоод их баярласан шүү. Нээх гоё санагдсан:))
Эгэл ээж: Өө тэгсэн үүь за амжилт хүсье:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)