Хэрэглээний Урлал : Орны гудас хийх талаар

Орны гудас хийх талаар

Гэр зуураа хийх үйл урлалтай чинь холбоотойгоор ор дэрний хэрэглэл хийх цурвал зөвөлгөө болон заавар оруулахаар боллоо. Та нар минь дагаад хийгээд байгаарай. Эхлээд орон дээрээ юу тавьдаг билээ тэрнээс л эхлэе:)

Гудас

Охин маань томроод тусдаа унтах болсон тул ахын орон доор унтах болох нь тэр. Ах бол ер нь ороо бараг ашиглаагүй дээ. Харин дүү дуртай нь аргаггүй унтаад байгаа. Ингээд орыг нь охиндоо зориулж өөрчилж сайжруулах хэрэгтэй болсон юм.

Эхлээд гудас хийсэн. Хийлгүүлсэн пүрштэй гудас нь доороос нь нухмаар овон товонтой лав л би байсан бол тухтай унтана гэж бодогдохгүй байсан тул хуучин одеяль буюу хөнжилөө давхарлаад өнгөлж гудас болгосон. Манайхан пүрштэй гудсаа яагаад ийм муу хийдэг юм болоо. Тэр тусмаа хүүхдэд зориулсан юм хийж байгаа байж:( Урьд нь даавуу олон давхарлаад л аргалж байсан юм.

Давхарлах гудас хийхдээ хөнжилөө хооронд нь залгах хэрэг гарвал захаар нь нийлүүлж байгаад зиг заг оёдол ашиглаарай. Зузаан зүйлийг залгахад хамгийн тохиромжтой оёдол юм шүү. Дараа нь гудасныхаа захыг эмжиж өгвөл бүр цэвэрхэн харагдах болно.

Эцэст нь гудсаа гадуур нь даавуугаар өнгөлөөрэй. Өнгөлөхдөө хэмжээгээр нь даавуугаа эсгэж оёод доод талыг нь оёолгүй үлдээж байгаад гудсаа хийгээд гараараа битүүлээд оёчихоорой.

Давхарлах гудсаа пүрштэй гудсандаа хөдөлгөөнгүй байлгахын тулд дөрвөн буланд нь өргөн резин барьж оёсон. Үүнийг өнгөө оёхдоо завсараар хавчуулж оёно.

Давхарлага гудсаа пүрштэй гудсандаа резинээр нь углан тогтооно.

Хуучин хөнжилөөрөө гудас хийх гэж байгаа бол хэмжээгээ яг тааруулж биш жаахан тавиу авч хийгээрэй. Би яг тааруулаад хийчихсэн чинь гудас маань бараг л 4- хуруу багадсан байна лээ:P Хавж болон залгаж оёх үед шингэсэн бололтой. Сониноос энэ хөнжил миний нялх үеийн гадуур өлгий байсан юм. Одоо ингээд хүүхдийн орны гудас болчихлоо. Гаднах даавуу нь хүртэл нээх зөөлхөн одоо хүртэл байдаг. Үйл үртэс хүртэл хүний дурсамжийг хадгалж бас баяжуулж байх юм даа:)

Дурсамж дүүрэн үйл уран байг.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Ээжийн дурсамж , сэтгэл , хайр шингэсэн сайхан оронд охин нь ямар тавтай унтах бол ... би бас хийхээр шийдлээ :))

Elegiya

wow mundag yumaa huuchin honjiloo hayhgvi bj bgaad aaw eej 2to tegwel goyo gudas hiij ognoo kkk

Joy (зочин)

Hi, goy goy yum ih hiideg uran busgui shu.
Huuhdiin ene oriig haanaas avch baisan be? Yamar unetei? Niitlelees tes oor yum asuusand uuchlaarai. Ohindoo or avch ogoh hereg garchaad... Bayarlalaa

Цэцгээ

Goyoeej: Баярлалаа, тэгээрэй, үйл нь уран байг:)
Elegiya: Баярлалаа, Зузаавтар байх тусмаа тухтай байх болно. Амжилт:)
Joy: Баярлалаа, өө энийг бараг 3-н жилийн өмнө Мишээл-с авч байсан санагдана. Үнийг нь 300-н мянга орчим байсан шиг л санаад байна. Буруу байж магадгүй шүү:)

Unen ug (зочин)

Гоё гудас болсон байна. Хүүгээ том болоод, тусдаа унтахаар нь хийж өгнөө.

Хармогү

хөөрхөн юмаа. миний багадаа унтдаг байсан хөнжлийг өвөө оёж өгч байсан гэсэн. тэгээд би хаяуулах дургүй. хадгалж байгаа. охинтой болохоороо гудас хийж өгөмз кккк сайхан ээжтэй азтай хүхдүд шүү яг л над шиг ххэхэ

Энхзаяа

Ээж аав нь орхиод явдаг 24 цагийн цэцэрлэгт 1 удаа
багш нь Ээжээс нь цамцаа үлдээгээд яваарай гэж хэлсэн гсн .
Яагаад гэсэн чинь Ээжийнх нь үнэр үнэртээд
дэрлээд унтсан хүүхдүүд уйлдаггүй цовоо сэргэлэн байдаг гэж байсан .
Гэнэт тэр санагдчихлаа :)

enhjin (зочин)

tanii blogoor sayahnaas ordog bolsoon.heden zuil turshij hiij uzseen.ger bul,huuhduud maani ih bayartai bgaa.humbaga hiij ohiniihoo usnii daruulgiig goyoson guzeelzgene hiij geree goyoson.tanid uneheer ih bayarlaj bgaa shuu amjilt husie

энхээ (зочин)

Харлаа

Unen ug (зочин)

Цэцгээ маань бидэнд зөндөө олон зүйл зааж өгсөн байна. Бас заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлээд, гоё гоё зүйл хийсэн хүмүүс ч олон байх шиг байна. Дараа уралдаан зарлахаар бол санаа авч хийсэн бүтээсэн зүйлүүдээр нь уралдаан зарлавал гоё юм бишүү? Хүмүүс өөрсдийн хийсэн гоё гоё урлалуудынхаа зургийг явуулаад л...

Цэцгээ

Unen ug: Баярлалаа тэгээрэй:)
Хармогү: Баярлалаа. Манай Хармогү-тай суух хүн ч азтай байна даа. Хүүхдүүд нь бүүр азтай:)
Энхзаяа: Нээрээ чи харсан юм шиг л хэллээ. Манай охин одоо тусдаа унтахдаа дандаа миний хувцасыг тэхдээ яг өмсөж байгаа хувцасыг аваад тэвэрч унтдаг шдээ хөөрхөн гэдэг нь. Заримдаа бүр өдөр аваад явж байдаг гээч:)
enhjin: Баярлалаа. Блогоор маанв зочилж байгаад. Үйл нв уран үйлс нь өөдрөг байг:)
энхээ: Заа:)
Unen ug: Их сайхан санаа байна аа:) Хүмүүс идэвхтэй оролцвол яагаад болохгүй гэж. Энэ талаар тэгэж байгаад нэг ажил болгоноо:)

Мөөгий (зочин)

Сайн байна уу Цэцгээ.
Сүүлийн үед чиний блогоор байнга зочилж байгаа. Тэгээд хуучны хүсэл мөрөөдөл минь сэргэсэн гэх үү дээ. Би өөрөө юм оёж, аливаа зүйлийг өөрийн гараар урлах их дуртай. Ханьтай болоод хүүхэд төрүүлэхээр өөрт гаргах цаг зав хомс болоод хийх дуртай зүйлээ ч бүр мартахад хүрээд байлаа. Ингэх нь маш их бухимдалд хүргэдэг юм байналээ. Харин чиний урласан зүйлийг үзээд дахин өөрөө дуртай зүйлээ хийх хүсэл минь сэргэж байна. Түүнээс гадна өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа. Энэ нь бас л миний хийх дуртай зүйлийн нэг. Чамаар маш их бахархаж байгаа шүү. Чиний хийсэн зүйлсийг харахаар дархан хүн бурхан ухаантай гэдэг үг байнга л санаанд орж ирээд байдаг юм. Түүнээс гадна чамайг үнэхээр сайн хүн гэж бодогдоод байдаг юм. Би 2 хүүдээ өөрийн гараар юм хийж өгөх гээд шинэ оёдлын машин авсан. Хуучин маань эвдрээд засуулаагүй байсан юм. уг нь хуучны орос сайн машин. Ингээд 2 ч машинтай болчихлоо. Бид чамаар маш их бахархаж байгаа бас цаанаасаа л хайр төрөөд байдаг юм. Чиний бичсэнээр ёстой л тэврээд авмаар санагддаг шүү. Цэцгээ үйл чинь уран байг. Биднийгээ дандаа баясгаж байгаарай.

Цэцгээ

Мөөгий: Үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээжээ. Чамд чин сэтгэлээсээ баярлалаа. Чиний сэтгэл хөдөлгөм хүсэл сонирхол, оёдол урлалын тань талаар түүхийг унших сайхан байлаа. Хүн бүрийн хийх дуртай зүйл нь өөрийгөө таниж мэдэхэд тусалдаг юм шиг санагддаг. Хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл ч үүнээс л бадамлаж байдаг болов уу. Чамаас яг л тийм гэрэл туяарч байна. Улам илүү гэрэлтээрэй. Үйл тань уран үйлс тань өөдрөг байг:)

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Ээжийн үнэртэй гудас яааамар гоё юм бээ....

Золу

Надад бас миний багын гадуур өлгий байдаг, би хүүгийнхээ орон дээр дэвсдэг хэхэ одоо углааг нь өөрөө хийгээд дараагийнхаа хүүхдэд хөөрхөн гудас хийж өгнөө :)
Нээрээ Манай аав айлын гудасны өнгө, ор хөнжлийн даавуу нь муухай байх их муухай та нар гудсаа сайн өнгөлөөд цэвэр байлга гэж дандаа захидаг

Daginaa (зочин)

Sain bn u.bi belenchleh durtailda dandaal hudaldaad awchihdag,suuliin ued delguur heseed heseed setgeld niitseh yum taaraldahgui bdag bolood negl yamarch shine zuilgui hunl bolchood bsan yum say harin net-r tenej yawj bgaad tanii blog ru sanaandgui orson chin tani shig buh yumaan uuriin garaar hiimeer sanagdaad tovch taddaggui hun chin bur tani shig boloh husel temuulel uwurtulluu. tanid bayarlalaa,anhniihaa hiisen yumiig tanid uzuulne,kkk taniig harsan chin uuruusu bur ichchihle..,thks tani buh yum butej baig gej eruue.

Зочин

сайн байна уу таны бүтээлүүд болон блогийг нэг нэгэнгүй үзэж сонирхлоо.Үнэхээр бахархмаар юмаа.Би бүр унтаж ч чадахгүй гэртээ хүүхдүддээ өөрийнхөө гараар юу хийх вэ гэж бодогдоод байдаг боллоо танд маш их баярлалаа.Надад үнэхээр их эрч хүч өгч байна.Бид чинь угаасаа нүүдэлчин ард түмэн бүх зүйлээ өөрсдийн гараар хийж өмсөж эдэлж хэрэглэж ирсэн шүү дээ.Энэ уламжлалыг маань сэргээж хөгжүүлж байгаад дахин баярлалаа.танд амжилт хүсье.

uugii (зочин)

say sanaandgui bj bgaad hobbi bulahg olj uzlee,tgd bas gudas hiishiig harlaa.huuchin yumaa haymaargui yum bn gj bodloo.olon yum zaaj uguurei.

otgoo (зочин)

Neg gudas hiihd hedn togrgni material orh be

Oyuna (зочин)

Net-eer aylaj bgd saihan blog olj uzlee. Bayarlalaa. bainga orj turshlaga sudalj bn aa. Ajliin amjilt huse.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)