Хэрэглээний Урлал : Орны углаас даавуу хийх

Орны углаас даавуу хийх

Орны даавууг матрасандаа углачихдагаар хийвэл хичнээн амар бас цэмцгэр байх билээ. Гол нь пүрштэй гудсанд углаас хийх нь жийрэгтэй бас гудас цэвэрхэн байхад их үүрэгтэй. Тиймээс би дандаа углаас хийчихдэг.

Углаас хэрхэн хийх зааврыг оруулж байна дагаад хийгээрэй.

Эхлээд даавуугаа гудас дээрээ өнгийг нь доош харуулан дэлгээд хааш хаашаа 7-10 см илүү гаргаж эсгэнэ.

Булангуудыг хатгуур зүүгээр тогтоож, давхар харандаагаар тэмдэглэсэн ч болно.

Одоо даавууны булангаа дахин тэгшилж хэмжээд тогтоосон зүүний дагуу тэмдэглээс хийнэ.

Одоо тэмдэглээс дээгүүрээ оёно.

Оёсны дараа хэр зөв оёсоноо шалгаж дахин нэг гудсандаа углаад үз. Сэрэмжтэй оёх нь таныг илүү ажил хийхээс үргэлж хамгаална:)

Болчихсон байвал булангуудын илүү хэсгийг хайчилна.

Доод талаа 1.5-2 см өргөнтэй нуглаад резин орох зай үлдээн оёно.

Резинээ хэр сундагаас нь хамааруулан гудасны тойргоор хамгийн сайн сунгалтаараа багтаж орохоор таслаад доод нуглаасандаа сүлбээр зүүгээр хөвж хийнэ.

Резинээ үзүүрийг нь түр зангидан тогтоогоод гудсандаа углаж дахин бага зэрэг чангалан эцсийн байдлаар зангидна.

За энэ хүрээд углаас даавуу маань хийгдэж дуусч байна даа.

Цэвэрхэн бас хялбархан байгаа биз. Гэртээ ойр зуур оёж хийх зүйл нэгээр нэмэгдлээ шүү. Оёод байгаарай бүсгүй минь.

Уран гараар чинь урлагдан гарах бүтээл бүхэн хичнээн сэтгэлд хүрэм сайхан мэдрэмж төрүүлэх бүрд оёх гэдэг нь зүгээр л нэг ажил биш гэдгийг аяндаа чи мэдрэх болно.

Бид оёх дуртай:)

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Elegiya

yostoi ih bayrlalaa aimar heregtei yum bna

Фиона

yg zow sanaa bn aa. ene daawuu n jaahan zuzaan bwal babytei ailuudad ih heregtein bgaan

enhjin (зочин)

huuhed harah ger ornii ajil geed zunduu ajliin hajuugaar bidend iim saihan zuiluudiig hiihiig zaaj ugch bgaa tanid mash ih bayarlaj bgaa.bi 3n huuhdee haraad gertee bdag.yum oyoh zaw barag garahgui yumaa.ta yaj ene bugdiig amjuuldag nuutsaasaa helj ugcu bolohuu

Цэцгээ

Elegiya: Баярлалаа. Хийж үзээд хэр болсон талаараа хэлээрэй:)
Фиона: Тийм шүү зузаан байвал гудас муухайн болох нь хамаагүй дээр байна.
enhjin: Хэ хэ надад тийм нууц мууц гээд байх юм байхгүй дээ. Ер нь бол их завгүй байдаг болохоор аль болох дуртай юмандаа цаг гаргахын тулд зарим нэг арга байна аа байна. Жишээ нь би зурагт, савангийн дуурь гэх мэт цаг үрсэн зүйлээс хол байхыг хичээдэг. Бас гэрийн ажлыг зайлшгүй үед л хийдэг. Өдөр бүр шалаа зүлгэдэггүй гэсэн үг. Хоолоо нөхөртэйгээ элбэж хийдэг. Хамгийн гол нь хүн үнэхээр дуртай сонирхолтой бол хичнээн завгүй байсан ч түүндээ цаг гаргаж чаддаг юм болов уу. Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдэг дээ. Чамд амжилт хүсье:)

enhjin (зочин)

bayarlalaa.bi bugdiig uuruu hiih geed,bas buh geriin ajiliig zaawal hiih yostoi yum shig boddog bjee.odoo durtai zuildee tsag gargaj surnaa.aan bas tanias neg zuil huseh gesen yumaa.hyalbarhan zagwartai banzal hiihiig zaaj uguuch.

Unen ug (зочин)

Яг энэ мэдээлэл хэрэгтэй байсан юм. Баярлалаа
http://magazine.univision.mn/content/clip-match/204/ergeerei

Unen ug (зочин)

Миний линкэн дээр байгаа миний хайртай хүүхдүүд. Дэмжээрэй ;)

Цэцгээ

Enkhjin: Аан за дуртай зүйлээ хийгээд эхлэхээр аяндаа цаг заваа зохицуулаад сурчиханаа. Гол нь эхлэх:)
Unen ug: Зүгээрээ хэрэг болж байгаа бол баярлалаа. Аан бас холбоосоор орж LIKE дарчихлаа:)

MOmoKO

хөөх яасан гоёийн та нээрээ мундаг юм ааа

Дүү нь байнөө... (зочин)

Энд ороод гарсан л бол муу үг л лав сонсоно гэж байдгүйм тэгэхээр хамгийн эерэг энергитэй блог :)

Цэцгээ эгчээ таньд тань шиг хоббитой эмэгтэй дүү мүү байхгүйз гээл :P

Цэцгээ

Зүрхэн шивнээ: Баярлалаа, Блогоор маань зочилж байгаарай.
Дүү нь байнөө...: Сайхан сонсогдож байнай шүү. Баярлалаа чамд. Би чинь тийм дүүгийн мөрөөсөл болж өссөн хүн шдээ. Одоо хүүхэдтэй болоод дүүтэй болоё гэж бодохоо больсоон:)

Angarag (зочин)

ene uglaas bas ih goyo yumaa gertee hiij vzehiig hvsej bna yamartaich neg oyodoliin mashintai boloh heregtei yum bna daa

Аагий (зочин)

би матрасны углаа хийх гээд уяраа олдгү энэ арга чин харин яг зөв арга байна. Баягарллаа

husegch hicheegch (зочин)

shn yumaa.uneheer heregtei zuwluguu blaa thanks.

enkhmaa (зочин)

sain bn uu? net uhaj bgaa ene blogiig ollo ene matrasnii uut maaaash ih taalagdlaa bayarllaa, vneheer goyo blog bn . bi yag ingej hiih umsan geel uchraa olohgvi bsiin . neeh ih um oyod baidaggvi ch haya neg shuluun oyodoltoi or hunjiliin umnuudaa oyochood l bdiin. odoo bainga tanai blogoor zolchilj bn aaa :)

Tseren (зочин)

Yasan mundag busgui be, baharhaj bna, busgui bur iim goy shan zuil hiij suraasai

Maam (зочин)

ёстой хэрэгтэй зүйлээ эндээс оллоо. Та юм оёно бас блог хөтөлнө ямар мундаг юм бэ, хүүхдээ хараад гэртээ тэрэндээ л түүртээд байдаг надад үнэхээр сургамж боллоо. Маш их баярлалаа.

Цэцгээ

Angarag: За тэгээрэй. Амжилт хүсье:)
Аагий: Баярлалаа зүгээр ээ:)
husegch hicheegch: Баярлалаа:)
enkhmaa: Баярлалаа. Зочилж байгаарай:)
Tseren: Баярлалаа:)
Maam: Баярлалаа:) Тийм ээ эхлээд би ч гэсэн тэгдэг л байсан. Харин дуртай зүйл ээ хийж эхэлсэнээс хойш бүгдийг л амжуулах гэж хичээдэг болоо байгаа. Чамд амжилт хүсье:)

Yejin (зочин)

Bayrlalaa

undraa (зочин)

Aimar ih bayrlalaa. Ta mundag shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)